x

Компанийн "МАГНАТ", тендерийн "ХААН", МАН-ын генсек Д.Амарбаясгалан-I

Өнгөрөгч 2020 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах, "Херо" Баатарын хамаарал бүхий компаниуд, тендерийн түүхийг эрэн сурвалжилсан цуврал нийтлэлээрээ МСНЭ-ийн "Эрэн сурвалжлах шилдэг сайт"-ын шагнал хүртсэн Эргэлт.мн сайт энэ удаа сүүлийн хоёр сонгууль дараалан эрх мэдэл, албан тушаалын оргилд сууж байгаа МАН-ын дарга нарын эд хөрөнгө, бэл бэнчин хэрхэн арвижиж, хэтэвч нь "түнтийж" байгааг эрэн сурвалжилж, цувралаар хүргэж эхэлжээ. Цувралын эхний дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр цохогдож, толгой эргэм олон компани, тендер “хамсан” түүхүүдийг нь сурвалжлахаар түүний хамаарал бүхий 46 компанийг танилцуулжээ.

11 ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХ, 1.9 ТЭРБУМЫН МАЛ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан магад МАН-ын бүх цаг үеийн хамгийн баян нарийн бичгийн дарга байх. Уг нь тэр иргэдийн хуралд сууж байснаас их хуралд сууж байсангүй, намын ажил хийж явахыг нь харснаас наймаа арилжаа хийж явахыг нь харсангүй. Гэтэл тэр хэдийнэ МАН дотроо толгой цохих баян нь болжээ. Мал дагавал ам тосдохын үлгэрээр МАН-ыг дагавал ам тосддог аж. Д.Амарбаясгалан өдгөө 11 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр үйлчилгээний барилга, нэг үйлдвэр, нэг оффис, нэг ферм, хоёр авто зогсоолтой, 1400 хонь, 219 үхэр, 51 адуу буюу зах зээлийн ханшаар 1.9 тэрбум төгрөгийн малтай, 200 сая төгрөгийн соёлын болон түүхэн үнэт эдлэлтэй, 150 сая төгрөгийн үнэ бүхий “Ниссан-Патрол” жийптэй, 174 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 472 сая төгрөгийн авлагатай. 

Түүнчлэн “Хөгжлийн орц” ТББ, “Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгийн зөвлөл” ТББ, “Төрөлх Алтай” ТББ, “Монголын өсвөрийн хөл бөмбөгийн холбоо” ТББ, “Тусгаар тогтнолын музей” ТББ, “Сургалт, судалгаа, пиар, мониторингийн стратеги академи” ТББ, “Алтайн малчдын холбоо” ТББ зэрэг аль нэг цагт УИХ-д нэр дэвших болбол тойргоо тойглох төрийн бус байгууллагуудтай. Харин компаниудаасаа гэр бүлийн эзэмшлийн буюу эгч, ах нартайгаа эзэмшдэг “Соёмбо принтинг” ХХК-иа өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй байлгадаг. Харин бусад буюу түүнд хамааралтай 40 гаруй компани тойрон хүрээлэгчдийнх нь нэр дээр бүртгэлтэй бий. 

Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН АХ, ЭГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ЦЕХЭЭС “ЦЭЦЭГЛЭСЭН” БИЗНЕСҮҮД...

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн аав нь цагтаа Говь-Алтай аймгийн хоршооллын дарга, намын үүрийн дарга явсан. Гэхдээ энэ гэр бүлийн бизнес “Соёмбо принтинг” ХХК гэх хэвлэлийн үйлдвэрээс эхлэлтэй гэж болно. Тэгвэл өдгөө тэдэнд хамаарах компаниуд толгой эргэмээр олон болжээ. Д.Амарбаясгалан Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар гэх хоёр ахтай, Д.Амарзаяа гэх нэг эгчтэй. Тэр дөрөв өдгөө “Соёмбо принтинг” ХХК-иа хамт эзэмшдэг. Сонирхуулахад, ах дүү дөрөв улсын бүртгэлд эцгийнхээ нэрийг Дашзэгвэ, Дашзэвэг, Дашзэвгэ гэж гурван янзаар бүртгүүлдэг юм билээ. Бодвол, бизнесийн нэг төрлийн заль ч байж болох юм. Хүн тус бүрээр нь хөөвөл Д.Лувсандорж “Соёмбо принтинг” ХХК, “Авто ритет” ХХК, “Би Си Ти Эс Эс” ХХК, "Шинэ талст" гэх дөрөв, Д.Амгаланбаатар газар тариалангийн “Ширэвгэр энх” ХХК, “Тайшир-Өргөө” ХХК, “Хөдөө аж ахуйн лизинг” ХХК, “Монголын хөдөө аж ахуйн сэтгүүл”, “Борнуур агротехнологи” ХХК гэх тав, Д.Амарзаяа “Тунамал бодонч” ХХК, “Ти Эп Эл коммерсе” ХХК гэх хоёр компанитай байна. Тэдний эзэмшдэг дээрх 11 компаниас хамгийн том буюу ногоон гэрлээр “тендер цохидог” нь “Соёмбо принтинг” ХХК, мөн 2017, 2018 онд ЖДҮХС-аас 1.3 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан нь батлагдаж, шуугиан тарьж байсан “Тайшир өргөө” ХХК, “Агротехнологи шижирт” ХХК-иуд. “Агро технологи шижирт” ХХК нь ЖДҮХС-аас 950 сая, “Тайшир өргөө” ХХК нь 375 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь илчлэгдсэн ч хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байдаг. 

ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД БА ТОЛГОЙ ЭРГЭМ ОЛОН КОМПАНИ

Д.Амарбаясгалангийн гэр бүлийн компани ингээд дуусахгүй. Түүний ах Д.Лувсандорж, Д.Амгаланбаатар, эгч Д.Амарзаяа нарынх нь 11 компани дээр нэмэгдээд эхнэр Д.Бямбасүрэн, хуулийн асуудлыг нь хариуцдаг Б.Эрдэнэжаргал, олон нийт, “Пи-Ар”-ыг нь хариуцдаг Ц.Чулуунзагд, Э.Амаржаргал нарынх нь нэр дээр бүртгэлтэй Д.Амарбаясгалангийн өөрийнх нь компаниуд нэмэгдэнэ. Хэвлэлийн цех, мэдээллийн сайтаас эхлэлтэй Д.Амарбаясгалангийн бизнес уул уурхай, тээвэр, мэдээллийн технологи, хүнд машин, механизмын худалдаа, зар сурталчилгаа гээд салбар бүрд хүрч амжжээ. 

Тухайлбал, Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэн нь “Хас медиа групп” ХХК-ийг хувьдаа 10 гаруй компанитай З.Бадраа, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхнэртэй хамт аялал жуулчлалын компани эзэмшдэг К.Энхтуул гэгчтэй хамтран эзэмшдэг бол “Эл Эл Ди Эм Эн” ХХК-ийг дангаараа эзэмшиж байна. “Хас медиа групп” ХХК-ийг Д.Амарбаясгалан ХОМ-тээ жил алгасахгүй дурдаж ирсэн. 

Д.Амарбаясгалангийн туслах, хуулийн зөвлөх, “JCI” байгууллагын хуулийн зөвлөх байсан байсан гэхээс торох өөр мэдээлэлгүй Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр Д.Амарбаясгалангийн “угшилтай” 28 компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Тухайлбал, “Реклам самбарын холбоо” ТББ, “Ривер хаус” ХХК буюу “Био”-д байрлах амралтын газар, “Си Ар Си Жи” ХХК, “Топ медиа” ХХК, “Тусгаар тогтнолын түүчээ” ТББ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувь эзэмшдэг “Мүүнрөүд групп” ХХК, “Өдрийн шуудан сонин”, Өлзийтчулуун хайрхан” ХХК, “Жабко” ХХК, “Залуу маркетер клуб” ТББ, “Тэргүүн мэдээ сэтгүүл”, “Фейст медиа групп” ХХК, “Би Эс Ти Эл Жи” ХХК, “Би Би Эс Ти Эл” ХХК, “Би Эм Эл Ти Би” ХХК, “Би Эй Эй Эл Ти” ХХК, “Би Би Эс Ти Эм” ХХК, “Вай Ти Эм Эн” ХХК, уул уурхайн ашиглалт, тээвэр, тоног төхөөрөмжийн “Глобал транс гүүр” ХХК, “Глобал сайкл” ХХК, “Цахим сэтгүүлчдийн мэргэжлийн зөвлөл” ТББ, “Монголын үндэсний маркетингийн холбоо” ТББ, “Би Ти Эм Эн Си” ХХК, “Би Си Си Вай Эн” ХХК, “Максима” ХХК, “Тэнгэр түшиг” ХХК, “Эйч Эл Кей Эм Эн” ХХК гэх 27 компани бүртгэлтэй байна. Нэмээд Д.Амарбаяслангийн амьдардаг зайсан дахь байр нь ч Б.Эрдэнэжаргал гэх залуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэх. Зөвхөн нэг хаяг дээр л гэхэд 8-9 компани бүртгэлтэй байгаа тохиолдол ч байна. Дээрх компаниудаас онцолбол, “Глобал сайкл”ХХК, “Глобал гүүр транс” ХХК-иуд нь Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компаниудтай холбоотой илүү дэлгэрэнгүйг дараагийн дугаартаа хүргэг тул ингээд үлдээе. 

Монголын сайтуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, Зиндаа.мн сайтын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Чулуунзагд Д.Амарбаясгаланг дагаж, хэвлэл мэдээлэл, олон нийт, “Пи-Ар”-ыг нь хариуцах болсноор өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга, Нарийн бичгийн даргаар томилогдоод буй. Тэгвэл Ц.Чулуунзагдын нэр дээр Д.Амарбаясгалангийн угшилтай 16 компани бүртгэлтэй байна. Тухайлбал, “Си Жи Эл технологи” ХХК, “Нэтикс солюшн” ХХК, “Дата майнд” ХХК, “Зиндаа пропертиз” ХХК, “Хийморь спорт сэтгүүл” ХХК, “Ажил хэргийн шийдэл” ТББ, “Алтан өмнөд монгол” ХХК, “Анчин фүүдс” ХХК, “Бууч” ХХК, “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ, “МКАСТ” ХХК, “Монголын мэдээллийн технологийн холбоо” ТББ, “Төрөлх алтай” ТББ, “Биван” ХХК, “Онлайн Пи Ар эйжинси” ТББ, “Цахим засаглал” ТББ зэрэг 16 компани, төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. 

Ц.Чулуунзагдын эзэмшдэг компаниудад нэмэлт тодруулга хийхэд, түүний нэр дээр бүртгэлтэй “Мкаст”ХХК нь “Хийморь медиа” ХХК-ийг дангаараа,“Зиндаа медиа” ХХК-ийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Батнасангийн Оюунгэрэлтэй хамтран эзэмшиж байсан. Мөн Ц.Чулуунзагд, Б.Оюунгэрэл нар “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ-ийг хамтран эзэмшиж байсан байна. Харин өнгөрсөн оны есдүгээр сард тэд “Зиндаа медиа” ХХК, “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ-ийн бүртгэлээс нэрээ хасуулж, Эрдэнэтогтохын Амаржаргал гэж нэр бүртгүүлжээ. Эрдэнэтогтохын Амаржаргалыг судлаад үзвэл, Цэрэнпилийн Чулуунзагдын төрсөн эгч Цэвэлмаагийнх нь хүүхэд байх аж. Эрдэнэтогтохын Амаржаргалын нэр дээр одоо “Зиндаа медиа” ХХК, “Цахим туслагч” ТББ, “Онлайн Пи Ар Эйжинси” ТББ, Гадаадын хөрөнгө оруулалттай “Эй Би Эй Жи” ХХК, “Нэтикс майнинг про” ХХК тус тус бүртгэлтэй байна. 

Сонирхуулахад, Э.Амаржаргалын нэр дээр бүртгэлтэй компаниудаас “Цахим туслагч” ТББ нь өнгөрсөн онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн захиалгаар 300 гаруй сайтыг “тагнасан” гэх дуулианд өртөж байв. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим туслагч” ТББ-тай таван сая төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, “И-Монголиа” төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээллийг тандах нэрийн дор 300 гаруй хэвлэл мэдээллийн сайтад мониторинг хийж, тагнасан тухай дуулиан дэгдэж байсан билээ. Тэгвэл “Цахим туслагч” ТББ-ийн эзэн нь Э.Амаржаргал буюу Ц.Чулуунзагдын дүү байжээ. 

Бид дараагийн дугаартаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий дээрх 46 компани аль салбарт ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар тендерүүдэд “ногоон гэрэл”-ээр шалгарч байсныг хүргэх болно. Тухайлбал, Д.Амарбаясгалангийн “Соёмбо принтинг” ХХК өнгөрсөн онд ганцхан өдрийн дотор 1.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан баримт байна. 

Эх сурвалж: ergelt.mn /2022.01.10/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (172.69.252.168)
    МАН-ын нарийн бичгийн дарга бараг 20-д жил хийгээд баяжсан хүн юмуу.энэ бол одоо юугаар ч цохисон ойчихгүй болсон хүн байна.ер нь харахад худлаа л гар шиг байдаг юмдаа.
    2023 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шантааж (172.69.45.134)
    Бүр бичих юм олдохгүй зохиогоод явж өглөө
    2023 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шантаажчингуудаа (172.70.233.140)
    Тендер хуссан баримт олдоогүй юм уу
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • Тендер хуссан баримтууд олдоогүй болно. ;) (172.70.233.140)
    Авилгалч шантаажчин Эргэлт.мн
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • Авилгалч Энхмарт (172.70.233.140)
    Бааххн тендер гэснээ юу биччихээ вэ хөөрхөнүүдээ
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • Ямарч баримтгүй юм тавьж байх юмаа (162.158.178.196)
    Жанжин
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
  • bataa (172.70.147.44)
    hudal medeellee shal utgagui zohiomol zohiol bna
    2022 оны 01 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 7 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 24 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 7 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 17 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 41 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top