x

"Тэнэгүүд нийгмийн анги, давхаргаас үл хамаараад жигд тархацтай, бүлэг бүрд эзлэх хувь нь ойролцоо байдаг"

“Хоёр хулганын тухай үлгэр. Хоёр хулгана аягатай сүүнд унажээ. Эхний хулгана шууд бууж өгөн живж үхсэн. Харин хоёр дахь нь сүүг цөцгий болтол нь самардсан гэдэг. Тэгээд аяганаас гарч амьд үлдэж чаджээ”

Хоёр хулганад тохиолдсон явдлыг арай өөр талаас нь төсөөлөх гээд үзье. Хэрвээ нэг нь шууд бууж өгөхгүйгээр нөгөө хулганатайгаа адил самардсан бол юу болох байсан бол гэдэг талаас нь. Тэгсэн тохиолдолд аягатай сүү цөцгий болох хугацаа нь хоёр дахин богиносох байсан. Бас нэг хулганын зарцуулах энерги ч тийм хэмжээнд багасах байв. Гэвч харамсалтай нь нэг нь шууд үхээд өгсөн. За энэ ч яахав, нэг нь үхээд нөгөө нь амьд гарч. Хаа очиж гайгүй үр дүн. Харин хамгийн аймшигтай хувилбар нь тэр үхдэг хулгана хэрвээ монгол байсан бол юу болох бол оо??? Би үхэж байгаа бол чи ч үхэх ёстой гээд нөгөөдхөөсөө зүүгдээд хамт живж үхнэ гэх биз. Монголчууд бид “үхэх” мөрөөрөө үхэхгүй заавал “дэр” хийж чадрах гэж зүтгэдэг нь зовлонтой... 

Үүнийг тэнэглэлийн гуравдугаар хууль гэдэг. Бүүр “алтан” хууль нь. Уг хуулийг “тэнэг хүн гэдэг нь хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэг хүнд алдагдал учруулсан атлаа өөртөө мөн ашиг бус, алдагдал бий болгож буй этгээдийг хэлнэ” гэж томьёолдог. Өөрөөр хэлбэл хүнд лай болоод зогсохгүй, өөртөө ч гай болдог хүн. Энэ хууль манайд ёслол төгөлдөр үйлчилдэг. Тэгээд уг хуулиараа зохицуулагддаг нийгмийн харилцааны хүрээг тамын тогоо гэж бид нэрлэдэг. Монголын хууль гурав хоног гэх үг үүнд даанч хүртээлгүй. Тун чиг амь бөхтэй “хууль”... 

Дээрх хулганын тухай үлгэр гардаг кино бол Чадвал намайг бариарай. Том Хэнкс, ДиКаприо хоёр хулгайч цагдаа болж тоглодог. Нэгэн залуу луйварчин тоймгүй их гэмт хэрэг үйлдэж үйлдэж эцэст нь баригдан өөрийн “эрдэм чадлаа” ашиглан цагдаагийн албанд зүтгэжэхэлснээр дуусдаг. Мэдээж кино бол кино. Амьдрал бол шал өөр. Тэр тусмаа бидний хувьд. Учир нь хулгай луйвар гэдэг бидний амьдрах хэлбэр, амь зуух үндсэн арга хэрэгсэл. Тэгж амьдрахыг хүсээгүй нэгнээ хачин их ад үздэг. Амжилт бүхний ард асар том хулгай луйвар байх ёстой хэмээн эргэлзээгүй харддаг. Монголчууд бид ч яахав бүгд хулгайч луйварчид, харин биднийг тойроод баахан “цагдаа сэргийлэх” гэж хий хоосон айж түгшдэг. Хулгайч хүний амьдрал хэцүү...

Би юу хэлэх гээд байна гэхээр...бид өдөр болгон л большевик залбирал үйлдэхээс өөр юу ч чаддаггүй, боломж л олдвол бие биеэ эвтэйхэн тонгорчих гэсэн тамын тогооны тэнэгүүд болж дуусжээ. Большевик залбирал гэж үү? “Бурхан минь, намайг тэдэн шиг ухаантай, бас баян болгоод өгөөч” гэж эрүүл ухаантай хүн залбирдаг бол... большевикууд “Бурхан минь тэднийг над шиг тэнэг, над шиг ядуу тарчиг болгооч дээ” гэж нударга зангидан, шүдээ хавирдаг байна. М-Си-Эс нэг тансаг барилга өөрийн газарт, өөрийн хөрөнгөөр, өрөөлөөс түрүүлж барих юм гэнэ... Тэгтэл нөгөө хүнд гарууд маань тийм балай юм барьж байхаар нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуул гэх. И-март, Ки-Эф-Си монголд орж ирлээ... үүнийг сонссон нөгөө хэд маань монголыг солонгосчууд эзэллээ гэх юм уу, бидний үр хүүхдүүдийг генийн өөрчлөлттэй тахианы махаар цатгаж, илүүдэл жинтэй эр эм нь мэдэгдэхгүй хүн сүг болгох хятадын явуулга гэж орилолдох жишээтэй. 

Өнөөдөр чуулганаар нэгэн асуудлыг авч хэлэлцжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. УИХ, Засгийн газраар нэгэнт хэлэлцээд дэмжигдсэн ажлыг сумын хурлын дарга эсэргүүцэж, бүүр болоогүй тогтоол гаргажээ. Тэгсэн ч энэ ажлыг гацааж чадахгүй бол хятадын элчин сайдаас хувийн шугамаар “туслалцаа” авах юм гэнэ. Тэнэг хүмүүс таны бодсоноос хамаагүй их байдаг нь тэнэглэлийн нэгдүгээр хууль. Хэрвээ тэр нөхөр ямар нэг эрх мэдэлтэй, нийгэмд нөлөөтэй бол хор хохирол нь хэд дахин үрждэг нь жам. Өнөөдөр ч яахав, сумын нэг хурган дарга. Сүртэй юм биш гэж та бодож магадгүй. Гэвч тэнэг биш хүмүүс тэнэгүүдийн хор хохирол учруулах чадварыг үргэлж дутуу үнэлдэг. Энэ бол тэнэглэлийн дөрөвдүгээр хууль болой.

Тэгээд болоогүй тэнэгүүд нь нийгмийн анги, давхаргаас үл хамаараад жигд тархацтай, бүлэг бүрд эзлэх хувь нь ойролцоо байдаг ажээ. Тодорхой хэлбэл, сумын захиргаа байна уу? Соёлын яам байна уу? Их хурлын танхимд ч, шинжлэх ухааны академид ч тэнэгүүд яг л ижил хувь хэмжээг эзлэн, хаа нэгтээ хэзээ ч хамаагүй Геростратын гавьяа байгуулах боломжийг анан хүлээж, тэсэж ядан суудаг гэнэ. Герострат гэдэг нь мөнхийн алдар нэр хүртэхийн тулд сүм шатаасан эртний нэг тэнэг. Гэтэл манайд "гавьяат" цолтнууд мундахгүй элбэг...

Жамъян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 58 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 15 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 57 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 7 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 32 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top