x

ОДКБ юунд зориулагдсан бэ?

СССР их гүрэн байсан, хайран ч сайхан гүрэн, сэргээсэй–ийм хүсэл ахмад хижээл насны, бас ядарч зүдэрч яваа түг түмэн монголчуудад байхыг үгүйсгэхгүй. Зарим улс төрчид, сэхээтнүүд тусгай зорилгоор Зөвлөлтийг (бас Оросыг) мандуулдаг, улиглан ярьдаг, хуучныг санагалзуулахыг хичээдэг. Зарим нь бүр хобби болгочихсон. Мандуулдаг, улиглан ярьдаг нэг чухал сэдэв нь ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо, сүүлийн үед ОДКБ болж хувирсан. Тийшээ Монгол Улсаа аваачиж нэгтгэх. Тэгснээрээ Оросын нөлөөнд эргэлтгүй орох. Тусгай зорилготой улс төрчид маань ингэснээрээ хичнээн жилийн цаадхийг олж хараад, өөрсөддөө ямар ашиг хүртэх гээд байгаа нь бас ойлгомжгүй.

ОДКБ буй болсон түүхэн шалтгаан

СССР гэж тэр сүрхий их гүрний гаднахи өнгөний цаана хичнээн харгис, тэр хэрээрээ хичнээн сулхан дэглэм оршиж байсныг одоо цагт хэн хүнгүй мэддэг болсон. Хэлмэгдүүлэлт явуулаад байхад л дэглэм хатуу чангаар оршин тогтноод байдаг, хэлмэгдүүлэлтээ сулруулбал, бага зэрэг эрх чөлөө амсуулахад л дэглэм өнхрөөд ойчдог.

Зөвлөлтийн эзэнт гүрэн жам ёсоороо тараад бутарлаа, Беловежийн хэлэлцээрээр түүнийг хууль ёсны болгочихлоо, хэдэн биенээ хядчихалгүйгээр, иргэний том дайн дэгдээхгүйгээр СССР тарсан түүхэн үйл явц нь ердөө энэ. Гэхдээ СССР-ийн сүүлчийн хоёр гурван жилд ирээдүйн дайнуудын голомт энэ гүрний өнцөг булан бүрт уугиж байсан даа. 1992.3.2-нд Приднестровьяд цус урсгасан анхны мөргөлдөөн дэгдсэн. Ахан дүүс явсан ард түмнүүд гартаа халуун зэвсэг агсан бие биенээ хөнөөсөн, тэр хөнөөн сүйтгэх дайн өнөөг хүртэл СССР байгсадын орон зайд үргэлжилжээ. Тоолбол маш олон халуун цэгүүд байна. Төрөлжүүлбэл маш сонин хачин эх үүсгэвэртэй.
Украин өрнөдийг сонгоод Орос түүнд нь дургүйцээд СССР-ийн орон зайг ОХУ-ын ашиг сонирхолын бүс байлгахын төлөө Орос өнөөдөр Украин, Гүржтэй хагас дайны байдалд байгаа ил баримтыг би ярихгүй. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Белоруссыг тавиад туучих шахсан өчигдрийн баримт хэн бүхэнд тодорхой. Саяхан хасагийн ард түмэн босч тэмцээд, дарагдаад, эе эвэндээ орж байгаа шинэхэн баримтыг ярих гээгүй.

Хаанаас л бол хаанаас өөр баримт хайя. Осетин-Ингушийн мөргөлдөөн Сталины депортацаас угшилтай, Чеченьд лалын шашны экстремизмээр бамбай зэвсэг хийсэн тусгаар тогтнолын төлөө дайн дэгдээд дарагдсан, Чеченийн мөргөлдөөн ОХУ-ын Холбооны төсвийн асар их мөнгөн дээр намжсан байдалтай байна, Тажикистанд аль Зөвлөлтийн үед далд бугшсан клан хоорондын зөрчил зэвсэгт тэмцэлд хүргэсэн, Нагорно-Карабахт Өвөр Кавказын үндэстэн-шашинтан хоорондын дундад зуунаас угшилтай зөрчил дайнд хүргэсэн, Гүржид маш олон тоглогчтой цуврал мөргөлдөөн явсаар явсаар Абхаз, Өмнөд Осетоо алдах дээрээ тулчихсан, Днестр мөрөний баруун зүүн эрэг тэсрэхэд ямагт бэлхэн, Төв Ази бүхэлдээ дотооддоо чухам юу болж байдаг, юу бугшиж байдгийг хэн ч зориглон таадаггүй гээд авч үзвэл цаашаа задрал тэсрэлт хэрхэхийг урьдчилан тааж гэтэлгэх аргагүй ч юм шиг. Орос ба хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсууд хооронд, бүр ОХУ-д өөрт нь үндэстнүүдийн дотоодын хил гэж бүрэн төгс эцэслэгдээгүй, захиргааны аргаар буй болгочихсон хил хязгаар цаашдаа олон мөргөлдөөнийг нөхцөлдүүлэх нигуртай. Крым ба Донбасс, Молдова дахь Приднестровья, Азербайжан дахь Карабах, Орос-Казахстаны 7000 км урт хил, Төв Азийн улсуудын хоорондын хил гээд маргаан дагуулах магадлалтай жижиг голомтууд бас бий.

Энэ бүх тэсрэлт дэлбэрэлтийг гэтэлгэхээр ОДКБ гэх цэрэг-улс төрийн эвсэл төлөвшиж байна. Байгуулагдаад удсан, НАТО-той халз сөрөх эвсэл гэх итгэл төрүүлсэн боловч түүнд нь итгэж байгаа хүн цөөрсөөр, энэ бол ердөө л Оросын өөрийнх нь эрх ашгийг хангах зэвсэг гэж оросын өөрийнх нь улс төрчид, судлаачид үзэх нь ч түгээмэл байна.

ОДКБ – авторитари дэглэмүүдийг хамгаалах зэвсэг

Хуучин Зөвлөлтийн орон зайд ОХУ-ын нөлөөг бэхжүүлэхийн тулд ОДКБ-гийн ач холбогдолыг өсгөж байгаа зураглал буудаг. Гэхдээ СССР-ийн гишүүн асан орнуудад өнгөт хувьсгал (ардчилсан хувьсгал) гаргуулахгүйн төлөө ОДКБ-г ашиглана, цаана нь өнгөт хувьсгалд нэрвэгдэх шахсан тэр улсад нь ОХУ-ын ашиг сонирхол аяндаа бэхжинэ, логик утгаараа.

Энхийг сахиулах хамтарсан цэрэг цагдаагийн хүчин оруулж тогтвортой байдлыг хангана гэх санаа 2005 оны хавар Киргизэд Акаевын эсрэг өнгөт хувьсгал дэгдэх үед анх цухалзаж байжээ. 2010 онд Киргизийн Ферганы хөндийд үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдэхэд   ОДКБ-г ашиглах санал хүчтэй яригдсан боловч Узбекистан энэ саналыг унтраалгаж чадсан.

2014 онд Тажикистан дээр тийм яриа гарсан, 2018 онд өнгөт хувьсгал Арменд дэгдэхэд бас яригдсан, 2020 онд Нагорно-Карабахт ОДКБ-гийн цэрэг оруулахыг Армен хүссэн боловч Азербайжан эсэргүүцээд болиулчихсан. Харин 2022 онд анх удаа ОДКБ энхийг сахиулах нэгдсэн цэргийн хүчнээ Казахстанд амжилттай илгээж анхны хамтын операц хэрэгжүүлжээ. ОДКБ ач холбогдолтой гэдэг нь анх удаа Казахстаны жишээн дээр харагджээ.

Аркадий Дубнов, Федор Лукьянов гэх оросын зүтгэлтнүүд зурагтаар ярьж байна. Казахстаны хэрэг явдалд ОДКБ-г ашигласнаар энэ байгууллага цаасан бар биш, Холбооны Зөвлөлийн шийдвэр гэхгүйгээр Төрийн тэргүүнүүд нь хэлэлцэж зохицуулаад ашиглаж болох хамгийн хялбар зэвсэг, өөрийн хариуцлагын бүсдээ хаос, бужигнаан үймээнийг таслан зогсооход бэлхэн, шийдмэг байна гэдгээ харууллаа гэх мэт. Хамгийн гол нь тогтвортой байдал, аюулгүй байдал, дэг журам сахиулын төлөө Орос өөрөө бэлхэн байна гэдгээ харууллаа, ингэснээр пост-зөвлөлт орон зайд Москва нь тогтвортой байдлын гарантын үүрэг гүйцэтгэгч боллоо. ОДКБ-гийн гишүүн аливаа орны тогтвортой байдалд учрах ямарваа аюул заналыг хойшид гаднаас учрах аюул гэж үзэх боллоо, үүнийг Казахстаны кейс харууллаа хэмээн Дубнов ярьж байв.

“Арабын хавар” шиг, хуучин зөвлөлтийн хэд хэдэн улсад дэгдсэн шиг гадны хүчний оролцоотойгоор оршин тогтнож буй дэглэмийг унагаад, шинийг буй болгочихдог тэр эрин үе Казахстаны кейсээр дуусгавар боллоо Белорусс, Казахстан хоёр түүнийг илтгэн харууллаа. Олон түмний дургүйцсэн тэмцлийг гадны хүчинд ашиглуулахгүйн тулд нэгдүгээрт дэглэм өөрөө эрс хатуу байр суурь баримтлах, хоёрдугаарт тэр дэглэм Оросыг түшихээс өөр гарцгүй, тэр л харагдлаа хэмээн Лукьянов үзжээ.

ОДКБ гэдэг нь үндсэндээ Орос өөрөө юм, бусад гишүүд нь түүний хавсарга, туслах хүч юм гэдгийг дээрхи хоёр нөхөр шууд ойлгуулжээ.

ОДКБ-д дотоодын аюулгүй байдал онц чухал, түүнийг сулруулж болохгүй, суллах нь юм бол улс төрийн дэглэм халагдах солигдох дээрээ тулна, ийм зохиомж Орос ба түүний холбоотнуудын хувьд хүлээн авшгүй, ийм учраас цагдаагийн хүчнийг оролцуулсан “Нерушимое братство-2018” (“Гандан бууршгүй ахан дүүс”) хээрийн сургууль хийж байна хэмээн цэргийн шинжлэх ухааны эрдэмтэн Владимир Попов, генерал Юрий Неткачев нар 2018 онд ярьж байв. Тэр хоёрын үзсэнээр “КМС ОДКБ” гэх хамтын хүчнийг Кавказ, Зүүн өмнөд Украин, Приднестровьяд оруулах, цаашдаа Төв Азийн бүс нутгийг байнга анхаарлынхаа төвд байлгах ёстой аж. Хуучин СССР-ийн орнуудад Орос өөрийн  геополитикийн ашиг сонирхлыг урьдын адил үр дүнтэй хамгаалахад энэ л чухал хэмээн генерал Неткачев бүр сургамжилжээ.

Тэгэхлээр саяхны Казахстанд хэрэгжүүлсэн шиг цэргийн операцад 2018 оноос бэлтгэсэн, тэр нь амжилттай хэрэгжсэн, тийм л зураглал бууж байна. СССР тарснаас хойшхи энэ их гүрний орон зайд өрнөсөн мөргөлдөөнүүдэд ганц Орос л энхийг сахиулахаар цэргээ илгээдэг, суулгадаг, тэгвэл одоо ОДКБ-гийн хамтарсан энхийн сахиулагчид (КМС ОДКБ) Оросын цэргийг орлох магадлалтай болж байна.

ОДКБ ба Монгол

ОДКБ буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний энэ байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсыг гишүүнээр, эсвэл ажиглагчаар элсүүлэн нэгтгэх асуудал мэр сэр яригдах болсонтой холбоотой гэдгээр дээр зарим баримт би эшлэлээ. Монголыг татан оруулах тухайд (ШХАБ дээр ч ялгаагүй)  Оросын талаас дан шахаад, шалаад байгаа юм биш. Үүнд Оросыг хардаж хараахаасаа өмнө Монголын улс төрчдийн эв нэгдэлгүй, нэг цонхны бодлогогүй, олон тулгуурт, гуравдагч хөршийг эрхэмлэсэн бодлогоо ойлгодоггүй, хэт нэг тал руу туйлширдагийг нь шүүмжилмээр санагддаг юм. Монголчууд л дотроосоо тийм санаа сэдлийг орос анд нартаа өгдөг, хий амлаж, горьдлого төрүүлдэг.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын дарга Георгий Зиновьев ОХУ-ын Төрийн Думын Холбооны Зөвлөлд ийм мэдээлэл хийж байв:–Монгол Улсыг ОДКБ-д элсэн орохыг урьсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Энэ нь ОХУ-ын ашиг сонирхлын үүднээс чухал ач холбогдолтой чиглэл болж магадгүй юм. Монгол Улс энэхүү урилгад нааштайгаар хандаж буй бөгөөд тус улсын удирдагчдын зүгээс дэмжлэг хүлээж байгаа гэжээ (эх сурвалж: ru.armeniasputnik.am/world/2020/07/06/).

Энэ асуудлаар манай улс төрчид орос нөхдөд итгэл төрүүлэх ямар нэг алхам илээр  хийгээгүй болов уу гэж би боддог. Харин нууцаар хэрхсэнийг мэдэхгүй. Харин тэр ил далд санаа сэдлийг сөргүүлж манай ГХЯ, тухайлбал Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг Монгол Улсын зарчмын байр суурин дээр бат зогсож байгаа хэмээн би ойлгодог. Тэрээр ОХУ-д айлчлах үеэрээ “Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэх үү?” гэсэн оросын сурвалжлагчийн асуултад “Манай орны үндэсний аюулгүй байдлын концепцид бусад орнуудын зүгээс манай аюулгүй байдалд шууд аюул заналхийлэхгүй бол аливаа цэрэг, улс төрийн байгууллагад Монгол Улс оролцохгүй гэж заасан байдаг. Тиймээс бид Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага зэрэг цэрэг, улс төрийн байгууллагад элсэх шаардлагагүй” гэжээ. “Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байдалд байгаагаа мэдэрдэг” гэсэн түүний ярилцлагыг интернетээс нөхөж үзэж болно.

Манай зарим улс төрчдийн лобби болчихоод яваа ШХАБ-ын талаар ч сайд Б.Батцэцэг зөв оновчтой хариулт өгсөн байгаа. “Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орон. Харин энэ байгууллагад элсэх боломжтой юу?” гэсэн асуултад тэрээр:

  • Монгол Улс ШХАБ-ын дэргэд ажиглагч болоод удаж байна. Бид дээд түвшний, Засгийн газрын түвшний болон холбогдох яамд, байгууллагуудын түвшний бүхий л уулзалтуудад оролцдог.
  • ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс элсэн орсноор энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол өссөн. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг. Түүнчлэн ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцдог. Бид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтцийн төслүүд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой.
  • Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтын ажиллагаа тогтоох сувгуудын нэг гэж үздэг. ШХАБ-д оролцогчдын зүгээс манай улсыг энэ байгууллагын байнгын гишүүн болж, оролцоогоо нэмэгдүүлэх санал тавьдаг юм. Бид ШХАБ-ын суурь баримт бичгүүд болон энэ байгууллагын хүрээнд явуулдаг үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараа энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь илүү оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн гэжээ.

Болоо юм биш үү? Монгол Улсын Гадаад харилцааны хууль ёсны сайд нь тов тодорхой мэдэгдчихсэн байна. Заавал УИХ-ын чуулган дээр очиж индэр дээрээс зарлах ёстой юм уу?

Энэ эмзэг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахдаа нэг хэсэгтээ цэг тавьчихсан хэмээн би ойлгодог. Монгол, Орос хоёр улсын улсын Төрийн тэргүүн нарын уулзалт, хэлэлцээний дүнгээр гаргасан Улс төрийн тунхаглалд ингэж заасан байгаа. Үүнд НҮБ, АСЕМ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), ШХАБ зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов гэжээ. Дэс дарааллыг анзаар даа: 1. НҮБ; 2. АСЕМ; 3. АХАИББХ; 4. АРФ; 5 ШХАБ гэжээ. ОДКБ гэж алга. ШХАБ-д жинхлэхийг шахах, эсвэл ОДКБ-д ажиглагч болгох гэхчлэн асуудлыг Оросын талаас хөндөөгүй.

Ноён У.Хүрэлсүх айлчлахдаа ШХАБ-ын үйл ажиллагаа, тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв гэсэн байгаа. Энэ нь жинхлэх, тэгснээрээ цэрэг-улс төрийн асуудлаар Оросыг дагах, эсвэл ШХАБ-ын гурван хорт хүчинтэй (терроризм, экстремизм, сепаратизм) тэмцэхэд нь Монголыг заавал оролцуулах гэх тулгалт Оросын зүгээс илэрхийлсэнгүй   хэмээн үзэх үндэстэй юм. Харин ч эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хэмээн тодорхой салбарыг зааж өгснөөрөө ШХАБ-ыг Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэй интеграцын байгууллага болоосой гэсэн монголчуудын чин хүслийг тусгасан мэт сэтгэгдэл төрүүллээ.

ШХАБ-ын Душанбейн саммитад үг хэлэхдээ Ерөнхийлөгч тодорхой ярьж байснаасаа огт буцаагүй. Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдсэн. Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдэд ил тод ойлгуулсан билээ.

Д.Баярхүү

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 36 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 53 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top