x

Сайншанд салхин парк үйл ажиллагаагаа эхэллээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжиж байгаа 55 мв-ын хүчин чадалтай “Сайншанд салхин парк”-ын нээлт есдүгээр сарын 17-нд боллоо. Бүтээн байгуулалтын суурь бүтэц хийгээд нийт 25 турбин  суурилуулах ажлыг дуусгасан байна.

Салхин паркийн барилга угсралтын ажил дууссанаар цахилгааны холболтыг  манай улсын нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбож эрчим хүч нийлүүлэх ажил ийн эхэлж буй. Сайншандын салхин парк ашиглалтад орсноор орон нутагт 30-40 байнгын  шинэ ажлын байр гарах бөгөөд үүнд орон нутгийн иргэдийг ажиллуулахаар төлөвлөсөн аж. Мөн бүтээн байгуулалтад орон нутгийн компаниуд, иргэд оролцож байна.

Дорноговь аймаг  бүтэн жилийн ихэнх хоногт нар, салхитай байдаг нь  сэргээгдэх эрчим хүчээр орон нутгийг хангах таатай боломж гэж албаныхан онцоллоо. Мөн салхин паркийг ашиглалтад оруулахад орон нутгаас шаардлагатай бүх зүйлээр дэмжин ажиллаж байгаа гэж аймгийн  Засаг дарга Т.Энхтүвшин ярив. Дээрх төслийг Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Данийн экспортын хөгжлийн агентлагийн нийт 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар  барьсан байна.

55 мв-ын хүчин чадалтай салхин станц нь 50 гаруй мянган өрхтэй хоёр ч аймгийг жилдээ цахилгаанаар хангах боломжтой төдийгүй нүүрс хүчлийн давхар ислийг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг  олон боломж бүрдэх юм. Үүнээс гадна нарны эх үүсвэрийг ашиглаж “Дезерт солар пауэр вуан” ХХК  Сайншанд сумын зүүн талд 30 мв-ын нарны цахилгаан станц барих ажлыг гүйцэтгэж байна.

Нарны эх үүсвэрээр цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл нь “Багануур” ЗӨБЦТСК-ийн эх үүсвэрээр тэжээгдэж байгаа  Сайншанд болон Замын-Үүд зэрэг томоохон сууринд шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох,  эрчим хүч экспортлох зорилготой аж.

Нар, салхины дээрх цахилгаан станц  ашиглалтад орсноор Монгол Улсын зүүн өмнөд бүсийн хилийн аймаг Дорноговьд эрчим хүчний  хос хөдөлгүүртэй болно. Нээлтийн ёслолын  үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Сайншанд салхин парк” ХХК-ийн захирал Оливр Шнорр болон төсөл хэрэгжүүлэгч гадаад дотоодын төлөөлөгчид, орон нутгийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, иргэд оролцлоо.

Эх сурвалж: dornogovipost.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 52 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top