x

Оны хамгийн их адал явдалтай НАМ

Ардчилсан намаас өөр хэн байхав дээ. 20 оны орон нутгийн сонгуулиар л бүрэн бүтэн байсан нам 21 оны хөл хорио дуусах үеэр шаазан аяга шиг хагарцан байв. Нэлээн бужигнасан явдлыг санаж байгаагаараа л бичье алдсан байвал залруулаад өгөөрэй ккк. Ер нь шадалж бичихгүй бол бичиж байхдаа өөрөө төөрчихөөр байна.

  • АН орон нутгийн сонгуулийн дараа Их хурлаа хийх гэж байтал нь хөл хорио эхэлчихсэн. Үүнээс өмнө Эрдэнэ дарга сонгуулийн ялагдлын хариуцлагаа хүлээгээд Тувааныг дарга болгосон байв. Гэхдээ Туваан намын Их хурлаа хийгээгүй тул тамгагүй, зүгээр түр орлон гүйцэтгэгч болж байгаа юм. 

  • Он гарсны дараа Эрдэнэ дарга  "хөл хорио суларсны дараа 4-р сарын 25-нд Их хурлаа хийнэ" гэж мэдэгдсэн ч гэсэн 3-р сар гарав уу гүй юу намын даргын сунгаа зарлачихсан. Туваан ер нь онцгүй санагдаад, өөрийн хүнээ гаргаж ирэх гэсэн нь тодорхой. Тувааныг ч Женкогийн хүн гэж дээр дооргүй ярьдаг болсон. Сунгаанд Тулгат, Оюунгэрэл, Батсуурь нар өрсөлдсөн.

  • Гэтэл нөгөө тал нь ч өрсөөд өөрийн хүмүүсийн дунд бас сунгаа зарлачихлаа. Үүний өмнө Эрдэнэ дарга чинь Тувааныгаа намаас хөөгөөд, Туваан нь эргээд Эрдэнийгаа бас хөөчихдөг билүү юу билээ. Туваан нь гялс нэг тамга хийлгэсэн чинь Эрдэнэ нь шүүхээр оруулаад хүчингүй болгуулцан. Кино кино ккк. Эдний талын сунгаанд Цогтгэрэл, Амартүвшин, Пүрэвдаваа, Эрдэнэболд нар байв.

  • За ингээд хоёр талдаа хэн нь дарга болохоо үзээд сунгаандаа сунаж алдсаны эцэст Эрдэнэ талаасаа Тулгат, харин Туваан буюу Жэнко талаасаа Цогтгэрэл дарга болсон. Эрдэнэ гуайн тамга Тулгатад очих боллоо. Гэвч намын Их хурлаар сонгогдож байж албажих, мөн дээд шүүхийн тогтоолоор зөвшөөрөгдөх ёстой тул тэрийг нь хүлээсэн хашир Эрдэнэ тамгаа хүлээлгэж өгөлгүй дарж хэвтсээр байлаа. Өрөөнөөсөө ч гарсангүй. Одоо ч намын даргын өрөөндөө тухалсаар байгаа даа дарга. 

  • Ингээд нэг талдаа тамгагүй Цогтгэрэл, нөгөө талдаа тамга нь Эрдэнийн халаасанд байгаа Тулгат гэсэн хоёр даргатай болсон. Залуучууд бас гайгүй ээ. Ярилцаж, зөвшилцөх боломжтой ч харагдаад байдаг.  

  • Ингээд байж байтал Ерөнхийлөгчийн сонгууль болчихлоо. Эрдэнэ дарга “бийй!” гээд дүүхэлзээд гараад иртэл нөгөө талаас Алтанхуяг дарга ороод ирдэг. Тэгснээ Босоо Гамбаа нартай нийлж өлсгөлөн зарлаад. Гэсэн ч дээд шүүх Эрдэнийг нь бүртгэлгүй яахав дээ. Алтанхуяг нар юутай ч гэж тэгж өлсгөлөн зарлаж барьдийн. Эрдэнийг бүртгэсний дараа тэгээд өлсгөлөн зогссон. Угасаа Алтанхуяг дарга машин дотор хоол идээд сууж байхыг нь хүмүүс харсан байдаг хаха. Тэгээд ч Алтанхуяг нь бие даагч, Ганбаатар нь МАХН шүү дээ. Бүү мэд ээ. 

  • Эрдэнэ гуай 3 хүн өрсөлдсөн сонгуульд 4-р байранд орсон. Сүүл рүүгээ ялимгүй илүү гарч 3-т жагссан ч би үүнд эрх баригчид тусалсан болов уу гэж боддог. Тэр дөрөвт орсон.

  • Намрын Сонгинод болдог нөхөн сонгуулиар эрхбиш хоёр тал нийлсэн. Тэгээд Үүл гуай, Гарамгай гуай хоёрыг нэр дэвшүүлсэн ч амжилт олсонгүй. Гуравт ордгоороо орлоо.

  • Үүний дараа нам Онц их хурал хийхээр боллоо. Хоёр тал хоюулаа л оролцоно гэдгээ илэрхийлсээр цаг ч тулаад ирлээ. Хурлын өмнө Тулгат, Цогтгэрэл нар “хурлаар хэн нь даргаар сонгогдоно, тэрийгээ нөгөөх нь хүлээ зөвшөөрнө” гэсэн бичиг зуралцсан байдаг. Гэвч яг цаг нь тулангуут Эрдэнэ дарга хуралд орохгүй гээд гэдийчихсэн. Улстөрийн намын хууль мууль гээд чухал ажлууд байхад юун Онц их хурал! гэсэн тайлбар өгсөн. Хүчний харьцаагаа тооцоолсон чинь алуулахаар байсан байх.

  • Ингээд Онц их хурлыг Цогтгэрэлийн талынхан хийж, түүнийг даргаар сонгож, улмаар Тулгатыг Дэд даргаар урив. Тэр дор нь Тулгат Цогтгэрэлийгээ Дэд даргаар хариу урив ёооё ккк.

  • Харин тэр хурлын өмнө хоёр залуу даргын зурдаг бичигт "юм санасан" гээд Эрдэнэ өчигдөр Тулгатыгаа даргаас нь огцруулаад, шаардлагатай бол намаас хөөнө гэчихсэн байж байгаа даа. 

  • Энэ зуур бас бүлэг дээр бөөн юм болноо. Бүлгийн дарга Гамбаа бүлгээсээ 4 гишүүнээ хөөтөл, нөгөө дөрөв нь нийлээд Гамбаагаа огцруулцан хаха. Гэхдээ одоогоор тийм юм ерөөсөө болоогүй байгаа. Зүгээр л бүх яриа нь ийм болцгооцон л улс.

  • За бас дөнгөж өнөөдөр Тулгатаар толгойлуулсан дөрвөн залуу Эрдэнийн Тулгатыг хөөсөн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, Үндэсний дүрмийн хороондоо өгч шалгуулна гэдгээ мэдэгдсэн хэвлэлийн хурал хийчихлээ. 

  • Ингэснээр одоо тэгээд Ардчилсан нам гурав хуваагдаад байгаамуу хаашайн мэдэхгүй ээ.

Артаньян

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 18 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 7 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top