x

Сайжруулсан шахмал түлшний дампуурал

Олны хэлдгээр “дрондоо чирэгдэж” ажлаа өгсөн Н.Уртнасан сайдын албыг аваад байгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тамгаа авсныхаа маргааш /өчигдөр/ шууд “Тавантолгой Түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Тэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай “газар дээр нь” танилцаж, зарим нэг үүрэг чиглэлүүдийг өгчээ. Тухайлбал, түлшний асалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн ойр орчмын бохирдлыг арилгахын тулд ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мөн саяхан гал гарсан баруун бусийн үйлдвэрийг нүүлгэж, шинээр барих гэх мэтчилэн 5-6 үүрэг чиглэл өгсөн байна.

Товчхондоо шинэ сайдын шийдэх ёстой олон асуудлын нэгдүгээрт “түлшний” асуудал эрэмбэлэгдсэнгүй. Түүнээс өмнө түлшний чанар, стандартад хяналт тавьж ажилласан мэргэжлийн хүмүүс “2019 онд баталсан MNS5679 стандартыг шинэчлэх, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Түлшний стандартыг нэг шат ахиулахаар бол түүнд ашиглаж байгаа түүхий эд болон зуухны стандартыг сайжруулах шаардлагатай” гэсэн боловч сайдын өгсөн үүрэг даалгаар энэ хүрээнээс хальсан л байдаг юм.

Үйлдвэрийн орчны бохирдлыг арилгах, ногоон байгууламж барих гэх мэт нь тус яамны хийх ёстой ажил мөн боловч яг өнөөдрийн нөхцөлд Улаанбаатарын утааг бууруулахад шууд нөлөөлөх хүчин зүйл мөн үү? Түүнээсээ өмнө түлшний чанарын тухай эхлээд ярих ёстой биш үү. Ер нь тэгээд түлшний үйлдвэрлэлийг хариуцаж байгаа Эрчим хүчний сайд нь яагаад дуугардаггүй юм? Ерөөсөө Н.Уртнасан сайдыг огцруулсан нь утаагүй түлштэй холбоотой байсан уу? гэх мэт олон асуудал урган гарна.

Мөн түүнээс илүү сонирхолтой асуулт бол дэлхийд 50-60 жилийн өмнө бий болоод одоо хүртэл ашиглагдаж байгаа /хамгийн ойрын жишээ манай өмнөд хөрш/ утаагүй түлшийг яагаад монголчууд цоо шинээр бүтээх гээд, бүтэлгүйтээд яваа юм. Технологийг нь тэр хэвээр нь оруулж ирээд түүхий эдээ гаргаад үйлдвэрлэх боломж манайд байсан уу?  

Явж явж утаагүй түлшийг бий болгосон ганц шалтгаан нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд зориулсан богино хугацааны тренд, завсрын ажиллагаа л байсан юм биш үү? Тийм биш бол яагаад хоёрхон жилийн өмнө баталсан стандартаа "хоцрогдлоо, сайжруулъя" гэж ярих болов? Түлшний шаталтыг сайжруулахын оронд шаталтыг дэмжих нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай ярих нь шийдвэрлэх арга зам мөн үү?!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 5 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 6 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 6 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top