x

УИХ-ын гишүүн бол!

Маш энгийн, та УИХ-ын гишүүн больё гэж бодож байгаа бол маш баян байх хэрэгтэй. Нэр дэвших тойрогтоо жилд 1 тэрбум төгрөг зарцуулж чаддаг баян байх хэрэгтэй. Хэрэв чи хангалттай баян биш бол улс төрд нөлөө бүхий нам дамнасан бүлэглэлүүдийн үнэн ч гар хөл болох ёстой. Тэгвэл тэд чамайг санхүүжүүлнэ. Чи сонгогдоод эргээд тэд нарын дохиураар ажиллана, улс төрд бол “кнопчин” гэж нэрлэгддэг.

Тойргийн иргэд сонгогчдод баяр бүрээр бэлэг тараах хэрэгтэй. Бар жилийн босго дээр баахан УИХ-ын гишүүд боов, гурил, бэлэг тараасан шиг. Бүр зарим нь бэлэн мөнгө шилжүүлдэг болчихсон байна. Улсын баяр наадмаар бас л бэлэг сэлт тараах хэрэгтэй. Тойргийн багш, эмч нар болон бусад төрийн албан хаагчдын дунд уралдаан тэмцээн байнга зохион байгуулах хэрэгтэй болно. Тэд хотод бөөнөөрөө ирвэл заавал хоолонд оруулж бэлэг өгч хүлээн авах ёстой.

Намын гишүүд гэж бас нэг маш чухал бүлэг бий. Шинэ жилийг нь хийхэд дэмжлэг үзүүлэх ёстой, ахмад гишүүддээ байнга бэлэг өгөх хэрэгтэй. Ер нь намд ямар хэмжээний мөнгө хэрэгтэй байна, тэр бүгдийг олж өгөх үүрэгтэй. Хэн намын гишүүддээ их мөнгөлөг байж чадна, тэр хүн дэмжлэг авна гэсэн үг.

За тэгээд гишүүн болчихвол та заавал ЖДҮ, эсвэл тендер концесс, Хөгжлийн банк гэх мэтээс нэн хөнгөлөлттэй зээл авах ёстой, авахаас өөр арга байхгүй. Дээр дурдсан тэр их улс төрийн зардлыг санхүүжүүлэх гэж та толгойтой үсээ зулгаахаас наагуур юм болох нь тодорхой. Танд мөнгө л байвал та бүгдийг шийднэ, та бодлого бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй, мөнгөөр шийдэх нь хамаагүй амар. За ер нь та дараагийн сонгуулийн мөнгөө бодоод тэрийгээ хөөцөлдөх хооронд бүх цаг хугацаа нь чинь бараг хүрэлцэхгүй дээ.

Харамсалтай нь өнөөдрийн энэ арга ядсан байдлаас гарах гарц шийдлийг ярьж байгаа хүн бараг алга. Бид зүгээр л үзэгдэл дээр шуугилдаж байна, нэг үзэгдэл тойроод байлдаж тоглож байгаа аятай. Асуудлыг гол шалтгааныг огт ярихгүй байна, яаж шийдэх арга зам дээр мэтгэлцээн өрнөхгүй байна. Энэ талаар их ярьж бичвэл бараг мэдрэл муутай хүн шиг харагдаж мэдэхээр байна. Бид тоглоомын дүрмээ өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Улс төрийн санхүүжилт, улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, тэр дундаа сонгуулийн сурталчилгаа, компанит ажлын зохион байгуулалт, санхүүжилтийг зөв зүйтэй болгохгүйгээр бид энэ тойргоосоо хэзээ ч гарахгүй.

Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 23 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 57 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top