x

АТГ-аас Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийг битүүмжилжээ

Өчигдөр орой АТГ-аас есөн хүний бүрэлдэхүүнтэй баг очиж, Дарханы хат төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоон битүүмжилжээ. Уг ажиллагаа сүүлийн үед шуугиан тарьж буй Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой аж. Тодруулбал, Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчдийн тоонд багтаад байгаа “сахал” хэмээх Т.Эрдэнэбилэгийн хөлийг тушихын тулд уг арга хэмжээг авсан бололтой.

Хөгжлийн банкнаас сүүлд зарласан, шүүхэд нэхэмжлэл гаргасан чанаргүй зээлүүдийн тоонд Т.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий гэж үзэж байгаа “Кью Эс Си” компани багтсан бөгөөд төлөгдөөгүй зээлийн өр 212 тэрбум төгрөг хэмээн зарласан билээ. Тодруулбал, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэхээр 2014 онд 71.3 сая ам.долларын зээл авсан нь төлөгдөлгүй 212 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсгээд байгаа юм байна.

Харин Хөгжлийн банкнаас гаргасан мэдээллээр хар төмөрлөгийн болон цементийн үйлдвэрүүд дээр ямар нэг өр төлбөр зарлагдаагүй. Хөтөлийн цементийн үйлдвэр дээр 2012 оны сонгуулийн өмнө авсан 61,2 сая долларын зээл мөн эргэн төлөлтийн хоцрогдолтой явсныг Хөгжлийн банкнаас нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн юм байна. Мөн одоо яригдаж буй  “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.долларын зээлийн өрийг ч бас УДШ-ийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэж, 192,6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм байна.

Гэвч сүүлд үүссэн дуулианы дараа /2022.02.21/ Нийслэлийн прокурорын газраас өмнө Хөгжлийн банктай холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, материалыг өөр дээрээ татаж хянаад 19-ийг нь дахин сэргээхээр АТГ-т шилжүүлсэн юм байна. Өмнө нэгэнт шүүхээр орчихсон, иргэний журмаар шийдвэрлэгдчихсэн зээлийн асуудлыг дахин сэргээж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр АТГ-т шилжүүлсэн нь сонирхолтой биш гэж үү?  

Нэг зүйлийг баталгаатай хэлэхэд, Хөтөлийн цемент болон "Кью Эс Си" дээр лав зээлийг зориулалтыг өөрчилсөн буюу "мөнгө угаасан" асуудал лав яавч гарахгүй. Цементийн үйлдвэрийн хувьд Засгийн газраас дэвшүүлсэн хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарыг импортын хараат байдлаас гаргахын тулд санхүүжүүлсэн зээл. Монполимет, МАК болон Хөтөлийн цементийн үйлдвэрт яг ижил нөхцөл, ижил шаардлагаар зээл олгосон. Харин Хөгжлийн банк өөрөө дундаас нь нэг төгрөгөөр, нөгөө нь доллараар эргэн төлөлтөө хийх ялгавартай нөхцөл өгснөөр маргаан гараад байгаа гэж сонссон юм байна. "Кью Эс Си"-гийн хувьд  Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминалыг аль 2015 онд бариад ашиглалтад өгчихсөн.

Тэгэхээр одоо өрнөж байгаа үйл явдлыг харвал Хөгжлийн банкны зээлийн асуудал аль хэдийн савнаасаа хальж, бүлэглэлүүдийн зодооноо ил гаргаж эхэллээ. Энэ янзаараа тун удахгүй "сахал" Эрдэнэбилэгийг баривчиллаа, цагдан хорилоо гэж сонсогдох вий. Өр төлбөрөөр шалтаглаад МАН-ынхан өмнө төрийн өмчид байгаад хувьд очсон компаниудыг буцааж авахаар зориглож ч магадгүй. Тийм шалтаг үүсгэхийн тулд л Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрүүдийг битүүмжилсэн байж таарна. Тиймгүй байсан бол одоо үүсээд байгаа асуудлаа яая гэж байж өмнө шүүхээр шийдэгдчихсэн зээлийн асуудлуудыг сэргээж шалгана гэж байх уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • bold (172.69.252.134)
    ene avilgatai temtseh gazar gej 1 avilgalda idegdtsen gazar bhima. zaaval tor barij bga namin dallgavar avdag. esvel socialaar shuurhaar l 1 shalgahiin. oorsdiin gsn tolgoi bnu solongosin avilgaltai temtseh gazar prokuroruud darga tsereggui l barij horih yum
    2022 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Луйварчидыг сөнөө
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Хатуу шийтгэмээр байгаан. Хөрөнгий нь хуу хам. Бусад улсын эрх ашгаа хамгаалж байгаагаас суралцдаг болоосой. Амиа ч хайрлахгүй тэмцэж байна да. Гэтэл Монгол маш муу бна.
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Сул цалинг шийдсэн биз дээ?
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • irgen (172.69.252.150)
    za Darkhani tumurlug butsad saikhan ajillah sain tsag irj bna daa
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
    • Үнэн бол сайхан л байна
      2022 оны 02 сарын 28
  • ганбаатар (172.69.252.132)
    шүүхэд шилжүүлсэн нэрээр хүүгий нь зогсоодог арга хэрэглэсэн залилан юм биш үү
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
    • Ээгий
      Банкны хүү зогсдоггүй шүү
      2022 оны 02 сарын 28
  • Зочин (172.70.147.146)
    Darhanaar toirood hujaa ezentei bur tomor zam sagaad uildvert 2 kompani bha hyarad ajilchidtai ted tomorlogiin hudriin uutlrhai tomriig avj uragshaa achuuldag
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.70.147.146)
    Za bolidoo tatvar tologchdiin mongoor koncess nertei toriin kompaniig huviin bolgood oroo tolohgui bgaa n shudarga uu toriin omchiig uneguuduulj zavshlaa tord avah yostoi
    2022 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Ene.sahal erdenebilegiin eeriihen bijuulsen hunuu sahaliig emeersen ym baihiin mongol uls d gantc gaitai hun ter n ene bolohgui ym bolgond orootcoldoj shuuhiig bazsan hun gn anhan dund shatnii deed shatnii shuuh shudraga.eh ornii emnees ajilaasai
    2022 оны 02 сарын 27 | Хариулах
  • Салаавч (172.70.92.166)
    Энэ эзнээ барьсан хэрэг үүү хахаха шал худлаа шааж байна
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Залуу (172.69.252.148)
    АТГ шүүх прокурор МАН ын хатгаасаар ажилладаг бол явцгүй шүү нэг өдөр өөрсдөд нь хариу нь ирнэдээ
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.148)
    Сахал пидду нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг менежментиын хувьчлалаар аваад юу ч хийгээгүй. Гол зорилго нь нэр дээр нь байсан Төмөртэйн ордын төмрийн хүдрийн баяжмалыг хятад руу экспортлоод хэдэн зуун тэрбумыг олсон. Элбэгдорж Сайханбилэг 2 той хамт шалгах нь зөв.
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
    • Сахал-хулгайч
      яг тийм шүү
      2022 оны 02 сарын 26
  • Зочин (172.69.45.132)
    Мэдрэл нь муудах дээрээ нэмээд солиорчихож Монголын Төр бөөр эргүүтсэн
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.70.147.146)
    Улс үнэгүй өгсөн өмчөө буцааж аваад дээрээс нь зээлээ төлүүл
    2022 оны 02 сарын 26 | Хариулах
    • Ламбугай
      Улс өгч болсон юм.Буцаагаад авчихаж болох байлгүй дээ.
      2022 оны 02 сарын 26
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 40 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 57 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other 20 цаг 14 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top