x

Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг хураах нь буруу!

Салхитаас эхэлсэн төрийн дээрэм Хөтөлийн цементийн үйлдвэр дээр үргэлжлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын орд дээр цэргийн хувцас өмсчихсөн, арми командлах нь холгүй сүржигнэж очсон бол Хөтөлийн цементийн үйлдвэрт өрнөсөн дээрмийн гол дүрд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга тоглолоо. Төрийн дээрэм ингээд зогсохгүйг хэвлэлийн хуудсан дахь “Дарханы төмөрлөгийн үйлдвэрт шалгалт оруулна” гэсэн утгатай мэдээллээс харчихаж болно. Өнөө өрнөж буй үйл явцаас харахад төрийн дараагийн дээрэм Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өрнөвөл гайхах юм алга. Зарим улстөрчдийн мэдэгдлийг анзаарах нь ээ төрийн дээрэм дахиад ч үргэлжлэх байх.

“Хөтөлийн цементийн үйлдвэрийг төр мэдэлдээ авлаа, ард түмний өмч ард түмэндээ эргэж ирлээ, муусайн луйварчдаас төр өмчөө авснаар иргэдэд өгөөж нь ирнэ” гэсэн утгатай уянгын халилтай мэдээллүүдийн өмнөхөн Шадар сайд С.Амарсайхан дотоодын цементийн үйлдвэрүүд үнээ нэмээд байх юм бол гаднаас цемент авна гэсэн агуулга бүхий мэдэгдэл хийж байв. Мань эрийн тэр мэдэгдэл зүгээр ч нэг хийрхэл, цэцэрхэл төдий эд байгаагүйг өнөөдөр өрнөж буй үйл явдал нотолчихлоо. Эрх баригчид Хөтөлийн цементийн үйлдвэрт хийх дээрмийнхээ эхлэлийг Шадар сайдаар тавиулсан нь тэр байж. Төр төлөөлсөн сайд хүн үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлээ ингэж “заналхийлэх” нь яаж ч харсан зөвтгөмгүй үйлдэл. Тэр дундаа манайх шиг ардчилсан засаглалтай, чөлөөт эдийн засагтай улсад нүд орой дээр гарам хандлага. Ковидын хямрал дайны аюултай давхацсан өдий цагт хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн үүрч яваа. Тийм ч учраас Засгийн газар ирэх жилүүдийн бодлогодоо хувийн хэвшлийнхнээ дэмжиж томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгээ тодотгож зарлаад буй. Ийм цагт Шадар сайд нь хувийн өмч, үндэсний үйлдвэрлэлээ адалсан өнгөтэй сүрдүүлэг хийгээд сууж байна гэдэг яаж ч бодсон ой тоонд буумгүй явдал.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн тухайд буруу үйлдэл, элдэв “но” бий эсэх нь тусдаа асуудал. Тийм байлаа гээд дээрэм хийх эрх төрд үгүй. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад хэн нэгний буруутай эсэхийг дэнслэх эрх шүүхэд л бий. Товчхондоо шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж, хувийн өмчийг хураах эрх төрд байхгүй.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг мэдэлдээ авснаа төр төлөөлсөн эрхмүүд “Банкны зээлээ төлөөгүй учраас” гэж тайлбарлаж байгаа. Энэ янзаараа манай төр иргэн Дорж, Дулмаагийн өмчийг банкны зээлээ төлөөгүй гээд хурааж авах нь л дээ. Ингээд харахаар “Муусайн баячуудын хөрөнгийг төр минь ард түмэн биднийхээ өмнөөс хурааж авлаа” гэж хөөрч алга ташиж зогсоо иргэдэд ч хувийн өмчөө алдах эрсдэл үүсчихсэн гэсэн үг.

Мартин Нимёллерийн алдартай нэг үг бий. “Би коммунист биш болохоор нацистууд тэднийг баривчлах үед дуу хоолойгоо өргөөгүй. Би социал демократ биш болохоор тэднийг хорих үед бас л дуугараагүй.Би үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш учраас тэднийг баривчлах үед чимээгүй л байсан. Би еврей биш болохоор тэднийг хорих үед бас л чимээгүй байсан. Харин намайг баривчлахаар ирэх үед намайг хамгаалах хэн ч байсангүй” гэсэн үгийг яг энэ үед хэлмээр санагдаж байна. Хувийн өмчийг хуулиараа хамгаалсан улсад төр хувийн өмч рүү халдсаар байгаа нь, тэгж халдах бүрд олны алга ташилт улам чангарсаар яваа нь эмзэглэхгүй өнгөрөх аргагүй өнцөг.

Хөтөлийн цементийн үйлдвэрийн өмчлөгч нь хувь эзэмшлээсээ татгалзсан гэсэн мэдэгдлийг төр төлөөлсөн эрхмүүд хийж байв. Тэдний мэдэгдэл худал байсан нь өчигдөр илрээдэхэв. Хөтөл компанийг 100 хувь дангаараа эзэмшиж байсан М.Бөх-Очир агсны том хүү Б.Тулга news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Өвлөж авахаас татгалзсан удаа үгүй. Хуульд зааснаар өвлөх эрхээ алдах асуудал үүсээгүй. Би өвлөх эрхээсээ татгалзаагүй байхад эзэнгүй өмч байсан гээд төр миний өмчийг булааж авсанд гайхаж байна.

Хэрэвзээ намайг өвлөх эрхээсээ татгалзсан гэж байгаа бол тэр нь нотариатаар гэрчлэгдсэн байх ёстой. Тийм зүйл огтхон ч болоогүй” гэж мэдэгдээд байна. Төрийн зүгээс илт дээрэм хийснийг батлах өөр өчнөөн баримт жишээ хөвөрч мэдэхээр болчихлоо.

Ер нь төр өмчийнхөө хүрээг тэлсэн салбар бүр дампуурдаг. Төрийн мэдэлд очсон ямар ч компани эрхтэн дархтнуудын идэж завшдаг таатай талбар болоод дуусдгийг батлах жишээ өчнөөн бий.

Хөтөлийн үйлдвэрт өрнөсөн төрийн дээрмийн цаана хувийн хэвшлийн цементийн үйлдвэрүүдээ шахах далд санаархал нуугдаж байж ч мэднэ. Шадар сайдын хандлагаас анзаарахад тийм санаагаар Хөтөлийн цементийн үйлдвэр рүү онилсон байх магадлал хэтэрхий өндөр харагдаад байна. Хөтөлийн цементийн үйлдвэр төрд очсоны дараа МАК, Монполимет-ийн байгуулсан үйлдвэрүүдийг шахаж хавчихгүй гэх баталгаа алга.

Үндэсний үйлдвэрлэлээ хавчиж шахаж үгүй хийчихээд, эрхэм сайдтаны хэлснээр урд, хойд хөршөөс цементээ хямд үнээр авсан шигээ аж төрнө гэдэг шуудхан хэлэхэд мянгуужингийн үлгэр. Цар тахлаас үүдсэн хөл хорио хэзээ болтол үргэлжлэх нь тодорхойгүй ийм үед цемент байтугай бараа, бүтээгдэхүүн хил дээр гацаастай өчнөөн сарын нүүр үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 3 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other 18 цаг 18 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top