x

Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг

Өнөөдөр, 2022 оны тавдугаар сарын 26-ны өдөр улсын өмнөд хил хөл хөдөлгөөн ихтэй байна. Гашуунсухайт боомтыг Ганцмодны боомттой холбох төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцов. Хоёр улсын хилийг холбосон Замын Үүд боомтыг нээснээс хойш 70 жилийн дараах хилийн хоёр дахь холболтыг хийж байгаа нь энэ. Өнгөрөгч хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг эцэслэн тохирсноор 14 жил гацсан төмөр замын царигийн маргааныг эцэслэсэн билээ.

Хэрвээ энэ маргааныг арван жилийн өмнө тасалж чадсан бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орчихсон, өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын нэмэлт орлоготой сууж байх байлаа. Энэ бол эдийн засагчдийн гаргасан тооцоо.

Харин өнөөдөр Гашуунсухайт боомтоор Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүний (зэс, коксжих нүүрс) 50 хувийг урд хөрш рүүгээ гаргадаг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намартаа багтаан ашиглалтад оруулж чадвал жилд дунджаар 50 сая тонн бүтээгдэхүүнийг нэмэлтээр экспортлох боломжтой. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амлалт. Түүний дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-оос магадгүй хамгийн анх хөрсөн дээрээ буусан нь энэ байх. Боомтын сэргэлт гэж нэрлээд байгаа. Хааяа ч гэсэн хэлсэндээ байх сайхан. Тэмээнд биш, төмөр замчиддаа хөшөө босгох цаг ойрхон... 

"Авах юманд учир бий" хэмээх Ханбогдын тэмдэглэл

Бас ямар ч “изм”, “лоозун”-гүйгээр газарт бууж, газраас дээш сүндэрлэх өөр нэг том бүтээн байгуулалтын “шавыг” Ханбогдчууд Ерөнхий сайдтайгаа хамт тавив. Монгол Улсын хамгийн том алт, зэсийн орд болох Оюутолгойн ордыг эзэмшигч “Оюутолгой” ХХК-иас Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэхэд зориулж ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Ханбогд сум Багануураас хойш 40 жилийн дараа босч байгаа уул уурхайн шинэ хот болж байна. Араас нь олон олон хот сүндэрлэн босох болтугай. “Авах юманд учир бий” гэж монгол хүний хэлдэг ийм учиртай. Өр л битгий тавиарай гэсэн үг.

Одоогоос гурван сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Оюутолгой төслийн Монголын талд ноогдох 2,3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюутолгойн ордын гүний уурхайн эхний тэсэлгээг хийж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн гараар товчийг дарсан. Байх ёстой цагтаа байх ёстой газраа байж чадах ч бас сайхан...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 6 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 48 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 цаг 58 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 23 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top