x

Хөгжлийн банк ТӨХ-той нийлж хувийн өмчийг дээрэмдэв

Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд бид нийтээрээ л “Хөгжлийн банкинд хулгай нүүрлэжээ” хэмээн пүү, паа болцгоосон. Хулгайлсан нөхдөд хариуцлага тооцож амжаагүй байтал бүр давраад дээрэмчмийн үүр уурхай болжээ.

Өнгөрөгч пүрэв гаригт хуучнаар ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтыг газар “Хөтөлийн цемент шохой” ХК-ийг төрийн өмчид буцаан авсан тухай шийдвэрээ танилцуулав. Маргааш нь эдийн засагч, инженер мэргэжилтэй Л.Наранбаатар /1072 хувьцаа хөдөлгөөний зохицуулагч/ гэх залууг захирлаар нь тавьсан тухай мэдээлжээ.

Асуудлыг гол нь төрийн өмчид очсон тус компанийг хэн удирдахад бус, харин ямар замаар төрд авсан бэ гэдэгт учир байна.

Уг нь бол асуудал анх тус компанийн Хөгжлийн банкинд тавьсан өр төлбөрөөс эхэлсэн. Сая оны эхний нэгдүгээр сард Хөгжлийн банкны найдваргүй зээлийн асуудал сөхөгдөхөд Хөтөлийн “Цемент шохой” ХК-тай холбоотой 62 сая ам долларын төлөгдөөгүй өр гарч ирэв. 2012 аравдугаар сард Хөгжлийн банкнаас авсан зээл төлөгдөлгүй 10 шахуу жил болжээ.

Хэвлэлийнхэн болон Хөгжлийн банкны нөхөд энэ өрийн араас хөөж явсаар ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” хочит Т.Эрдэнэбилэг гэдэг хүн дээр буулгасан байдаг юм. Ерөөсөө энэ өрийн цаад эзэн нь ХХБ буюу Т.Эрдэнэбилэг юм байна. Цаасан дээрх эзэн хэнд хамаатай.. гээд. (Олон нийтэд үзүүлсэн өрийн жагсаалтад “Хамаарал бүхий этгээд” гэсэн хэсэгт “ХХБ” гээд биччихсэн байгаа) Шадар сайд С.Амарсайхан бүр "Хөтөлийнхөн Хөгжлийн банкнаас авсан мөнгөөрөө "Эрдэнэт"-ийн төлбөрийг хийсэн" гэж хүртэл мэдэгдэж байв. "Хөтөл"-ийг төрд авахын өмнө энэ битгий хэл гүтгэлэг явсан.

Тэгсэн чинь ХХБ авсан гээд байсан “Цемент шохой” компани маань өөрөө ХХБ-индаа өртэй болж таарав. Энэ өрөө Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ төлсөн юм байна. 

Тодруулбал, 2010 онд УИХ, Засгийн газраас (тухайн үед МАН эрх барьж байсан) 1983 онд тухайн үеийн ЗХУ-ын зураг төслөөр, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн хуурай аргаар жилд сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болгон өргөтгөх шийдвэр гарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг урьсан байна. 2011 оны нэгдүгээр сард сонгон шалгаруулалт болж, үндэсний хөрөнгө оруулагч “Бэйсмент” ХХК-ийг шалгаруулжээ. Хөрөнгө оруулалтын гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж, төслийг хэрэгжүүлэхийн тулд “Бэйсмент” компани Улаанбаатар, ХХБ-наас нийт 39,5 сая долларын зээл авсан, өргөтгөлийн ажил 2014 онд дуусч, үйлдвэр ажиглалтад орсон. Үүнээс хойш жилийн дараа буюу 2015 оны аравдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хувьчилсан байна.  

Ингэхдээ, тухайн үеийн ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус компанийг өртэй нь хамт зарсан байна. Компанийг төрийн өмчид байхад үүссэн 28,5 тэрбум /28,566,747,900/ төгрөгийн богино хугацаат өр төлбөр, барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн банкны зээл, нийт 39,7 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр нийт 11,9 тэрбумаар үнэлэгдэж байсан 119 сая ширхэг төрийн мэдлийн хувьцааг 1,4 тэрбум төгрөгөөр иргэн М.Бөх-Очирын “Бэйзмент” ХХК-д худалдсан байна.

Төлбөрийн урьдчилгаа буюу дэнчингийн /нийт үнийн 20 хувь/ 277 сая 221 мянга 280 төгрөгийг Төрийн өмчийн хорооны ....9006 тоот дансанд шилжүүлснээр тус компани 100 хувь М.Бөх-Очир гэдэг хүний өмч болов. Төлбөрийн үлдэгдлийг жил хагасын хугацаанд хэсэгчлэн төлж, 2017 оны гуравдугаар сарын 17-нд барагдуулсан байна.

Тэгэхээр ТӨБЗГ-ын даргын өнөөдөр яриад байгаа “Жилийн 54 тэрбумын борлуулалтын орлоготой компанийг 1,4 тэрбумаар авчихаад Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй” гэдэг нь хуудуутай мэдээлэл болж таарах нь.

Нэгдүгээрт борлуулалтын орлого гэдэг бол цэвэр ашиг биш. Борлуулалтын орлогоос ажилчдын цалин /745 ажилчинтай/, НДШ-ийг төлж, үйлдвэрлэлийн зардал, түүхий эдийн үнэ гэх мэтийг хассаны дараа цэвэр ашгийг тооцдог.

Хоёрдугаарт, хувьцааны үнэд төлсөн 1,4 тэрбумын төгрөг дээр шилжиж ирсэн компанийн өмнөх өр, төлбөрийг нэмж тооцож байж хувьчилж авсан нийт үнэ гарна.

Хамгийн гол нь Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө өөр банкны өрийг төлөхөд ашигласан гэж буруутгадаг. Гэтэл тэр нь 2011 онд үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэхэд зориулж хоёр банкнаас авсан 35 сая ам.долларын зээлийн өрийг хүүгийн хамт төлсөн, тэр мөнгийг нь Хөгжлийн банк өөрөө шилжүүлсэн болж таарав.

Товчхон хэлбэл, Хөтөлийн “Цемент шохой” компанийг төрд буцааж авсан ганц шалтаг буюу шалтгаан нь Хөгжлийн банкинд тавьсан өр байжээ гэсэн үг. Тэгэхээр банкны өр барагдуулах үүргийг төр хүлээдэг үү? Үгүй. Эсвэл өрийг барагдуулах асуудал нь өмчийг хувьчилсантай холбоотой юу? Бас л үгүй.

Яг өнөөдрийн нөхцөлд хөгжлийн банкны хийх ёстой зүйл бол төлөгдөөгүй өр, төлбөрөө шүүхээр нэхэмжлээд, төлж чадахгүй тохиолдолд компанийг дуудлага худалдаанд оруулаад хохирлоо барагдуулах ёстой. Банкны хохирлыг барагдуулахад зарцуулснаас бусад нь хөрөнгө өмчийн эзэнд очих ёстой.

Ийм ажлаа хийх, банкийг хохиролгүй болгохын оронд төрийн төлөөлөгчтэй тохой нийлүүлээд “хувийн өмчийг хураа” гэж суугаа Хөгжлийн банкны удирдлагыг дээрмийн бүлэг, мафи гэж нэрлэхээс өөр аргагүй. Хамгийн гол нь хувийн ч бай, төрийн ч бай банк хүний өмчид шүүхийн шийдвэргүйгээр халдах эрх байхгүй. Тэгээд ч Хөгжлийн банкны мөнгө төрийн буюу төсвийн хөрөнгө биш гэдгийг ойлгох ёстой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 2 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 2 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 3 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 3 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other 17 цаг 58 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top