x

Ц.Элбэгдорж: Шийдээгүй асуудал заримдаа хамгийн сайн шийдэл болдог

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилал ба Ардчилсан Нам сэдвээр лайв хийж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.

Энэ үеэр түүний хэлсэн нэг үгийг ишлэхгүй өнгөрч болсонгүй. Заримдаа “хэлээгүй үг хамгийн сайн үг, шийдээгүй асуудал хамгийн сайн шийдэл болдог” гэсэн тэр үг нь эрх баригч намын зүгээс түлхэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой байв.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог сонгодог парламентын хэлбэр лүү явах, мөн сонгуулийн холимог болон пропорциональ системийг нээлттэй болгох асуудлаар өөрчлөлт хийе гэж байгаа МАН-ын бодлого нь үнэхээр шийдэх ёстой асуудал мөн үү, ярьж байгаа хүмүүс нь үүндээ хэр итгэлтэй байна вэ? Эсвэл зүгээр ярианы сэдэв болгож гаргаж тавьсан уу? гэдэг дээр Ерөнхийлөгч асан итгэлгүй байгаа бололтой.

Нэг талаас түүний зөв. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад хоёр жил хагасын л хугацаа өнгөрч байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН дангаараа эрх барьж байх үедээ баталсан, дээр нэрлэгдсэн өөрчлөлтүүд бүгд тухайн үедээ яригдаад, ажлын хэсэг дээр унаад унаад явчихсан байдаг. Өмнө 2015 онд АН эрх барьж байхдаа оруулж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ч гэсэн тусгагдсан байсан авч тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ын эсэргүүцлээр унасан, буцаагдсан. Тэгэхээр энэ удаа ямар шаардлагаар дахин гаргаж тавьж байгааг таах аргагүй. Шаардлага байгаа нь үнэн боловч эрх барьж байгаа намын олонхи дэмжих эсэх нь бас тодорхойгүй. Нэг ийм ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа.

Хоёрдугаарт, сонгуулийн пропорциональ системийг гол болгож ярьж байгаа ч гэсэн, парламентыг чадавхжуулъя, гишүүдийн тоог нэмэгдүүлье гэж байгаа боловч хоёр дахь хувилбар болгож ярьж байгаа "хоёр танхимтай парламент"-ын асуудал нь эргэлзээ үүсгэх бас нэг шалтаг, шалтгаан болж байна. Нэг юм ярьж эхлээд эцсийн дүндээ огт өөр шийдвэр гаргах, өөр сонирхол ардаа нуусан байх нь элбэг. Энэ тал дээр МАН-д шууд итгэх боломжгүй.

Гэх мэтчилэн асуудлаас болж Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр ярих асуудал мөн үү? гэдэг дээр Ц.Элбэгдоржийн хувьд болгоомжилж байгаа нь харагдав. Хоёрдугаарт өөрчлөхийн төлөө биш, зүгээр сэдэв гаргаж ярьж байгаа бол үүнийгээ татаарай гэдэг анхааруулгыг ч бас өгч байна лээ.  

Товчхондоо дээр хэлсэн өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулах шаардлага бий юу гэвэл бий. Урьд өмнө ч байсан, оролдож үзсэн. Ганцхан үүн дээр эрх баригч нам бүх түвшиндээ бэлэн байна уу гэдэг зарчмын өөр асуудал.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 9 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top