x

2022: ҮХЭР ХӨТӨЛСӨН ХҮНИЙ ШИНЖ

Үхэр хөтөлсөн хүнийг жоол харж суулаа

За эхлээд үхрээ шинжие

Сүүл нь шар байна. Хуучин засуулцан эр үхрийг л шар гэдэг байсан, одоо ч сүүлий нь хүртэл шар гэдэг болж дээ. Сүүлээ наашаа шарвахад хүнийхээ нүдийг сох шавхуурдахаар байна даа. Эвэр нь бас шар байна. Юу вэ чих нь бас. Чих нь арай ч улбар шардуу юм уу. Яасан ч олон детальтайн.

Толгой дээр нь улаан чолк байх аж. Хальт харвал цэнхэрийн дээр улаан гэхээр улстөрийн өнгө аяс сэвэлзэж МАН нь АН-аа дарлаж байгааг харуулжээ. Мөн цэнхэр толгойг нь цэнхэр уяагаар багласныг харвал О.Цогтгэрэлийн АН байж таарна. Амнаас цухуйгаад байгаа “улаан” хэл С.Эрдэнэ гуай мөн юм шиг харагдаад байхын. За тэр хамрын улаан ч яахав нэлээн шаадаг байрын л үхэр гэдгийг харуулж байгаа байх мэдэхгүй. Угаасаа ногоортлоо л ууж. Биений ногоон байгаагийн учир тэр шүү дээ хүүхдүүд минь.

Харин тэр хөл нь яагаад цэнхэр туяа татаад, туурай нь цэнхэр байгаам бол? Эсвэл энэ компьютрийн дэлгэц эвдэрчив үү. Хэрэв үнэхээр хөл нь цэнхэр бол салаа туурайтай юм чинь найман аймагт АН ялсныг харуулж байгаа шүү гэж солиорохоос. Үгүй бол маргааш компьютэр ланд л ордог байх даа. 

Үхрийн гэдэс цагаан байгаа нь зураач хайнга байгааг илэрхйилнэ. Би ч гэсэн багадаа иймэрхүү газруудыг будахаа мартаад үлдээчдэг байсан. 

Дараа нь хүнээ шинжлээ

Энэ хүн бол чааваас эрээн дээр бараа нь гацаж, дөрвөн тун шаалгаж, тэгсэн ч гэсэн дэльта, омикрон гусаж, хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчөөс нэг хөдөлмөрийн хүндэт авсан... гэх мэтээр глобал юм бодож байсан ч нэг л танил харагдаад болдгүй. Тэгсэн гэнэт дээл нь шар, урт байхыг хармагцаа, тиймээ энэ чинь Н.Энхбаяр гуай байна шүү дээ гэж дуу алдав.Гэхдээ одоо хүү нь УИХГ болчоод байхад хөл нүцгэн арай ч дээ гэж бодсон ч гэсэн, “нээрээ тэрээр сэтгэгдэл төрүүлэхдээ гарамгай шүү дээ” гэсэн бодол орж ирснээр би толинд харан дуугүй л жуумалзан толгой дохив.

За за ингээ солиороод дуу алдаж бариад, толь мольтой яриад байжээдэг гэж бодоогүй биз дээ зүгээр уянгын халил оруулж үзсэн юм. Олигтой орох ч гүй байна угаасаа. Тэгээд ч энэ Энхбаяр гуай биш, лизингийн хүүндээ сөхөрсөн хөл нүцгэн биднийг л дүрсэлсэн байх. Тэгээд хүүгээ төлж чадахгүй болоод банкныханд зодуулаад хөх няц болсон. Харьцуулахад, тэр үхэр нь хөгжлийн банк идсэн дүртэй. Тарган агаад цатгалан. Наад хүн нь чааваас нэг ташуур атгамар болж, цаадах нь жишимгүй, ууртай алхаж байгаа харагдана. 

Бусад юмс

Тэнгэр дээр нь нэг улаан нэг, мөн нэжгээд цагаан цэг байна. Улаан цэг нь Улаанбаатар хот, цагаан цэг нь Цагаанбаатар аварга гээд солиороод байхгүй юу. Тэр хоёр чинь цэг мэг биш нар сар хоёр юм бишүү дээ. Уг нь тодорхой зурвал нар чинь цацрагтай. Сар чинь ч баснэг амтай, эрүү мэрүүтэй байдаг биз дээ. Мишээл Амазонкагийнхан л зурсан юм шиг байгаан. 

Засгийн үхэр дээр засвар хийсэн

Засгаас өгсөн үхрийн зураг дээр ганц нэг юм яалт ч гүй дутдаг болохоор хувиараа нэмцэн шүү зурсан хүн нь уучлаарай. Энийг хэн зурдым бэ ер нь. 

Хөл нүцгэн эр маань сугандаа нэгэн том боов гавчуулжээ. Хэн нэгэн гишүүн өгсөн бололтой. Гишүүн нь ууртай байсан тул дуурайлгаж хөмсгийг нь зангидуулчлаа. 

Тэгээд ийм худлаа ногоон бамбалзуур дээр биш Сүхбаатарынхаа талбайг зорих хөлдүүс хүйтэн дам дээрээ алхаж явах ёстой гэж үзлээ. Хуйсгануур салхийг сөрөн хөл нүцгэн монгол эр зам хөндлөн гарч явна. Энгэрт нь улсынхаа нэрийг дурайлгав. 

“Буян үйлдэгч” усан бар жил ийнхүү гарах нь ээ. Хөгжлийн банкныхныг харахад “Баян үйлдэгч” гэх гээд алдсан байлгүй дээ гэж хөл нүцгэн эр бодож байна. “Сайжруулагч” хэмээх гэсэн хувилбар ч буй. Амьдрал минь сайжирчих юм биш байгаа гэж тэрээр санааныхаа мухарт бас дэмий горьдож байгаа байх.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 39 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 21 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 31 мин Номын хураангуй: The Power of the Other 19 цаг 56 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top