x

“Муухай Орос” ба дэлхийн түүхээс суралцъя

Өгүүлэхийн урьд,

Миний бие 2016 онд “Муухай монгол хүн ба түүхийн улбаа” хэмээх бяцхан нийтлэл бичсэний маань үргэлжлэл нь “Муухай орос ба дэлхий түүхээс суралцъя” болж байна. Энд өгүүлэн буй “Орос” хэмээх нэр томьёо энгийн орос иргэдийг илтгэхгүй бөгөөд зөвхөн Их гүрэн буюу Хаант Орос улс, Зөвлөлт Холбоот Улс, Оросын Холбооны Улсыг илэрхийлэх болно.

Түүх бол цаг хугацаа орон зай л өөрчлөгдөхөөс бус, буй үйл явдал нь ахин дахин давтагдаж байдаг тасаршгүй үйл явц юм. Тиймдээ ч түүхээс сургамж авах ёстой гэдэг нь туйлын үнэн билээ. 

Өгүүлэх нь,

Монголчууд түүхийнхээ туршид овог аймаг, яс үндэс, нутаг угсаагаараа ялгаран, өөр зуураа тэмцэлдэн явсан нь цөм эрт цагаас эхлээд бидний хоёр этгээдэд оршин буй “мөнхийн хөрш”-тэй салшгүй холбоотой. Хятадын Хан, Тан гүрний үеэс эхтэй монголчуудыг бэлэг сэлтээр татаж хагалан бутаргах бодлого, Зөвлөлт Холбоот Улсын үеэс улбаатай угсаатан ястнаар ангилан зүйлчлэх бодлогын үр дүнд өнөөдөр монголчууд бид өвөр зуураа хэл амаараа хэмлэлдсээр 2000 жилийн үдэв.

1990 оны ардчилсан хувьсгалын нөлөөгөөр олон зүйл шинээр орж ирсний нэг нь олон ургалч үзэл. Энэхүү үзлийн үр дүнд бид өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй болсон билээ. Гэвч энэ нь бас үр дагавартай байж. Бид олон ургалч үзлийн доор гаднын “түрэмгийлэгч”, “их гүрнүүдийн бодлого”-ын золиос болох магадлалыг буй болгоод ч байх шиг.

Энэ бүгдийг нурших болсон хийгээд энэхүү бэсрэг нийтлэлийг бичих болсон шалтгаан нь 2022 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Оросын Холбооны Улсын элчин сайдын яамнаас зохион байгуулсан ялалтын баярын жагсаал юм. Гэвч айдсыг минь төрүүлсэн зүйл бол уг жагсаал биш бөгөөд гагцхүү энэхүү жагсаалын тухай монголчуудын төсөөлөл, ойлголт, хариу үйлдэл.

Энэ жагсаалыг монголчуудын дийлэнх нь эгдүүцэн хүлээн авч буй бол “цөөн” монголчууд дэмжин оролцож, бүр ч “эсэргүү” авирлаж байгааг та бид харж, сонсож байна. Олон хүн миний дор өгүүлэх зүйлийг боломжгүй, хоосон хийрхэл гэх нь дамжиггүй. Гэвч их гүрнүүдийн дунд оршин буй монголчуудад болгоомжлол, айдас гэдэг зүйл байх ёстой. Магадгүй энэ нийтлэл ч айдсын маань илрэл болов уу.

Дээр өгүүлсэн “цөөн” монголчууд юу хийж чадах вэ? Тэдэнд чадах зүйл бий юү гэвэл тун ховор. Энэ нь угтаа улс орны тусгаар тогтнолд аюул учруулах боломжийг хэлж буй хэрэг. Харин тэднийг ашиглан, юу хийж болох вэ гэвэл асуудал хөврөнө.

Түүхийг сөхөн үзвэл аль ч үеийн туршид их гүрнүүд аливаа нэгэн улс үндэстний дотор оршин буй “цөөн” тоот үндэстнүүдийг ашиглан, бослого хөдөлгөөн үймээн самуун дэгдээж байв. Үүний зэрэгцээ үзэл суртал, ойлголтын зөрүүд нь тулгуурлан, улс орныг самууруулна. Эхний тохиолдлын хувьд манайд энэ аюул төдийлөн бага, бараг байхгүй хэмээн үзэж болно. Байлаа гэхэд үүнийг ашиглан эзлэн түрэмгийлэл явуулах их гүрэн үгүй.

Харин үзэл суртлын зөрүү, ялгаатай итгэл үнэмшилд тулгуурлан үймээн самуун дэгдээх их гүрнүүд захаас аваад олдоно. Ингэхдээ тэд биднийг эзлэн түрэмгийлэх гэхээс илүүтэйгээр ашигтай тохиолдолд наймаалцах гэсэн санаархлаар л самуун дэгдээнэ. Тиймээс ч “наймаалцах” зорилгоо гүйцэлдүүлэх эрмэлзлээр эзлэн түрэмгийлэл үйлдэх боломжтой.

Эргэлзээтэй зүйл үлдээхгүйн тулд гол санаанаасаа хальсанд уншигч олон уучлах биз ээ. Одоо харин гол асуудалдаа оръё.

“Цөөн” монголчуудыг ашиглан, “муухай орос” юу хийж чадах вэ? Тэд юу хийж ирсэн бэ?

XIX зуунд дэлхийн улс түмнүүд тусгаар тогтнолоо баталгаажуулж, өөрсдийн үндэстэн-улсыг байгуулахыг зорьж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь Серби байв. Сербийн энэхүү тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнийг Орос идэвхтэй дэмжиж байсан боловч дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Дарданеллийн хоолойгоор Газар дундын тэнгист нэвтрэхийг зорьж, Сербийн Босни, Герцеговин мужуудыг Австри-Унгарын эзэнт гүрэнд хаяж өгсөн юм. Эндээс оросуудын үйлдэл тодорхой харагдана. Ашигтай үед нь дэмжиж, ашиггүй бол амархан “арилжиж” чаддаг аж.

Үүний дараа дэлхийн хоёрдугаар дайн эхэлж байх үед Финландад явуулсан түрэмгийллийн тухай нэгэн баримтыг өгүүлбэл,

“Асуултаа оросоор давтан хэлбэл “Би Рязанийх” гэж билээ. Рязань бол Финландын хилээс алс хол, Москвад ойр, цэвэр оросууд амьдардаг хот. Трамвайд явсан хоёр эмэгтэйн нэг нь нөгөөдөө “Би энэ дүрэмт хувцсыг санаж байна. Манай үйлдвэр ноднин үүнийг оёсон юм” хэмээн хэлж байв. Үүнээс үзэхэд Финланд руу дор хаяж жилийн өмнөөс довтлохоор зэхэж байсан нь тодорхой... Зөвлөлт Орос далимдуулан Эстони, Латви, Литвын засгийн газрыг дарамтлан, нацист Германаас хамгаална гэсэн нэрээр халдахыг санаархах болов. Ингээд орос улаан цэргүүд энгийн хувцас өмсөн, эдгээр улсын гудамжинд улаан туг барьж, “Манай улс ЗХУ-ын нэгэн хэсэг болохыг шаардаж байна” гэсэн зурагт хуудас өргөн жагссан бөгөөд “ард түмний” энэ шаардлагын дагуу Зөвлөлтийн арми Балтийн гурван орныг залгисан” хэмээн нэрт эрдэмтэн Н.Поппе тэмдэглэсэн нь бий. Энэхүү мэдээнээс үзвэл оросууд дотор нь орж хутган үймүүлж, өдөөн хатгаж түрэмгийллээ эхэлдэг байх нь.

Украины дайнд ч оросууд мөн адил олон жилийн турш улсынх нь дотоод асуудалд оролцож, ард түмнийг нь хагалан бутаргасаар эцэст нь Луганкс, Донецк мужуудыг тусгаар тогтнуулан, тусгаар тогтнолыг дэмжих, энхийг сахиулах, Украины нацистуудыг устгах нэрийдлээр эзлэн, түрэмгийллээ явуулж байна.

Дэлхийн түүхэнд олон улс орон үндэс угсаа нэгтнүүд болон өөрийн улсын өмчийг хамгаалах нэрийдлээр бусад улс оронд түрэмгийлсэн тохиолдол цөөнгүй бөгөөд хамгийн алдартай нь Ист Индиа компанийг хамгаалах “зорилгоор” Их Британи Энэтхэгт цэрэг оруулсан явдал юм. Ийнхүү цэрэг оруулахад хамгийн шаардлагатай зүйл бол дотроос нь хагалан бутаргах л даа. Мэдээж хэрэг ямарваа нэгэн улсын өмч өөр улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байвал эзэн улсын хувьд дамжин өнгөрүүлж буй улс орон нэгдмэл байх нь ашиггүй бас эрсдэлтэй. Тиймдээ ч Монголоор дайрах хийн хоолойн асуудал яригдаж буй энэ цаг үед ийнхүү Оросын элчин сайдын яамны зүгээс жагсаал цуглаан зохион байгуулж буй нь цаанаа учиртай ч байж мэднэ.

1945 онд оросууд Монголд хайртайдаа бус, бид тэдэнд хэрэгтэй байсан учраас л Монголыг тусгаар тогтноход тусалсан билээ. Харин хэрэгцээ нь дуусвал Сербийн хувь тавилан бидэнд тохиохыг үгүйсгэхгүй. Монгол улсын нутгаар Оросын өмч дайран өнгөрч, бид дотооддоо энэ мэт зөрчилдсөөр байвал Украины хувь тавилан ч биднийг тойрохгүй. Эс бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Латви, Литви, Эстони, Финландын нэгэн адил “цөөн” монголчуудаар Орост нэгдэх хүсэлт гаргуулж ч мэдэх юм. Өнгөрснийг тэмтэрвэл бид Оросын гар хөл болж сурсан улс шүү дээ.

Тэд “цөөн” монголчуудыг яаж ч ашиглаж чадахыг дээр өгүүлснээс харж болно. 2008 онд Роберт Каган “Дахин сэргэсэн Орос улс хуучин социалист орнууд болон Төв Азид нөлөөгөө тогтоохоор эрмэлзэж байна” хэмээн өгүүлснээс гадна “Европ Оросын хагарлын шугамын дагуух чичиргээн сөргөлдөөн болж өрнөнө гэж төсөөлөхөд хэцүү биш. НАТО-д элсэж орохыг хүссэн Украины зөрчил Оросын дайнч байдлыг өдөөж мэднэ. Оросын дэмжиж байгаа Абхаз ба Өмнөд Оссетийн салан тусгаарлах үзэл Гүржийн засгийн газрын хоорондын зөрчил нь Москва Тбилис хооронд цэрэг дайны мөргөлдөөн өдөөж болох юм.

Орос улс Украин эсвэл Гүржид дайн хийхээр шийдвэл АНУ болон Европ ямар арга хэмжээ авах бол? Тэд яаж ч чадахгүй байж мэднэ. Шинэ цагийн Европ Их гүрэн оролцсон сөргөлдөөнд эргэн орох шийдвэр гаргах нь юу л бол...” хэмээх зөгнөл нэгэнт биеллээ олсныг санууштай.

С.Ууганбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 4 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top