x

Э:Бат-Үүл: Прокурорт алдсан эрх мэдлүүдээ анхаарах цаг болжээ

Гадаад гүрнүүдийн “үл үзэгдэх гар” Монголын ардчиллыг тэмтэрсээр иржээ. Тэр гар, Монголын ард түмэн, ардчилал үгүй бол эрх чөлөөт амьдралаа алдана гэдгээ андахгүй, яггүй дотуур тамиртай тул дарангуйллыг хүлээж авахгүй юм байна хэмээн тэмтэрч мэдэрсэн. 

Тэр гар, Монголын улстөрчид, ардчиллаа алдвал хоёр хөршийнхөө аль нэгэнд нь эргэн колончлогдож, төрийн зүтгэлтнүүдээ харийн оронд хүргүүлэн, цаазлуулах, хоригдох, цөлөгдөх мөнөөх бурангуй ёс сэрнэ гэдгийг сайн мэдэх тул цагаа болоход нам харгалзахгүй хүчээ нэгтгэн ардчиллаа хамгаалахыг тэмтэрч мэдэрсэн. 

Хэдий тийм ч “үл үзэгдэх гар”-аа татан аваагүй их гүрнүүд шүү дээ. 

Монголын тусгаар тогтнолыг гуравдагч хөршийн эдийн засгийн сонирхлоор бататгах бодлого хэрэгжүүлсэн ерөнхий сайд асангуудыг хомроглон яллаж шоронд хийх үед “үл үзэгдэх гар” хэдийн орж ирчхээд хүчээ харуулсан аж. Ерөнхийлөгч Х.Баттулгын өөгшүүлсэн, турхирсан прокурорыг мөнөөх гар түлхсэн байжээ. 

Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тангараг өргөөд тун удалгүй, ардчиллын замаар бус геополитикоор хөгжинө хэмээн мэдэгдэхэд л “үл үзэгдэх гар” орж ирж буй нь мэдрэгдээд эхэлсэн. Дараа нь “прокурорын үйл ажиллагаа хэнээс ч хараат бус явагдана!” хэмээн өөдөөс нь зүрхлэн сөрсөн Ерөнхий прокурорыг, Ерөнхийлөгч ажлаас нь чөлөөлж шинэ Ерөнхий прокурорыг томилоход “үл үзэгдэх гар” хаагуур шургаж буй нь тодорсон юм. 

Соцализмын үед прокурор нь дарангуйлагч төрийн нэрийн өмнөөс иргэдийг яллаж, шүүх нь прокуророос заасан ялыг ёслон батламжилдаг газар болсон. Шүүх прокурорын шийдвэрийг хэрэгжүүлдэг “тамын газар” байсан гэлтэй! Тэр үед манай иргэдэд шударга шүүхээр шүүлгэх эрх бараг байгаагүй. Нэн ялангуяа улстөрийн асуудалтай холбогдвол энэ эрх ерөөсөө байгаагүй. Үүнийг яруу найрагч Чойнямд тохиолдсон гунигт явдал гэрчлэнэ. Чойнямыг яллах хуулийн заалт байхгүй болохоор нь прокурорын ялын дүгнэлтийг үндэслэн гэм буруутайд тооцон 4 жилийн хугацаатай чанга дэглэмтэй шоронд хорисон байдаг. 

1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар, иргэнээ шударга шүүхээр шүүлгэх эрхтэй хэмээн заагаад, энэ эрхийг баталгаатай ханган эдлүүлэх үүргийг прокурор болон шүүхэд хариуцуулсан юм. Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны, мөрдөн шалгах ажлын үе шатанд, иргэнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлж байгаа эсэхэд прокурор хяналт тавьж шүүхийн өмнө хариуцахаар тогтоосон. Прокурорыг шүүх эрх мэдлийн нэг салаа инститүц хэмээн бүлэглэж, хэнээс ч хараат бус ажиллах дархан эрхтэй болгосон бөлгөө. Гэтэл шинэ Ерөнхий прокурор “үл үзэгдэх гар”-ын нөлөөгөөр дарангуйллын прокурорыг эргэж сэрээсэн! 

УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлсэн төрийн сайдуудыг мөрдөн шалгахдаа тэднээр тоглох шиг болсон. Хууль мууль хамаагаа алдсан. Ерөнхий сайд асангууд ч тоглуулаад байж болох дэндүү журамт иргэд байв. Хөөрхий, тэд болон өмгөөлөгчид нь мөрдөн шалгах ажиллагааны нууцыг чандлан хадгалах баталгаа өгсөн болохоор хэргийн бодит үнэнийг олон түмэнд хэлэх эрх байхгүй. Гэтэл, прокурор АТГ-тай нийлэн хуулийг уландаа гишгэн, гишгэн нөгөөдүүлийг улсыг “хорлон сүйтгэсэн” хэмээн олон түмний тархийг угааж өгсөн. Өөрөөр хэлбэл прокурор, шүүхээс өмнө “ардын шүүх”, “Линчийн шүүх” хэмээн янз бүрээр нэрлэгддэг олон түмний шүүх явуулсан хэрэг. Ингэж Линчдэх ажиллагаа явуулсны эцэст шүүхийн ширээн дээр ялын дүгнэлт тавьжээ. Шүүх хурлын үеэр хохирол нэхэмжлэгчдийг ч тэр, шинжээчдийг ч тэр прокурор зохион байгуулан удирдаад байгаа нь харагдсан!

Ардчиллын 30 гаруй жилд прокурор хэмээх инстүүцийн байр байдал хэрхэн өөрчлөгдөн хувирч байсныг миний бие сайн мэднэ. Миний аз болоход Ардчилсан Үндсэн хуулийг батлалцахаас авахуулаад хууль тогтоох ажилд цөөнгүй жил идэвхитэй оролцож явсан. Миний эз дутахад, айл ухдаг хулгайч, гадаадад хаустай завшигч, анд нөхдөө алсан алуурчин, террорист үйл ажиллагаанд турхирагч, хүүтэйгээ хуйвалдан улсыг хохироогч гэх мэтээр байнга гүтгүүлэн хуулийн байгууллагаар явсаар өдий хүрсэн. Ийм болохоор би прокурорын байр байдал хаашаа явж байгааг мэдэлгүй яахав. 

Өнөөдрийн прокурор, Францын Луй XVI шиг өөрийгөө төр гэж хэлчхээр түвшинд очоод буй. Прокурор чангарсаар, хууль тогтоох УИХ-ын эрх мэдэл, гэм бурууг эцэслэн тогтоох шүүхийн эрх мэдлийг газар дээр нь хэрэгжүүлдэг инститүүц болсон. УИХ болон шүүхийн алин ч энэ байдлыг анзаарч ойлгоогүй байсаар байгаа нь хачирхалтай. 

УИХ-аар тогтоосон хуулиудыг прокурор, газар дээр хэрэгжүүлэхдээ өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн дур зоргоороо тайлбарлан (өөрт нь ийм эрх байхгүй) хэрэглэдэг. Тухайлбал “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны тухай” хуулийг УИХ-аас тогтоохдоо “иргэнээ хэлмэгдүүлэхгүй, гэхдээ ял завшуулахгүй” байх ардчилсан ёсыг ягштал баримтлахыг заасан атал прокурор, соцализмын үеийнх шиг дарангуйлан захирах төрийн нэрийн өмнөөс зөвхөн яллах зорилгод ашигладаг болгон өөрчилж хэрэглэнэ. Хуулийг санаатайгаар гажуудуулан хэрэглэх замаар газар дээр хууль тогтоож байна гэсэн үг. 

Иргэний гэм бурууг зөвхөн шүүх эцэслэн тогтооно. Гэтэл, прокурор АТГ-тэй хамтран, шүүгдэгчийг шүүхээс өмнө гэм буруу нь тогтоон яллагдсан мэтээр олон түмний тархийг зад угаан, “ардын шүүх” “линчийн шүүх” мэт түүхтэй массын шүүх ажиллагааг явуулчихана. Тархи нь угаагдсан массаас айсан шүүх бүрэлдэхүүн прокурорын ялын дүгнэлтийг жанжин шугамаа болгон гэм буруу тогтооно. Ийнхүү, прокурор гэм бурууг тогтоон ялладаг, түүнийг шүүх ёсчлон батламжилдаг газар болсон. Чойнямыг ялладаг соцалист шүүх тогтолцоо эргэн ирсэн. 

Ийм болтол прокурорыг давруулсан Ерөнхийлөгч Х.Баттулгын туршлага бол манай хоёр хөршөөс импорлогдсон туршлага. Авторитор дэглэмтэй болчихоод байгаа Орост, тоталитар дэглэмтэй Хятадад шүүх нь прокуророос оноосон ялыг ёсчолдог. Тэнд, иргэнийг шударга шүүхээр шүүлгэх эрх гэдэг ойлголт байхгүй. Төрийн нэрийн өмнөөс яллана гэдэг нь дарангуйлагчийн нэрийн өмнөөс яллаж байгаа хэрэг. Прокурорын хийдэг үндсэн ажил нь ийм. 

Уг нь Монгол улс хуулийн засаглал тогтоох зүгт хоёр хөршөөсөө хол түрүүлж явсан юм. Гэтэл, тэдний муу туршлагыг Үндсэн хуулиа давуулан оруулж ирснээс хойш шүүх нь прокурорын “тамгын газар” мэт болжээ!

Прокурор, Үндсэн хууль, хуулиа ягштал баримталж иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэн, шүүхийг “хүн хэлмэгдүүлэхгүй, гэхдээ ял завшуулахгүй” гэм бурууг тогтоох боломжоор хангасан бол Монголын ардчилалд суга урагшаа явах байлаа. Тэгсэн бол ерөнхий сайд асангууд “Шударга шүүх” хэмээх төрийн үйлчилгээг авахаар өөрсдөө идэвхийлэн гүйх байсан нь лавтай. Тэд, анх АТГ-д дуудагдан очихдоо “Асуудал байгаа бол шалгах л хэрэгтэй” гэж омог бардам хэлж байсан юм шүү дээ! 

Шударга шүүх бол олны хэл аманд байнга өртөж явдаг улстөрчдөд, гэм буруугүй ахул нэр төрөө цэвэрлэх боломж олгодог, тун хэрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага ажгуу. Хүн хэлмэгдүүлдэггүй, ял завшуулдаггүй шударга шүүх, хуулийн засаглалыг гэрэлтүүлэгч болох утгаараа ардчиллын нэг амин сүнс мөн билээ. 

Харамсалтай нь гадны гүрнүүдийн “үл үзэгдэх гар”-ын хатгаасаар Монголын прокурорын хэрэг зориг гажуудаж, ардчиллын амин сүнс болох шударга шүүх алдагдаж байна. Шударга шүүх алдагдахад дарангуйлалд хүрэх үүд хаалга нээгдэх бөлгөө. Эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ шүүхээр дарамталсаар эцэст нь дарангуйлалд хүрдэг юм. 

УИХ болон Шүүх, Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхүүдээ Прокурорт нэг мөр алдахаасаа өмнө, хуулийг буруу хэрэглэн эрх мэдэл “хулгайлдаг” явдлыг анхаарах цаг болсон байхаа! 

Э.Бат-Үүл шоронгоос бичив.

2021.12.27

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top