x

Боловсролын багц хуулинд бодолцох ёстой нөхцөл!

Цар тахлын жилүүдэд боловсролын салбар бусдаасаа хүнд байгаа ч боловсролын салбарынхан идэвхтэй байгаа. Долоон ажлын хэсгийн 23 гишүүний боловсруулсан Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хичээлийн шинэ жилийн хонхон дуутай зэрэг шахам эхэлж хот, хөдөөгүй өрнөв. Ингэж өргөн фронтоор дайрахаас өөр аргагүй, ухрах газар үгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хоёргүй утгаар хэлсэн. Тэрээр “Ам нээвэл” нэвтрүүлэгт “Багш нарын 60 гаруй хувь нь боловсролын цөм хөтөлбөрөө ойлгоогүй”, “Дээд боловсролын сургуулийн хичээлийн агуулгын 70 хувь нь хоцрогдсон”, “МСҮТ-д суралцаж буй хүмүүсийн 30 хувь хүүхэд, үлдсэн нь буюу 45 мянга нь насанд хүрэгчид. Харин тэдгээр насанд хүрэгчдийн 50 хувь нь ерөнхий боловсролын мэдлэггүй” гэх мэт айж цочмоор зүйл ярьжээ.

Энэ бүгдийг сууриар нь, тэр чигт нь засаж залруулах гэдэг Г.Дамдиннямын санаа зорилгыг сурагч, багш нар, салбарын судлаачид, эцэг эхчүүд ч алгаа ташин дэмжиж байгаа. 

Ажлын хэсгийнхэн Намрын чуулганы турш толгой өөд татах завгүй ажиллалаа. “Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт гурван удаа зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулж албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлээд байна. Дээрх хэлэлцүүлгээс хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах дөрвөн бүлгийн 63 заалт, хасах дөрвөн заалт байна гэж үзжээ. 

Боловсролын багц хууль Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын үзэл баримтлалын дагуу хийгдэж таарна. “Алсын хараа 2050”-ын “Боловсрол” хэсгийн нэгдүгээр шат 2020-2030 оныг хамарна. Түүний 2.1.13 хэсэгт “Сургуулийн насны хүн амын тооны өсөлтөд тулгуурлан бүх шатны сургалтын байгууллагын дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй орчин бий болгож чанартай үйлчилгээ үзүүлэх орчин бүрдүүлнэ” хэмээн заасан буй. Тэнд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоог он оноор нь, аймаг дүүргээр нь гаргасан график бий. Ингээд тооны машин барьж аваад бяцхан тооцоо хийж үзлээ. Дөрвөн жилийн дараа буюу 2025 онд манай боловсролын нөхцөл байдал ямар болохыг багцаалах гэсэн хэрэг. Жишээ нь, 2025 онд гэхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын тоо өнөөгийнхөөс 250 мянгаар шууд нэмэгдэх нь. Эдгээр хүүхдүүдийг сургахад мэргэжлийн 23 мянган багш, 1 000 хүүхдийн багтаамжтай 250 сургууль хэрэг болох нь. Гэтэл сүүлийн таван жилд Монгол Улсад 71 сургууль баригджээ. Нийслэлд 2022 онд 41 сургууль цэцэрлэг, спорт цогцолбор барих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ эрчээрээ гурван жил явна гэж тооцвол 2025 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 127 сургууль сох дутахаар тооцоо гарлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Улсын төсвийн 16 хувьтай тэнцэх төсөвтэй боловсролын салбар мөнгөөр дутаагүй” гэж ам нээжээ. Тийм ч биз. Ирэх гурван жилд төсвийг нь огцом нэмэхээ бодсон байж таарна. Гэтэл сургууль гэдэг ганц байшин барилга биш. Хүүхэд шуугилдах их өргөөнд эзэд хэрэгтэй. Тэднийг МУБИС дангаараа бэлтгэх дархан эрх эдэлдэг. Энэ сургуулийг жилд 4000 оюутан төгсдөг ажээ. Сургууль төгссөн бүхэн багшлаад байдаггүй ч тэгж төсөөлбөл 2025 онд багшгүй байшинд баахан хүүхэд цуглах тооцоо гарлаа. Хүүхэд шуугилдах их өргөөний эздийг хувилж олшруулах боломж даанч үгүй. Ямартаа л хөл хорионы хичээлийн хоцрогдол арилгахад одоогийн багш нар хүрэлцэхгүй тэтгэвэрт суугаа боловсон хүчнээ дайлчилсан юмдаг.

Сургалтын лут хөтөлбөр байлаа ч сургууль, багш хоёргүй бол түүгээр бид яах билээ?!? 

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 5 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 6 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 1 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top