x

Эмнэлгийн төлбөр төлсөн, ухаангүй согтуу байсан нь Н.Түвшинбаярын ялыг хөнгөрүүлэхгүй

Улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон МУГТ, олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм буруугийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрөгч сарын 23-нд болсон билээ. Шүүх хуралдаанаас “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр” хэргийг прокурорт буцаасан тухай өмнө мэдээлсэн.

Уг шүүх хурлын дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “Н.Түвшинбаярын хувьд гэм буруугийн асуудлаар огт маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирлыг нөхөн төлж байгаа. Одоогийн байдлаар нийт гурван тэрбум төгрөгийн хохирол төлсөн, цаашид ч төлнө” хэмээн мэдэгдсэн билээ. 

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн энэ үг хохирогчийн өмгөөлөгчийн “Солонгост эмчлүүлсэн зардал 3,4 тэрбум төгрөг болсон. Н.Түвшинбаярын өгсөн гурван тэрбум төгрөг эмнэлгийн дансанд шууд орсон, үлдсэн 400 сая төгрөгийг гэр бүлийнхэн нь төлсөн” гэх мэдээллээр няцаагдсан билээ.

Эхний асуулт, эмчилгээний төлбөрийг төлсөн нь хохирол нөхөн төлсөн хэрэг мөн үү?!

Хоёрдугаарт, сүүлийн өдрүүдэд Н.Түвшинбаяр өмнөх шүүх хуралдааны үеэр “Тасартлаа уусан байсан учраас болсон явдлыг огт санахгүй байна” гэж мэдүүлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Архи ууж мансуурсан буюу өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх үндэслэл болох уу?!

Сануулахад, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох үед буюу өнгөрөгч сарын 23-нд хохирогч амьд байсан. Тухайн үед прокуророос Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-ийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Харин шүүх хурал болсноос нэг хоногийн дараа буюу 24-ний өдөр хохирогч нас барсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард гэмт хэрэг гарснаас хойш найман гар гаруйн хугацаанд нэг ч удаа ухаан оролгүй байсаар амьсгал хураасан. Тэгэхээр гэмт хэргийн зүйлчлэл ч гэсэн өөрчлөгдөж магадгүй.

Хэрэв шинжээчийн дүгнэлт “амь аврагдах боломжгүй хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан” гэж гарвал хүний амьд явах эрхийн эсрэг буюу “хүнийг алах” гэмт хэрэг болно. Энэ гэмт хэрэг нь 8-15 жилийн хорих ялтай. Харин өмнө зүйлчилсэн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх /15-40 сая төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд 5-12 жилийн хорих ялтай. 

Тэгэхээр аль ч тохиолдолд Н.Түвшинбаяр таваас дээш жилийн хорих ял шийтгүүлнэ гэсэн үг.

Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн хэлсэнчлэн “хохирол барагдуулсан буюу хохирол нөхөн төлсөн” тохиолдолд ялыг хөнгөрүүлэх нөхцөл болдог ч харамсалтай нь дээрх тохиолдолд хохирогчийн эмнэлгийн төлбөрийг төлсөн нь хохирол барагдуулсан буюу нөхөн төлсөнд тооцогдохгүй. Хохирол барагдуулах буюу хохирол нөхөн төлөх гэдэг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулж, эрүүл мэндийг нөхөн сэргээсэн, эсвэл хохирогч эрүүл мэндээ алдсаны улмаас хохирогчид учирсан эд материал, сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулсан байхыг хэлдэг. 

Гэтэл Э.Энхбатын хувьд эрүүл мэндийг нь нөхөн сэргээх боломжгүйн дээр хохирогч амиа алдсан. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн Н.Түвшинбаяраас хохирогчийн амь насны төлбөр болон өөрсдийн сэтгэл санааны хохирлыг нэмэмжлэх эрхтэй. Манай улсын хуульд хохирогчийн ам нас болон сэтгэл санааны хохирлыг үнэлсэн хэмжүүр байхгүй боловч тэр нь хохирогчдын хохирлоо нэхэмжлэхэд саад болохгүй гэсэн үг. 

Мөн манай улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээд согтуурч, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл болдоггүй. Согтуурах, мансуурах донтой этгээд согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт оноосон ялынх нь хугацаанд албадан эмчилж болдог. Түүнээс биш ял хөнгөрүүлэх тухай асуудал байхгүй. Тиймээс Н.Түвшинбаярын хувьд “гэмт хэрэг үйлдсэн үеэ санахгүй байна” гэсэн нь ялаас чөлөөлөх болон хөнгөрүүлэх нөхцөл болохгүй гэсэн үг.  

Гэсэн ч энэ нь олон нийтийн дунд "Түвшинбаяр хэргийг санаатай үйлдээгүй, сэдэл зорилго байгаагүй юм байна. Архинаас л боллоо" гэх харамсалт сэтгэлзүйг бий болгох, шүүхийн шийдвэрээс өмнө олон нийтээр шүүлгэх гэсэн арга ч байж магадгүй. Эр нэг алдаж, эрэг нэг нураа л биз... Энэ бол ард түмний л үзүүлж чадах өршөөл, уучлал болохоос биш төрийн хуульд тийм зүйл байдаггүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН (172.69.252.150)
    НОВШИЙН ТҮВШИНБАЯР ТҮҮНИЙГ ДОРГИОЖ ӨӨГШҮҮЛЖ ӨНӨӨГИЙН ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ЖЕНКО ТҮҮНИЙ ГАР ХӨЛҮҮД ЯЛААС МУЛТЛАХ ОЛНЫ ТАРХИ УГААХ ЗОРИЛГООР УДАА ДАРАА АМИА ХОРЛОХЫГ ОРОЛДСОН Ч ГЭХ ШИГ ЭЛДВИЙН ЦУУ ИХЭЭР ТАРААЖ БАЙГАА . ТӨР ТҮМЭН НҮДТЭЙ . ГЭМТ ЭТГЭЭД АЛУУРЧИН НЭГЭН ЦАГТ ЯМБА ЭДЭЛЖ ЯВСАН БОЛ ЯЛАА ЭДЛЭХ ЦАГ ДОР ИРСЭН НЬ ГАРЦААГҮЙ. ҮНЭН ЯЛНА. ХАЙРАН ГЭР БҮЛ ҮР ХҮҮХЭД .
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
    • Хогийн амьтан хүниы
      Цаазаар ав
      2022 оны 01 сарын 05
  • ө (172.69.252.150)
    та нар одоо ийм юм бичихээ болио! өөрсдөд чинь юу ч тохиолдоо билээ. Архи ийм л аюултай. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж нэг юм байдаг юм
    2022 оны 01 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 5 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 36 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 53 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top