x

Эсэргүүцэж байна!

Төрийн мэдээллийн Монцамэ агентлагийг татан буулгаж, шинэчлэн зохион байгуулах болсонтой холбоотойгоор тус агентлагийн захирал асан, сэтгүүлч Б.Ганчимэгийн  байр суурь, бичсэн нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна.

1.

МОНЦАМЭ-гийн даргаар бас ч гэж хэдэн жил ажилласан юм болохоор хамт олноос маань сүүлийн үед олон хүн холбогдож байна. “МОНЦАМЭ маань нэг л биш боллоо шүү. Өнгөрсөн баасан гарагт болсон хамт олны хурал дээр шинэ дарга “Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг гэж байхгүй болсон шүү, цаашид гадаад сурталчилгаа судалгааны хүрээлэн байдлаар ажиллана” гэж хэллээ. Ингэж болох юмуу? МОНЦАМЭ-г мэдээллийн агентлаг гэхээ болиод байр, өмч хөрөнгө дээр нь үйл ажиллагааг нь өөрчилж өөр байгууллага байгуулах гэж байх шиг байна? Танд сонсож дуулсан юм байна уу? Таныг МОНЦАМЭ-гийн талаар дуугарах байх гэж найдаж байна шүү” гэх зэргээр хандаж байна.

Би 2022 оны 1-р сарын 5-нд Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан Гомбосүрэнгийн Амартүвшин гэж залууд ажлаа хүлэлгэж өгөөд МОНЦАМЭ агентлагийнхаа байрнаас гарсан хүн. Манийхаа ажлыг авсан залуу нь харин МОНЦАМЭ-г үндэсний мэдээллийн агентлагийнх нь хувьд устгах даалгавартай ирсэн бололтой. Тэгж харахаас өөр аргагүй үйлдлүүдийг үзүүлж байгаа учраас ингэж хэллээ шүү. Томилогдоод 3 сар болохдоо нийт ажилчидтайгаа ганц ч уулзаагүй байж байгаад саяхан хамт олноос нь уулзах шаардлага тавьсан чинь Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хууль зүйн бодлогын газрын дарга О.Машбат бас бус хүмүүсээр “бамбай” хийж ажилчидтайгаа ганц уулзахдаа ихэд дээрэнгүйгээр дээрх үгийг хэлжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я. Содбаатар нар нь ч хэлүүлсэн ч юмуу бүү мэд дээ. Ингээд ганц үндэсний мэдээллийн агентлагаа устгах замд нь оруулах гэж байх шиг байна.

Гэхдээ тийм амар биш байх аа. МОНЦАМЭ бол 1998 оны  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиас үүдэлтэй статус нь тодорхой бус болоод одоо ингээд байх уу, байхгүй болох уу гээд явж байгаа газар. Үе үеийн удирдлагууд нь хуультай болгочих гэж, статусыг нь тодорхой болгох гэж 20 гаруй жил явж байгаа. Миний үед Засгийн газарт энэ асуудлыг тавиад Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа ирж танилцаад хуулийн ажлын хэсэг байгуулж байсан. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн ажлын хэсэгт манайхаас хоёр ч удаа ороод, өөрсдийнхөө статусыг бататгах заалтаа оруулаад ажилласан. Харамсалтай нь хуулийн төсөл нь гацаад одоо болтол Засгийн газрынхаа босгыг давж чадаагүй явна. Үүн дээр нь одоо эд нар тоглоод мэдээллийн агентлагийнх нь хувьд татан буулгаад байр савыг нь л авчихья гээд байна уу даа. Хэрэв ингэж байвал мөн харамсалтай яа...

Гэхдээ та нарт хэлчихье. Та нарын дур зоргоор энэ байгууллагыг татан буулгах эрх байхгүй шүү. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг дагаж гарсан УИХ-ын 103 тоот тогтоол бий шүү. Тэнд “МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж ҮНДЭСНИЙ НИЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БОЛГОН зохион байгуулсугай” гэж тов тодорхой байгаа шүү. Үүнийг л хэрэгжүүлж хуультай болох гэж үе үеийн МОНЦАМЭ-чүүд явж ирсэн. Та нар ч тэр УИХ-ын тогтоолыг л хэрэгжүүлж энэ байгууллагын статусыг албан ёсны болгох ёстой. Тэрнээс ганц институт, ганц нэг улстөрч, түүний гар хөл дур зоргоороо 100 жил болсон түүхтэй, дэлхийд данстай энэ байгууллагыг байхгүй болгох, үйл ажиллагааны чиглэлийг нь дур зоргоороо өөрчлөх эрх байхгүй ээ.

Г.Занданшатар /УИХ/, Л.Оюун-Эрдэнэ /Засгийн газар/ Та нар ч УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй шүү. Тодруулж хэлбэл, бүр хуулиар хүлээсэн үүрэгтэй шүү. Та нар чухам юу болоод байгааг тодорхой мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй, Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн институтын нэрийг барьсан хэдэн нөхөр  тусгаар улсын бэлгэ тэмдэг болдог ганц үндэсний мэдээллийн агентлагийг чинь байхгүй болсоон гэж даналзаад, үе үеийн МОНЦАМЭ-чүүдийг доромжлоод байж байна шүү.

2.

Би гэж хүн насан турш сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж яваа этгээд юм. Өдрийн сонинд 15 жил, Үндэсний шууданд 7 жил, Open door сонинд 3 жил гээд. Сонинд тоймч байсаан. Бичдэг ажил гэсэн үг. Бичгийн ажил бол хүнийг төлөвшүүлдэг, хөгжүүлдэг өвөрмөц ажил. Бичдэг хүн боддог болдог. Суудаг болдог. Хат суудаг. Хариуцлага үүрдэг. Сайхан ажил. Нэг талд алга ташуулж, нөгөө талд хараалгуулж л амьдарсан. Харин нэг гоё нэр төр нь уншигчдын хүндлэл дунд амьдардаг. Баян-Өлгийн Толбо суманд уншигч маань байж л байдаг. Завханы Төгрөгт байж л байдаг. Хээр давхиж явахад тал нутгийн хаана нь ч “За, Ганчимэг сэтгүүлчтэйгээ таарлаа. Хэдэн үг солиноо гээд машиныхаа шалавчийг тавьж өгөөд суулгадаг. Би алтан шонхороос нь татаж, Хараа Ерөөнөөс нь хүртээд л морддог. Энэ бол цалгисан сайхан сэтгэлийн хүндлэл юм. Ийм юман дунд амьдарч ирсээн. Хувь заяандаа залбирч явдаг.

Ингээд шуугиулж явтал надад Монцамэд ажиллах санал ирсэн юм. Би найз нөхөд, хамт олонтойгоо ярилцаад шийдсэн. Очиж ажилласан. Нэгд, би сэтгүүл зүйн нэг зүтгэлтэн юм. Энэ мэргэжлийг эзэмшиж, энэ олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж, сэтгүүлчдээрээ ч харамгүй хайрлуулж ирсэн хүний хувьд сайн ажиллана л гэж хичээсэн. Ажилласан.

Анх ирээд миний сэтгэл давчдаад байсан. Яасан сонин чимээ аниргүй газар вэ. Яасан амбицгүй юм бэ гээд л...Аргагүй шүү дээ, сонины редакциас өөр орчин мэдэхгүй нөхөр юм чинь. Гэхдээ л сэтгүүлчид , орчуулагчид юм чинь учраа ололцоод явсан. Бүгдээрээ л хичээсэн. Ковидын хүнд хэцүү үед хэдэн залуу маань гүйсээр яваад гаднаас 200-аад сая төгрөгийн техник тоног төхөөрөмж олоод ирж л байсан. Үнэхээр баярламаар шүү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай дээр хоёр удаа ирсэн. Ажилчидтай маань уулзаж илэн далангүй ярилцдаг байсан. Өөрөө энэ салбарыг мэддэг хүн л дээ. “За, та нарт яаж ийж хэдэн төгрөг олж өгнөө. Ядаж 100 жилийнхээ ойд хэвлүүлэх номоо хэвлүүл, хэдэн цүнх хийлгэ дээ” гээд шийдэж өгч байсан. Ч.Хүрэлбаатар сайд мөн ч их дэмжсэн. Тэгээд хэдэн цүнх хийлгээд дотор нь хоёр боть номоо хийгээд ахмадууддаа явуулж байгаа юм. Үнэндээ 100 жил гээд бид ганц удаа өөд өөдөөсөө хараад бүгдээрээ цуглаад оргилуун дарс буудуулаагүй дээ. Цар тахлын үед болохгүй учраас.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд ирээд хэлж байсан. “Монголын Төр өмсөж байгаад  шкафандаа өлгөөд мартсан каракуль захтай пальто шиг Монцамэгаа мартжээ” гэж. Тэр хүн Ерөнхий сайд байхдаа “Хэрэв Ерөнхий сайд гадаад дотоодод ажиллаж байх үед дагалдаж яваа хэвлэлийн багт Монцамэ агентлагийн сурвалжлагч байхгүй байх юм бол та нөхөдтэй хариуцлага ярина шүү гэж ажлын албаныхандаа хэлж байсан. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Монцамэгийн арга хэмжээнд төрт ёсныхоо дагуу ирээд оролцдог л байсан. Монцамэ бол монгол улсын аль өнгөтэй өөдтэй мэдээллийг дэлхий дахинаа цацдаг, мэдээллийн үйлдвэрлэл явуулдаг мэргэжлийн газар. Манай орчуулагчид тэгж дурын юмнуудад басуулах хэмжээний хүмүүс биш. Би хаана ч өмнөөрнө. Ганц дутагдал бий. Монцамэчүүд даруу. Маш даруу. Төрийн агентлагт алба хашна гэдэг ийм л болгодог. Тэд илүү дутуу юм юу ч хүсдэггүй. Цалин нь бага. Гэсэн ч гомдоллодоггүй. Тийм учраас би дээшээ тэднийхээ төлөө чарладаг байсан юм. Би амбицтай байсан юм.

Монцамэчүүдэд одоо зарим нөхдийн ярьж ойлгуулж яваа шиг албан тушаал, нэр төр хөөцөлдсөн түүх байхгүй. Тэднийг даруу байхаар нь тэнэг гэж бүү андуур. Тэдэнд ямар нэгэн сайд эцэг, том дарга хадам аав энэ тэр байхгүй. Гэхдээ үе үеийн Монцамэчүүд ард нь зогсож байна. Монголын хэвлэл мэдээллийн ертөнцийн тулгын чулууг тавилцсан ахмад буурлууд байна. Одоо үүргэвчээ үүрээд гүйж яваа мянга мянган сэтгүүлч нөхөд маань байна.

Төрийн буулга гэдэг хүнийг даруу төвшин болгодог юм билээ. Би ч өөрчлөгдсөн. “Та яв” гэхэд нь тугандаа мөргөөд л гарсан. Ахиж ороогүй. Улс төрийн томилгоо учраас Төр “Та сайн ажиллалаа, одоо чөлөөлнөө” гэхэд үг дуугүй явах ёстой. Эргэж хутгалдаад байсан юм байхгүй. Миний араншин ч биш. Худлаа харах хэрэггүй шүү. Ялангуяа гүжирдэх... Өргөх бичиг барьсан хамт олныг албан тушаал хөөцөлдөж байна гэх мэтээр харж байгаа шигээ хандахыг бид эсэргүүцэж байна. Ер нь хэдий болтол энэ том дарга сайд нарын хүүхдүүд ингэж эрхэлж явах ёстой юм. Эдэнд нам нь л өртэй юм байгаа биз. Бид лав биш шүү. Жирийн сайхан залуучууд зөндөө байна. Тэд бор зүрхээрээ л ажиллаж амьдарч яваа шүү.

Яагаад би энэ удаа ингэж дугарч байна вэ гэхээр Монцамэтэй хувь заяагаа холбож явсан бүх сэтгүүлч орчуулагчдад өнөөдрийн болж буй үйл явдал тэсвэрлэшгүй байгаа учраас юм. Тийм учраас бид Монцамэ агентлагийн өрхийг нь хуу татан авч шидэж байгаа үйл явдлыг хэрхэвч тэвчихгүй. Дараа дараагийн арга хэмжээнд орно. Манай бүх сэтгүүлчид санаа тавин ярьцгааж байгаад би баярлаж байна. Монголын сэтгүүлчид Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагаар тоглуулахгүй юм байна. Хамт тэмцэхээ илэрхийлцгээж байна. Баярлалаа, та бүхэнд.

Та бүхнийг хүндэтгэсэн Сэтгүүлч Б.Ганчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 25 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 42 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 25 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 35 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 59 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top