x

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДРАМА

Хөгжлийн Банкны (ХБ) муу зээлтэй холбоотой “Өрийг өөрөөр нь төлүүлье-нэгдье, нэхье” уриатай УИХ-ын гишүүд, зарим сайд, олон нийт, хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл орсон халуухан хэлэлцүүлэг Туушин зочид буудалд саяхан болов. ТВ-ийн олон суваг, нийгмийн сүлжээгээр орон даяар шууд цацсан энэ хэлэлцүүлэг иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн давалгаа нийгэмд үүсгээд байна.

ХБ-ны зээлийн чанар муудсан тухай ХМХ-ээр багагүй гарч,  миний бие хүртэл энэ банк техникийн хувьд “дампуурсан” тухай жил хагасын өмнө бичиж байсан. Тэгвэл яагаад одоо энэ тухай ингэж онцгойлох болсон, ямар гарц шийдэл байгаа тухай иргэд бодьтой мэдээлэл, ойлголт авах хэрэгтэй байна.

Яагаад гэвэл, ХБ-ны өрийн асуудлыг төрийн эрх барьж буй МАН-ын удирдлага нь дангаараа шийдэж чадахгүй түвшинд хүрсэн учир иргэд, олон нийтийн дэмжлэг авах шаардлагатай болжээ.

ХБ-ын зээлийн талаас илүү нь чанаргүй болтлоо яваад ирсэн нь Монгол улсын төр засаг олон жилийн авлигадаа хүлэгдэж, шүүх хуулийн систем нь авлигачид, олигархуудад үйлчилдэг болсны тод илрэл юм.

Энэ банкны чанаргүй зээлийг бүхий л аргаар барагдуулахын тулд эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, зохион байгуулалттай, хууль шүүхийн хамгааллалттай улс төр, эдийн засгийн бүлэглэлтэй тэмцэх шаардлага тулгарлаа.  

ХБ нь хойтон жил төлөх нэг тэрбум шахуу долларын бондын төлбөрөө өөрөө барагдуулж чадахгүй бол, баталгаа гаргасан хэдий ч ЗГ төлөх боломжгүй юм. Засгийн газар цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх зорилгоор нэг жилийн төсөвтэйгээ тэнцэхүйц хөрөнгийг хамаг нөөцөө шавхан гаргасан учир тийм их мөнгө байхгүй.

Тэгээд ч, МУ авлигаа хумихгүй бол ганц ХБ биш,  улс орон өөрөө дампуурах түвшинд  тулчихаад буйг төрийн эрх баригчид ашгүй ойлгосон бололтой. Авлигаа зогсоож чадахгүй бол МАН 2024 оны сонгуульд ялагдах магадлал өндөр. 

ХБ-ны драмыг хураангуйлан дүрсэлбэл: 

Эхлэл

МУ Хөгжлийн Банкыг бусад олон орны жишгээр урт хугацааны эх үүсвэрээр хөгжлийн төслүүд ялангуяа, дэд бүтэц, экспортыг дэмжих хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2011 онд байгуулжээ. Арвин туршлагатай Солонгосын ХБ-ны менежментийн багийг урин ажиллуулж эхлэв. Гадаадад бонд гаргаж 600 сая доллартай болов. Н.Алтанхуягийн засгийн газар 2012 оны 8-р сарын 10 нд байгуулагдав. Эдийн засгийн яам байгуулж Б.Батбаяр сайд нь болов. Төдөлгүй Засгийн газар гадаадад анх удаа бонд (Чингис) гаргаж 1.5 тэрбум доллар татав. Гэнэт маш их мөнгөтэй болсон төр засаг түүнийгээ өөрийн дураар ашиглах гэхээр дүрэм, журам ярьсан Солонгосууд саад болоод байсан учир тэдний гэрээг цуцлав.

Ингээд ардчилсан Монгол улсын гадаад өрийн түүх эхэлсэн. Өнгөрсөн арван жилд МУ-ын Засгийн газар ямар ч өр барагдуулаагүй, зөвхөн шинээр зээл авч, хуучин зээлээ төлсөөр ирлээ. Төлбөрийг нь хойч үе маань хийнээ гэж Ерөнхий сайд нь нээлттэй хэлж байв. Түүнээс хойших Засгийн газрууд ХБ-ны удирлагаар өөрсдийн хүмүүсээ тавьж, өөрсдөдөө ашигтайгаар олон тэрбум төгрөгийн зээлийг олгож ирлээ. Төрийн хөрөнгө бол хэний ч хөрөнгө биш гэдгийг Монголын эрх баригчид баталж эхэллээ.

 Өрнөл

Арван жилийн дотор зургаан засгийн газар, зургаан гүйцэтгэх захирлын нүүр үзсэн ХБ-ны зээлийн хагас нь чанаргүй боллоо. Засаглал нь тогтворгүй, улс төрчидтэй холбоотой баахан зээл олгоод, эрсдлийн сангаа байгуулахгүй, зээлээ төлүүлж чадахгүй байгаад гайхах хэрэггүй.

Эдүгээ 66 хуулийн этгээд зээл авсанаас хэвийн 14, муудах магадлалтай 10, чанаргүй 42 зээлдэгч байна. Нийт 2.6 их наяд төгрөгийн зээл олгосны 1.8 их наяд төгрөг нь чанаргүй ангилалд оржээ. Чанаргүй 42 зээлдэгчийн 30-г шүүхэд шилжүүлсэний 22 нь анхан шатны, 2 нь давж заалдах шатандаа явж, харин 6-тай нь холбоотой шийдвэр гарсан ажээ. Шүүх эргэж буцсаар 5 жил болдог.

2017 оны 2-р сарын 10-д ХБ-ны хуулинд өөрчлөлт оруулж юунд зээл өгөхийг УИХ-аар батлуулдаг байсныг, ХБ өөрөө шийдэх, харин олгох журмыг ТУЗ-нь баталдаг болгожээ. Ийнхүү улсын хөрөнгийг хуйвалдан завших бүлэглэлийн үйлдэл хууль ёсны болжээ.

Зээлийг зориулалтын бусаар ашигласан, банк ба ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлсэн, барьцаа хөрөнгөө суллуулсан гэх мэт гэмт хэргийн чанартай үйлдлийг улс төрийн нөлөөллийн дор энэ банкны удирдлага хийсээр ирсэнийг шалгаж, засдаг, хариуцлага тооцдог систем байхгүй ажээ.

Хямд хүүтэй зээл аваад, янз бүрийн шалтгаанаар шүүхэд өгмөгц зээлийн хүү нь зогсдог, хэрэг мөрдөх гэж олон жил өнгөрөх хооронд тэр мөнгөө өндөр хүүтэй хадгалуулдаг жишиг тогтов. Монголын арилжааны хамгийн том дөрвөн банк нь хүртэл ХБ-наас хямд зээл аваад цааш нь өндөр хүүтэй зээлдүүлж байсан нь саяхан болтол нууц байлаа. ХБ-ны удирдлага зах зээлийн үнээс олон дахин их, 27 тэрбум төгрөгөөр ХХБ-ны шинэ байшингаас хоёр давхарыг нь худалдан авчээ. Тэр шинэ барилга бүтнээрээ 25 тэрбум төгрөгөөр боссон гэх.

Энэ бүх үйлдлийг төр засаг нь мэдэхгүй явж ирсэн биш, төрийн эрхийг барьж ирсэн хоёр намын удирдлага, түшмэд харилцан барьцаалж, үгсэн хуйвалдсаар өдийг хүрчээ. ХБ-ны энэхүү драмын голлон тоглогчоор үе үеийн УИХ, ЗГ-ын олон гишүүд оролцжээ.

Харин саяхнаас МАН-ын удирдлагууд ХБ-тай холбоотой ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцно, намын гишүүнээс түдгэлзүүлэх, шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдвол намын гишүүнээс нь хасна гэж мэдэгдлээ. Мэдэгдэх бол нэг хэрэг, харин хэрэгжүүлэх бол өөр хэрэг. Мөнгө хөрөнгө, хэвлэл мэдээллийг атгасан хоёр намын олигархуудыг дийлнэ гэдэг эргэлзээтэй.

Ямар ч л гэсэн хөгжлийн банк нь хөгжлийн гацаа болсныг, Монголын төр засаг цагаан сарын дараа, цараа дэлдэн зарлав.

Төгсгөл

ХБ шиг байдалд орсон банкийг дампууруулж татан буулгах, эсвэл бүтцийн өөрчлөлт хийдэг. Ерөнхий сайд нь ХБ-ыг татан буулгахгүй, дампууруулахгүй харин эспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах төслүүдийг дэмжих Эксим банк болгоно гэв.  Тэгэхээр бүтцийн өөрчлөлт хийж, үйл ажиллагааг нь сэргээнэ гэсэн үг. Үүнийг хийдэг гурван арга байдаг.    Үүнд:

1).  Mуу зээлийг салган тусад нь хөрөнгийн менежментийн компани (ACM or asset management corporation) байгуулах,

2). Муу зээлийн барьцаа хөрөнгийг яаралтай худалдан борлуулж зээлийг нөхөн төлүүлэх,

3).  Өөрийн хөрөнгийг эрс нэмэгдүүлж найдлагагүй зээлийг барагдуулах зэрэг орно. Нэг ба гуравдахь аргыг хэрэглэхэд ХБ-ны эзэн болох Монголын засгийн газарт тийм хөрөнгө гаргах төсвийн орон зай байхгүй. Монголын арилжааны банкууд болохоор өөрсдөд нь хөрөнгө дутуу байгаа. Монгол банкыг төсвийн чанартай үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан. Үлдсэн ганц зам бол барьцаа хөрөнгийг аль болох хурдан худалдах явдал.

Гэвч Монголын шүүхийн тогтолцоо маш сул, үл хөдлөх үндсэн хөрөнгийг чөлөөлөх, борлуулах маргааны мэргэжилтэнүүд бараг байхгүй, тэгээд ч улс төрчидтэй хэт их холбогдсон. Монголын их хурлын гишүүд, төр засгийн удирдлагууд, шүүх цагдаа, хуулийн байгууллагуудын ажилтнуудын  орлого нь хүн амын дундаж орлоготой харьцуулахад маш өндөр байгааг ХОМ-оос нь харж болно.  

ХБ-г сэргээн, ямар ч нэр өгсөн энэ дампуурлын гол шалтгааныг арилгахгүй бол дахиад л давтагдана. Суурь шалтгаан бол авлигын систем. ХБ бол нэг л жишээ.

Монгол улс ийм байдалд орсоны гол шалтгаан бол төрийн нэртэй ч, хэний ч биш өмч хөрөнгүүд. Төрийн өмчтэй бүх аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгож, тодорхой  хариуцах эзэнтэй болгохгүйгээр авилгийн системийг өөрчлөх боломжгүй. Төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг улс төрийн нам ардчилсан сонгуулиар ялж авдаг. Гэтэл энэ намууд институц болж чадахгүй байгаа учир төрийн өмчийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.

Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг үл биелэгдэх төслүүд гаргаж нийтийн хөрөнгө завшиж ирлээ. УИХ гишүүн болж халдашгүй эрхтэй, хуулийн хамгаалалтанд ордог. Бас гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон. Мөнгө угааж угаачихаад татварын өршөөл нэрээр цагаатгагддаг.

Энэ бүхнийг өөрчилж, засч байж л авлигаасаа сална. Гэхдээ ард иргэдийн хүчтэй оролцоо, шаардлага маш чухал. Угаасаа ардчилал бол эрх чөлөө ба хариуцлагын нэгдэл гэдгийг бид дээр дооргүй мартсан. Төр засгаа авлигаасаа ангид байлгахын төлөө иргэд нь хариулагаа ухамсарлаж, идэвхитэй тэмцсэн улс орон л хөгжиж цэцэглэдэг.

Хөгжлийн банк, ЖДҮ-ийн хөрөнгийг хэдхэн луйварчинд алдаад суугаад байх уу, Монголчуудаа.

Д.Жаргалсайхан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 58 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top