x

Түгжрэл бол тэнэглэлийн хариу

Автобусанд танилтайгаа таараад мэндэлтэл “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэчихээд хариу хэлэхийн завдалгүй буучихав. Намайг хэлсэн үү, өөрийгөө хэлсэн үү, бүү мэд. Ямартаа ч нийтийн тээвэрт суух нь монгол хүний хувьд “тугал хариулах”-тай утга нэг ажээ. Нэг сая таван зуун мянган хүнтэй Улаанбатарын иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг тооцоо бий. Одоогоор нийслэлийн 111 961 ахмад настан, 23 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн автобусаар зорчдог гэнэ. Бусад нь “туг барьж яваа”. Чухамдаа бол түгжрээд л зогсож байгаа. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээг харвал 2020 онд Улаанбаатар 447 413 (зөвхөн!) суудлын машинтай, 414 292 өрхтэй байжээ. Морьтон монголчуудыг хөл дүүжлэх унаанаас нь салгаж ойлгох аргагүй. Гэхдээ бас тэрийн болгон сундалдаггүй “уламжлалтай”. Ноднингийн судалгаагаар машин дүүргэлт 1.24 хувь гэдэг тоо гарчээ. Таван суудлын тэрэг тутмын нэгэнд нь л “сундалдаг” гэсэн үг. Улаанбаатарын 120 суудлын машинаас 100-д нь жолооч ганцаараа таг зогсож байна. Монголчууд замын хөдөлгөөнд ийм үр ашиггүй оролцдог болохоор түгжрэхээс өөр яах билээ!

Цар тахалд өртөөд амьдрал ахуй доройтлоо гэж орилолдоод байгаа монголчуудын банкнаас авсан суудлын тэрэгний зээлийн дүн 2021 онд буурсангүй. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Японоос ирэх 40 тонны чингэлгийн тээврийн зардал 2 700 ам.доллар байсан бол өнөөдөр 7 600 ам.доллар хүрч 2.5 дахин өсчээ. Энэ хооронд Японоос ирдэг “Приус”-ын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэсэн ч урьдынхаараа эрэлттэй хэвээр. Монгол хүн эр, эмгүй цалингийн захад хүрээд л “хөл дүүжлэх” юмны тухай боддог. Монгол хүн биеэ даах чадвартай болохыг “гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх” гэдэг юм хойно арга байж уу. Зээл төлөх чадвартай, зам дээр үрэх завтай байхад түгжрэхээс өөр яах билээ!

Ноднин “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ноос хийсэн судалгаагаар түгжирлийн шалтгааны 25-28 хувь нь хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс үүдэлтэй гэж гарчээ. Улаанбаатарын хуучин сургууль, цэцэрлэгүүдийн даац аль хэдийнэ хэтэрсэн. Гэхдээ хотын захын сургуулиудын анги дүүргэлт боломжийн гэж болохуйц хэмжээнд. Харин дүүрэг дүүргийн “сайн” сургуулиуд Улаанбаатарын өнцөг булан бүрээс өглөө бүр зөөдөг хүүхдүүдээр хахчихжээ. Жишээ нь, Сүхбаатарын дүүргийн Нэгдүгээр сургууль 51.1, Хан-Уулын 18 дугаар сургууль 49.1, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль 53.6, Баянгол дүүргийн 20 дугаар сургууль 45.1, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль 47 хувиар тус тус анги дүүргэлт нь хэтэрчихсэн байна. Аль болох гэрээсээ хол байдаг “сайн” сургуульд хүүхдээ өгч, “орчин”-ыг нь солиод ирээдүйг нь шийдчихнэ гэж боддог эцэг эхчүүд байхад хотынхон түгжрэхгүй гээд өөр яах билээ!

Өнгөрсөн хугацаанд замын түгжрэл арилгах гэж зарцуулсан мөнгөнөөс өчүүхэн ч үр дүн гараагүй. Цаашдаа ч гарах царай алга. Морио машинаар сольсон ч нүүдэлчин монгол зангаараа хотод амьдраад байвал түгжрэлээс огт салахгүй. Хотод амьдаръя гэвэл хувь хүн олонхын урсгалаа дагаж, нийтийн эрх ашигт зохицож амьдрах ёстой. Замын түгжрэл Улаанбаатар хотынхон хэр хурдан хотжихоос шууд шалтгаана. Асуудлынхаа учрыг олоод харчихвал шийдвэрлэх арга олдоно.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 20 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 37 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 54 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top