x

Н.Учралын боов гэснээс 70-аад оныхон яана аа...?!

УИХ-ын гишүүн Н.Учралын тойргийнхоо ахмадуудад тараасан ул боов, боов авсан ахмадуудаас бусдынх нь дургүйг хүргэв. Түүнийг анзаарсан Н.Учрал гишүүн ч ам хуурай өнгөрсөнгүй, “Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гуравдагч нөхдүүд тайван байна уу” хэмээсэн нь бүр ч гал дээр тос нэмэв. Товчхондоо "Малаа яаж маллахаа та нараар заалгахгүй ээ" л гэж байна. Баян хүн өгснөө, ядуу хүн авсанаа мартдаггүй.

Үнэхээр баян хүн буян санаж өгдөг бол заавал тойргийн ахмадууд гэж алагчлах хэрэг юу байна. Хүрээний бүх ажилгүйчүүд, орох оронгүйчүүдийг эс гэхэд ядаж нэг дүүргийн хэмжээнд буян хийх хэрэгтэй биз дээ. Гэвч зорилго нь өөр л даа. 2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 53 мянган сонгогчийн санал авсан цорын ганц нэр дэвшигч бол Н.Учрал. Дөрвөн жил боов тараасны хүч шүү дээ. Н.Учралын боов хүчтэй...

Ажиглаад байхад Н.Учралыг тойргийнх нь сонгогчдын нэлээд хэсэг "баян хүн буянтай" гэж итгэж сонгодог бололтой юм. Гэвч энэ мөнгө иргэн Н.Учралын халааснаас гардаггүй гэдгийг санах хэрэгтэй. УИХ-ын гишүүдэд "тойргийн мөнгө" гэж хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийн нэлээд хэсэг нь иймэрхүү зардалд явдаг. Үлдсэн нь хаашаа орсон бэ гэдгийг сонгогчид нь өөрсдөө асууна биз.

Ул боов тараах энэ уламжлалыг Н.Учрал ч анх гаргаж ирсэн ч юм биш. Бүр 2000-аад оноос аварга Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гэх мэт морь, бөхөөр мэргэшсэн хөдөөх имижтэй хэсэг гишүүд сар шинээр тойрогтоо очихдоо хүмүүст “гарын бэл” гэж атга ааруул, уут чихэртэй явдаг байсан нь яван явсаар “хотын соёл” болтлоо хавтгайрч, төсвийн мөнгө рүү ч орж, УИХ-ын хамгийн залуу гишүүнд /2016 онд 27 настай УИХ-д сонгогдсон/ хүнд хэлбэрээр халдварласан нь энэ. Жилийн жилд л “Учралын боов” улс амьтны амны зугаа болдог ч тоож байгаа ч юмгүй. Ичиж зовохоо ч бүр болиод имижээ болгосон янзтай.

Уг нь бол УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүн сонгогчдод санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх нь хуулиар хориотой. Үүнийг сонгогчийн саналыг худалдаж авах буюу “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн үйлдэлд тооцдог. Орос, Монгол хоёроос бусад оронд бол гэмт хэрэг, шууд огцорно. 

Гээд дэлхий сөнөхөөс аврагдахын тулд зуслан руугаа зугтдаг шинэ үеийн шинжлэх ухааны доктортой ийм асуудал яриад илүүц биз дээ. Дэлхий сөнөнө гэдэгт итгэсэнд нь биш, дэлхий сөнөхөд өөрийнх зуслан үлдэнэ гэж итгэсэнд гай зовлон нь байна.

Африкийн Гана улс 2,5 сая хүн амтай. Английн колони байгаад 1957 онд тусгаар тогтнолоо олсон. 1992 онд манайхтай зэрэг парламентын засаглалд шилжсэн, ардчилсан улс. 2016 онд тус улсын “эдийн засгийн асуудлуудыг шийдэж, авлигатай тэмцэнэ” хэмээн амлаж сонгогдсон Ерөнхийлөгч Акуфо Аддо 110 сайдтай нүсэр Засгийн газар байгуулжээ. Сайд бүр сарын $4,000-ын цалинтай, доод тал нь хоёр автомашин, үнэгүй шатахуун, орон сууц, урсгал зардал, хувийн хамгаалалтаа улсаас хангуулдаг.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тус улсын эдийн засаг төдийлөн сайжраагүй бололтой. Зургаан сарын өмнө тус улсын парламентын гишүүн сонгогчиддоо будаа тараасныг залуучууд нь эсэргүүцэж, “Бидэнд үнэгүй будаа хэрэггүй, харин ажлын байр хэрэгтэй” хэмээн шуудаатай будааг буцааж шидэж, хөөж явуулж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Монголын залуус ийм болсны дараа л Н.Учралын боов ч гэсэн моодноос гарч, ахмадууд айлын хүүхдээс алга тосолгүй, тэтгэврийнхээ мөнгөөр санаа амар амьдрах, аялж зугаалах цаг ирэх байх даа.

Хэрэв тийм цаг ирэхгүй бол... Хэдхэн жилийн дараа бид өөрсдөө эцэг, эхийнхээ байранд очино. Хамгийн эхний ээлж нь далаад оныхон. Арав, арван таван жилийн дараа таягаа тулаад араас нь явна. Тэгээд Н.Учралтай адилхан бас нэг баян айлын бардсан хүүхдийн өмнө алгаа тосоод “Богд оо, боов хайрла” гээд зогсч байвал тэр үед “төр засагтаа” л битгий гомдоорой доо...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.134)
    Доржханд, Одонтуяа нарын зөв.
    2022 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (172.70.92.254)
    Зөвхөн өөрийн намын ахмадууддаа өгдөг гишүүд бас байна!
    2022 оны 01 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other 20 цаг 3 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top