x

Х.Баттулга АН-ын тамгыг авахын тулд "алахаас бусдыг" хийж байна

УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж өчигдөр "Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэж сүрдүүлэв. Тодорхой хэлбэл, Х.Баттулгыг АН-ын даргаар сонгосон АН-ын нэг хэсэг гишүүний байгуулсан Улс төрийн зөвлөлийн шийдвэр ингэж гарсан юм байна. "Зулын гол болно гэх нь хаашаа юм, гэхдээ манай гишүүд гэдэс гүзээгээ угаалгаад эхэлчихсэн шүү" л гэсэн байна. Тэгээд үүнийгээ “шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл огт биш” хэмээн тодотгожээ.

“Зулын гол болно” гэдэг нь шуудхан хэлбэл амиа хорлоно гэсэн үг. Товчхондоо, Х.Баттулга гэдэг хүн АН-ын тамгыг авахын тулд алахаас буцахгүй нь ээ. Төрийн тэргүүн, улсын эцэг, ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байсан хүн ийм зүйл хийж болдог ч юм уу, үгүй ч юм уу.

Сануулахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэдэг О.Цогтгэрэлийн намаас АН-ын даргад нэр дэвшиж, ганцаараа уралдан барианд орсон, АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-эд хүргүүлснээс (2022.04.13) хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Дээд шүүхийн нөхөд бүртгэлийн асуудлаар шийдвэр гаргалгүй хугацаа алдсан шалтгаанаа “Нийт гишүүдийн хурлыг зарлах ирц хүрээгүй учраас” хэмээн тайлбарласан байдаг. Тэгээд өнгөрөгч мягмар гаригт буюу тавдугаар сарын 17-нд УДШ-ийн цахим хуудсанд “20-ны өдөр нийт шүүгчдийн хуралдаан болно” гэдэг зар тавигджээ.

Гэтэл нөгөө нөхөд “Дор хаяж 10 хоногийн өмнө зараа тавих ёстой байсан, яагаад гуравхан хоногийн өмнө мэдээлэв. Шүүхэд нөлөөлөөд байна” гээд эсэргүүцээд, жагсаад эхэллээ л дээ.

Харин нөгөө тал буюу С.Эрдэнэ даргатай АН-аас өнөөдөр төрийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Х.Баттулга шүүхэд нөлөөлөхийг оролдож байна. Бид шүүхийн хараат бус байдлыг хамгаална” хэмээн мэдэгдэв.

Бодит байдал дээр АН хоёр хуваагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сард АН-ын хоёр фракц (С.Эрдэнэ, Ц.Туваан нар) хоёр тусдаа сонгууль явуулж, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг намын даргаар сонгосон. Хоёулаа сонгогдсон дарга нараа Дээд шүүхэд бүртгүүлэхээр тус тусдаа хүсэлт өгсөн боловч Дээд шүүх “Нэг намаас хоёр материал хүлээж авахгүй, нэгдэж хуралдаад материалаа аваад ир” гэснээс бол жил шахуу хугацаанд АН албан ёсоор даргагүй явсан билээ.

Харин өнгөрөгч гуравдугаар сард УДШ С.Эрдэнийн намаас хүргүүлсэн намын дүрмийн шинэчлэлийг бүртгэж авснаар асуудал нэг талдаа гарсан байдаг. Үүний улмаас Х.Баттулгатай өрсөлдөхөөр намын даргын сунгаанд бүртгүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж, Х.Баттулга ганцаараа барианд орсон.

Гэсэн хэдий ч албан ёсоор АН даргагүй хэвээр байгаа. Дээд шүүх С.Эрдэнийг бүртгэлээс хассан боловч түүний оронд сонгогдсон М.Тулгатыг бүртгэж аваагүй. Энэ нь Х.Баттулгад “онгорхой хаалга” болж харагдсан байх л даа.

Харамсалтай нь УДШ-ийн хувьд нэг намыг хоёр удаа бүртгэх боломж байхгүй. Тиймээс Х.Баттулга нар АН-ын тамгыг авахыг тулд “алахаас буцахгүй” болж байна. Яг юуны төлөө?!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (172.69.45.134)
    новш
    2022 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 25 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top