x

ТАНИЛЦ: Нийслэлд 22 байршилд авто зам, замын байгууламж барина

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Эдгээр замыг хаана, хэрхэн барих талаар танилцуулъя.

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг Гуравдугаар сарын 1-ний дотор хангах үүргийг Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад өгсөн билээ. 

Энэ дагуу 2022 онд барьж байгуулах авто зам, замын байгууламжийн ажлуудын бэлтгэлийг хангаж, эхнээсээ тендер зарлахад бэлэн болоод байна. Урьд өмнөх жилүүдэд дөрөвдүгээр сараас эхэлдэг байсан бүтээн байгуулалтын ажил энэ онд гуравдугаар сарын эхнээс эрчимжиж байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байх хугацаанд тендер зарлах, бичиг цаасны ажлаа гүйцэлдүүлэх зэргээр хугацаа алддаг байсан. Энэхүү алдааг энэ жил давтахгүйн тулд бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг гуравдугаар сардаа багтаан хийж дуусгасан байх юм.

Энэ жил барих авто зам, замын байгууламжуудын  хөрөнгө оруулалт, төлөвлөгөө  нь батлагдсан бөгөөд шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжнуудад тавигдах бол 15.48 км нь туслах замд хийх бүтээн байгуулалт юм. 

Эдгээр 22 байршлаас 19 байршлынх нь тендер зарлагдаад байна.

Хаана ямар зам, замын байгууламж барих талаарх мэдээллийг хүргэе.

Наадамчдын /Яармагийн гүүрнээс баруун тийш Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэлх/ авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам

Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, Ард Аюушийн өргөн чөлөөний олон түвшний огтлолцол

Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх авто зам, гүүрний угсралтын ажил

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлт

Эрчим хүчний гудамжнаас "Монос фарм трейд" ХХК хүртэлх "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн талаар шинээр тавих авто зам

Баянголын авто замын баруун талаас 22-ын товчооны баруун талын гарц хүртэлх авто зам

Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр тавих авто зам, гүүр

Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжны дагуу шинээр барих болон шинэчлэх авто зам

Нэгдүгээр хорооллын арын холбоос зам гүүр

Цагаан байрны хойд уулзвараас далан дагаад Хүчит шонхор захын уулзвар хүртэлх авто зам

Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан авто зам

Улаанхуарангийн гудамжнаас 68 дугаар сургуулийн баруун талаар Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох гудамж, зам

Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам

Эрдэнийн төгөл хотхоны баруун талаас Хүннү хороолол хүртэлх авто зам

Номин Юнайтед их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх авто зам

Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн баруун талаар Туул гол гудамжийг Б.Шаравын гудамжтай холбох авто зам

Нарны гүүрний баруун тал Дэма эмнэлгийн хойд талд хийгдэх авто зам

Алтай хотхоны баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам

Хархорин захын баруун талаар шинээр баригдах авто зам

Баянмонголын нүхэн гарцнаас Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэлх төмөр зам дагасан авто зам

Дээрх 22 байршилд авто зам, замын байгууламж барьснаар гол замууд дахь хөдөлгөөний эрчим дараах байдлаар буурна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 43 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 58 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 15 цаг 1 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 15 цаг 3 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 15 цаг 5 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 15 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 15 цаг 12 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 15 цаг 14 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 31 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 51 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 18 цаг 9 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 41 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 44 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 44 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 46 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 48 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 52 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 20 цаг 5 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top