x

Юу ч хийсэн сэтгэл дутна: Мөнхийн зогсоол дахь "Сүхбаатар" хөлөг

Энэ чинь л монгол хүний жинхэнэ мөн чанар юм шиг харагдаад байдаг болчихлоо, сүүлийн үед. Энэ бол өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хөвсгөл нуурын гүнээс татаж гаргасан “Сүхбаатар” хөлөг онгоц. Хамгийн сүүлд кино найруулагч Ж.Сэлэнгэсүрэн, зохиолч Б.Балжинням, С.Жаргалсайхан нарын бүтээсэн “Илүү сартай зун” кинонд бүтэн дүрээ үлдээсэн “Сүхбаатар” хөлөг 1985 онд Хөвсгөл нуурт живсэн. Үүнээс 36 жилийн дараа буюу 2021 оны есдүгээр сард хөлгийг нуурын ёроолоос татаж гаргасан юм. Засгийн газрын тогтоол баталж, улс даяар сүр дуулиан болгон хийсэн “аврах ажиллагаа” хөлгийн хувьд аврал болж чадаагүйг дээрх зургаас харж болно. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор онгоцыг нуурын гүнээс гаргасан боловч одоо нуурын мандал дээрх “хог хаягдал” болчихоод байж байгаа нь энэ.

Хөлгийн түүхийг сөхвөл Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн “Бор-500” загварын хөлөг онгоц. Монголын цорын ганц хөлөг онгоц гэж болно. Тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг  баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байж. Онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тн.

Хөлгийг далайн ёроолоос гаргахын тулд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 100 гаруй албан хаагч сар гаруй хугацаанд ажилласан байдаг. Доторх ачаа болон агуулагдсан ус, лаг шаврын хамт нийт 1000 орчим тонн ачааг нуурын захад гаргаж ирсэн байна. Хөлгийг эрэг дээр гаргасны дараа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн “Монгол Улсын хувьд түүхэн холбогдолтой том обьектийг сэргээн засварлаад музей, үзмэр байдлаар ашиглах ёстой байх аа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох газрууд нь хөрөнгө мөнгөө гаргаад цэвэрлэгээ, үйлчилгээ, бусад зүйлсийг нь хийхгүй бол консервны лааз шиг л хог болоод хаягдана даа” хэмээн ярьсан, анхааруулсан байдаг юм.

Хөлгийг нуураас гаргахад мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилласан Далайн захиргаа, усан замын тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч Б.Нэргүй мөн л “Миний өвөө, дараа нь аав маань энэ онгоцыг удирдаж ажиллаж байсан. Өвөө, аав хоерын ажиллаж байсан хөлөг онгоцыг нуурын мандал дээр гаргаж, мөнхийн зогсоолд нь тавьсандаа маш их баярлаж байна” хэмээн сэтгэл хөдлөн ярьсан нь бий. Гурван ч үеийн намтар түүхийг агуулсан, Хөвсгөлчүүдийн хувьд үнэ цэнэтэй, дурсгалтай, Монголын цорын ганц хөлөг онгоц. Хөлөг онгоцыг цэвэрлэж, өнгө будгийг нь сэргээгээд орон нутгийн иргэд болон гадаад, дотоодын аялагч, жуулчдад үзүүлж харуулсан шигээ суусан бол орон нутгийн төсөвт ч нэмэртэй, аялал жуулчлалын бас нэг бүтээгдэхүүн болох юм даа, уг нь.

Гэвч харамсалтай нь хөлгийг нуурын эрэгт гаргаж, “мөнхийн зогсоолд” нь тавьснаас хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хөлөг далайн ерөөлд хэвтэж байх үеийн хог хаягдал, лаг шаврандаа баригдсан хэвээр. Онцгой байдлын газрын даргын хэлснээр “консервны лааз болоод хаягдсан” байна. Аймгийн засаг захиргаа, нуурын хамгаалалтынхан болоод салбарын яамныхнаас нэг нь ч гар сунгасангүй. Хөвсгөл нуураа аварч чадсан шигээ хөлөг онгоцоо ч гэсэн аварч яагаад чадахгүй гэж. Юу ч хийсэн сэтгэл дутах юм даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 16 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top