x

Үзэл бодол, байр суурийн тухай

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зориулсан “Хараат бус хэвлэл мэдээлэл: Сэргэх үү, сөхрөх үү?” арга хэмжээн дээр ярьсан санаануудаа сийрүүлэв.

Монголын чөлөөт хэвлэл мэдээлэл 30 насыг давжээ. 1980-аад оны төгсгөл хавьд дарга нарыг, нам засгийг, социализмыг, Сталиныг, зөвлөлтийг шүүмжилж эхэлсэн бол ерээд он гармагц америк, англи, герман багш нар нааш цувж коммунист биш, чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй ямар байхыг сургаж эхэлсэн. Юунаас ч хараат бус байж хэний ч талд орох ёсгүй, мэдээ, сурвалжлага зөвхөн үнэнийг хэлэх үүрэгтэй бөгөөд сэтгүүлч, сурвалжлагч нар үзэл бодлоо шургуулж хэрхэвч болохгүй тухай. Бас аливаа мэдээллийг гурваас доошгүй эх сурвалжаас баталгаажуулах тухай. Маргааш гарах мэдээг тэгж амжих эсэхэд эргэлзсэн нөхдүүдэд тэдний огт үзээгүй BBC, CNN, элдэв Тайм, Таймс-ийг үлгэр дууриал болгоно...

Өнөөдөр тэр үеийн багш нарын номлол өөрчлөгджээ. (Эсвэл коммунист суртал нэвтрүүлгээс салгах гэж дэгсдүү зааж байсан?). Барууны хэвлэл мэдээлэл чөлөөт, хараат бус шошгоо орхиж, хэний талд гэдгээ ил тод зарлаж байгаад дураараа болжээ. CNN гэхэд АНУ-ын Ардчилсан намын, харин Fox News гэхэд Бүгд Найрамдах Намын “төв телевиз”. Хэдэн жилийн өмнө Монголд үйл ажиллагаа явуулдаг германы байгууллагын суурин төлөөлөгч, тус улсын нэр бүхий сонинууд улс төрийн үзэл бодлыг нь дэмждэггүй учраас Трампын мэдэгдлийг нийтлэхгүй байхаар шийдсэн гэж зөвтгөн тайлбарлаж билээ.

Дүгнэлт гэвэл, хувь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын чөлөөт, хараат бус эсэх нь туйлын харьцангуй ойлголт. Эзнээсээ, санхүүжиж байгаа реклам сурталчилгаанаас, ядахдаа өөрөөсөө хараат байж таарна. Сэтгүүлч хүн үйл явдлыг зөвхөн бүртгэгч биш, протокол хөтлөгч биш, минут секунд алдахгүй дамжуулж суудаг камер ч биш. Сэтгүүлч бол үзэж сонсож уншсанаа өөрийн тархиар шүүж өөрийн үгээр илэрхийлэн өөрийн нэрээр түгээдэг хүн. Редакци мөн адил. Тэгэхээр чөлөөт хэвлэл мэдээлэл гэж байдаг уу? Байдаг, энэ бол тогтолцооны ойлголт бөгөөд баруун, зүүн, үндсэрхэг, либерал, коммунист, хуучинсаг, маргинал цөөнхийн, явцуу, эсэргүү, тэрслүү гэх мэт өөр өөрийн өнцгөөс хардаг олон ургальч хэвлэл мэдээллийг хэлнэ. Хэний ч талд орохгүй байх, бас орох эрх чөлөө багтана.

Саяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм)

Олон нийтийн уламжлалт мэдээллийн хэрэгслүүдэд үзэл бодлоо илэрхийлэх, үнэлж дүгнэх эрх чөлөө хумигдсаар байх шиг. Зарим үгийг хэрэглэвэл буруутдаг болсон. Political Correctness, Cancel Culture, Inclusive Language зэрэг үзэл суртлын зарчмууд чимх чимхээр нэвтэрч байна. Хүний эрх, ЛГБТ, жендерийн тухайд бол дуугарахгүй байвал танд өлзийтэй. Цаана чинь Зөрчлийн хууль, ард нь Эрүүгийн хууль хүлээж буй. Нийгмийн сүлжээнд нуугдаад ч нэмэргүй. Саяхан нэг ээж Монгол Улсын консерваторид охиноо шалгуулсны хариу ил тод биш байсныг шүүмжлээд, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд “цахим орчинд сургуулийн талаар сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд шүүхийн шатанд шилжинэ” гэсэн заалт орсныг тэсэлгүй дэлгэжээ.

Сэтгүүлчид яахав, Монгол Улс амаа хамхижээ. Украины асуудлаар ганц илүү үг дуугараагүй, зөвхөн дайн дуусахыг ерөөж, НҮБ-д санал хураахад түдгэлзэж чадлаа.  Өөр арга алга. Саяхан Японы Гадаад хэргийн сайд айлчлахдаа манай улсыг ОХУ-д шахалт үзүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ. Гэтэл бид яг одоо хямд бензинтэй байх, ирэх өвөл хотоо хөлдөөхгүйн тулд эрчим хүчийг Оросоос бүр ихээр авах хэрэгтэй. Хятадын тухайд бол Монгол Улс аль хэдийнэ амаа гар хөлтэйгээ үдүүлсэн. Урд хөрш таалаагүй тул монголчуудын бурхны шашны дээд Далай лам Монголд дахиж ирэхгүй. Өвөрмонголчуудыг ингэлээ тэглээ гэж үе үе цаас барьж жагсдаг сэтгүүлч Ч.Мөнхбаяр шоронд суугаа. Урдаас контейнерууд орж ирэх, урагшаа нүүрс гарах нь тэрбум, их наяд дахин чухал учраас тэр байх. Түүний тагнасан (үнэхээр тэгсэн бол), бас тагнуулсан улсыг нэрлэж ч зүрхлэхгүй. Арваад жилийн өмнө Ц.Жаргалсайхан нэртэй оросын тагнуулыг барьж аваад зарлаж чаддаг байлаа.

P.S: 

Өнөөдөр манай хэвлэл мэдээлэл төр засгаа дагалаа. Барууныхан шиг Оросын халдан довтолгоо, эсвэл оросууд шиг Тусгай ажиллагаа гэж нэрлэхгүйгээр, Украины үйл явдал, геополитикийн хурцадмал байдал гэр мэтээр бөөрөнхийлж хоёр талын эх сурвалжийг хольж хутгаад хэний ч талд ороогүйгээр харагдаж сурчээ. Харин нийгмийн сүлжээнд манайхан нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлж байна. Урьд нь ямар ч асуудлаар ингэж ширүүн зөрчилдөж, үзэн ядахдаа тулж байсангүй. Миний ажигласнаар Украиныг дэмжиж Оросыг эсэргүүцсэн монголчууд хамаагүй хүчтэй, гарцаагүй дийлж явна. Өчигдөр Улаанбаатар хотод Жуковын музейн дэргэд Бессмертный полк арга хэмжээ болж, өнөөдөр фашизмын эсрэг ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын өдрийг нэг хэсэг нь тэмдэглэж, нөгөө хэсэг есөн шидээр гутааж чадлаа. Олон нийтийн телевиз тэднээс айгаад "Цагийн хүрд"-ээрээ анх удаа мэдээлсэнгүй. Манай тусгаар тогтнолд шууд хамаатай онцгой үйл явдал юмсан. Украин бол тэдэнд шалтаг төдий. Ядахдаа ганц энэ өдөр Оросыг муулахаа завсарлаж түр амсхийгээд маргааш өглөөнөөс цовоо сэргэлэн үргэлжлүүлэх болов уу гэтэл тэгсэнгүй…

Д.Цэрэнжав /2022.05.09/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 1 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 2 цаг 35 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 45 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 10 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top