x

Хөгжлийн банкийг “хөгжил”-ийн замд нь ингэж оруулсан

Төр Хөгжлийн банк байгуулсан. Түүнийгээ “улс төрийн шийдвэр”-ээр удирдсан. Тэр нь өнөөдөр дэлбэ татагдлаа. Өчнөөс олон зуун тэрбум төгрөг нохойн замаар оржээ.

Уг нь анх 2010 оны долдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” 151 дүгээр тогтоолыг баталж байжээ. Тэгээд 2011 оны наймдугаар сарын 30-нд Монгол Улсын Хөгжлийн банк Солонгосын Хөгжлийн банк хооронд “Монгол улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж байв. Солонгосын Хөгжлийн банк нь тус улсын дайны дараа жил 1954 онд эдийн засгийг сэргээн босгох, аж үйлдвэржилтийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан, дэлхийн шилдэг туршлагатай банк юм.

Тэр арга хэмжээнд тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд,  Тэргүүн Шадар сайд байсан Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Ч.Хашчулуун, Солонгосын Хөгжлийн банкны удирдлагууд, Солонгосын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Хан Дай Ву, Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах Ким Жанг Жин нар оролцож байжээ.

Тэгэхэд Ерөнхий сайд Сү.Батболд “...Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх олон томоохон бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход хүчирхэг Хөгжлийн банкны үүрэг нэн чухал. Солонгосын талтай хамтран ажиллах энэхүү хамтын ажиллагаа нь бидний тавьсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн байдаг. Тэрхүү “Удирдлагын гэрээ” ёсоор Хөгжлийн банкийг хоёр талын хамтарсан банк удирдахаар болсон. Солонгосын Хөгжлийн банкнаас таван мэргэжилтэн ирж, дөрвөн жил ажиллах гэрээ байгуулжээ.

Тэгээд Монголын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар 1979 оноос Солонгосын Хөгжлийн банкинд ажиллаж байсан, Узбекистан улс дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ким Жанг Жинийг,  Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирлаар Солонгосын мэргэжилтнүүдийг томилж байв. Мөн Монголын Хөгжлийн банкинд ажиллах солонгос мэргэжилтнүүдийн цалин, зардлыг Солонгосын Хөгжлийн банк хариуцахаар заажээ.

Гэвч үүнээс хоёрхон жилийн дараа манай Засгийн газар 2010 оны тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгоод, Солонгосын мэргэжилтнүүдийг хөөгөөд явуулсан байдаг. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 25-ны 192 дугаар тогтоолоор 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх тухай” тогтоолын Хоёр дахь хэсэгт “...Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2010 оны III улиралд багтаан зохих журмын дагуу эхлүүлж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр банкны гүйцэтгэх удирдлагыг гадаадын туршлагатай, мэргэжлийн, хараат бус удирдлагын багаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт тус тус даалгасугай” гэснийг хүчингүй болсонд тооцсон. Ингээд Хөгжлийн банкны удирдлага Засгийн газарт шилжиж дараа дараагийн холион баттан, идэлт уулт эхэлж, “хөгжил”-ийн замд нь оруулсан түүхтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 17 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 34 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 16 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 26 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 51 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top