x

Геополитикийн домог туульсаа орхицгооё!

Украин, Орос гээд бүгд ярьж байна, үнэн худал бүү мэд... Гэхдээ заавал геополитик мэдэх албагүй зүгээр л эрүүл ухаан, энгийн логикоор ойлгож болох хэдэн зүйл бий шүү. Юуны өмнө юу хийсвэр, юу бодитой гэдгээ ялгаж харах. Оросыг өмөөрч буй хүмүүсийн ихэнх нь дэлхийг Total War, Red Alert-2 ч юмуу нэг тийм PC-ний стратегийн тоглоом шиг төсөөлөөд байх шиг. Тэнд ч Америк ялсан, энд ч НАТО өдсөн, энд ч хил дагуу пуужин танк бөөгнүүлсэн нтр гээд, хэдэн улс хэдэн бүлэглэл хоорондоо үзэлцээд, хэн нь ялахаа үзэж буй PC тоглоом шиг.

Орос гэдэг аугаа хүчин долларын хүлээсээр дэлхийг захирсан Барууны неоколончлогч нарын эсрэг ганцаараа сөрж буй л гэнэ. Яахав, мэдээж их гүрнүүдийн өрсөлдөөн байдаг л биз, гэхдээ тийм үлгэр домог туульс бол 21-р зуунд байхгүй ээ. “Барууныг сөрөгч аугаа Орос” гэдэг бол хийсвэр ойлголт, харин орос хүний амь нас бол бодит зүйл.

Жишээ нь Украйнчууд амь амьдрал, зам дэд бүтэц, аюулгүй байдлаа хамгаалж хавьгүй бодитой зүйлийн төлөө тулалдаж байна. Харин оросууд “НАТО-гийн аюул”, “Эх орны стратеги” гэх мэт. бодитой бус, хийсвэр зүйлийн төлөө, явж явж Путины дэглэмийн төлөө л тулалдаж байна. Оросуудын айлгаад байгаа НАТО нь явж явж нэг ТББ юм, хүсвэл Орос өөрөө элссэн ч болно. НАТО яаж орос орны хөгжил дэвшилд яаж саад болсон бэ? Яг өнөөдрийн байдлаар Путин өөрөө Орос хүмүүст, Украйн хүмүүст НАТО-оос илүү аюул учруулж, оросууд нь өөрсдөө дургүй байхад манай мояа, соц гарууд л элдэв геополитикийн домог туульсынхаа хүрээнд оросыг шүтэж, барууныг зүхсээр. Хийсвэр домгоо орхиод, бодит зүйлсийг илүүд үзэх нь 21-р зууны хандлага юм, дэлхий даяараа үүнийг ойлгочихсон Оросын эсрэг зогсоод байгаагаас биш хэн нэг барууны неоколончлогч дарлаад, өрсөлдөөд, хүчээ үзээд байгаа юм биш. Манай улс төрч нар өөрөө шал тэнэг үг хэлчихээд, хүмүүс муулангуут “асар том хүч зориуд захиалгаар муулж байна” гэж сүржигнэдэг шиг л юмуу даа.

Хүмүүс бурханд өргөл барьдаг ч үнэндээ хамба лам авдаг, цэргүүд эх орны төлөө байлддаг ч үнэндээ нэг дарангуйлагчийн төрийн аппаратыг хамгаалсан төдий байж таардаг. Авлигажсан улс оронд бол түшмэлүүдийн нь бахархаж омогших төрт ёс, эх оронч үзлийн цаана зүгээр л төрийн аппарат, авлигын системээ хамгаалсан өчүүхэн амбиц л нуугдаж байдаг юм шүү. Казахстаны төр, улс орон гаднаас харахад хэчнээн баялаг сайхан, хүчирхэг. Гэлээ гээд иргэд нь орхигдсон учир сая тэсэрсэн. Орчин үед хүний амь нас, ахуй амьдралаас илүү үнэтэй хийсвэр үзэл гэж байх жамгүй.

Red Alert тоглоомд л олон танк, цэрэг цуглуулаад, алтны машинуудаа хамгаалсан нэгнээ “хүчирхэг” гэж ярьж болно. Харин бодит амьдралд улс орны хүчирхэг эсэхийг төрийн тэргүүнийх нь хэр “күүл” харагдахаас биш, хэр мундаг геополитикийн домог туульс дэлгэж тавьж байгаагаар нь биш, ерөөсөө л ард иргэд нь яаж амьдарч байгаагаар л дүгнэнэ. Жишээ нь хойд солонгосын Ким Жон Уныг танихгүй хүн дэлхийд үгүй, тэр аугаа стратегич. Эсрэгээрээ өмнөд солонгосын ерөнхийлөгч хэн ч юм бүү мэд. Путин хувь улс төрчийн хувьд маш күүл, хажууд нь Жое Байдэн зөнөг өвгөн. Гэхдээ чи америкт амьдрах уу, орост амьдрах уу гэвэл америкаа л сонгоно. Төр бол мэнэжмэнт хийдэг инстүүц болохоос өнгөрсөн зуунууд шиг тахин шүтдэг, даган намирдаг тийм юм байхаа больсон. Энд тэндээс уншсан геополитикийн домог туульсаа орхиод, бодит амьдрал, хувь хүнээ ярих нь 21-р зууны хандлага шүү. 

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 36 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 18 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 28 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 53 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top