x

Э.Бат-Үүлээс 1,3 тэрбумыг хэн нэхэмжилж, шүүх яагаад зохиомол хэрэг тохов?!

МоАХ баатар болов, Бат-Үүл баатар хоригдов... Өчигдөр болсон үйл явдлын дараа нийтлэлч Д.Батбаяр ингэж бичжээ. Товч бөгөөд тодорхой, ямар ч тайлбаргүй...

Одоогоос сар гаруйн өмнө манайхны өдөр тутмын нэг томоохон сонинд “Бат-Үүлтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан “Бэрэн” группийн захирал ч хариуцлагаас мултарна” хэмээх гарчигтай нийтлэл гарчээ. “Бэрэн”-гийн захирал ч... гэдэг нь “Бат-Үүлтэйгээ хамт” гэсэн үг байх л даа. Тэгээд “Э.Бат-Үүл нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ оны зургадугаар сард дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завших болчихлоо” хэмээн ихэд халаглан бичсэн байдаг юм.

Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал найм хоног үргэлжилж өчигдөр орой өндөрлөв. Хэргийн холбогдогч нарын дөрвийнх нь (Л.Нарантуяа,Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун) хэргийг ”гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн хэрэгсэхгүй болгож, харин Э.Бат-Үүлд 4 жил, Ч.Гантулгад 3 жил хорих ял оноожээ.

Э.Бат-Үүлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 22.12.1-т заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэгт (Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан) буруутгаж, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 36.3-т заасан “Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, хамтран үйлдсэн, мөн хуулийн 263.2-т заасан  “энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” хэмээн үзэж дөрвөн жилийн хорих ял оноосон байна.

Э.Бат-Үүлийг буруутгаж буй “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хамгийн багадаа 2.700.000-4000.0000 хүртэл төгрөгөөр торгох, хамгийн ихдээ зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай. Тиймээс "гэмт хэргийг урьдчилан тохиролцож бүлэглэж үйлдсэн", "давтан үйлдсэн" гэдэг хоёр зүйл анги нэмээд дөрвөн жилийн хорих ял оноосон байна. Хохирлын хэмжээ нь 1,3 тэрбум.

Өчигдөр орой АН-аас С.Зоригийн хөшөөний дэргэд зохион байгуулсан цуглаан дээр нэг бүсгүй “Хотын захиргааныхан өөрсдөө хохирогчоор гомдол гаргасан байна, ичээч. Улсын 114 тэрбум төгрөгийг хувийн банкинд хийж идсэн Сумьяабазар болиоч ээ” хэмээн хашгирч байгаа сонсогдсон. Миний санахаар Э.Бат-Үүлд холбогдох энэ хэргийг 2016 оны сонгуулийн дараа нээсэн. Тэгэхээр түүний дараа хотын дарга болсон Су.Батболдтой холбоотой, МАН-аас даалгавартай ажиллагаа.

2016 оны орон нутгийн сонгуулийн өмнө буюу есдүгээр сард Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан. Тухайн үед Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал “Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсанд ямар нэг улс төрийн зорилго байхгүй” гэж мэдэгдэж байв. Харин аравдугаар сард орон нутгийн сонгууль болж, МАН нийслэлийг гартаа авсны дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоохын тулд тийш нь хуваарилсан 40 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцаан татаж, Э.Бат-Үүлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ийм л учиртай.

Харин улсад учирсан хохирлын тухайд АТГ-ын мөрдөгчид таван жил үргэлжилсэн мөрдлөгийн эцэст 420 сай төгрөгийн зөрчил (зардлын хэтрэлт) илрүүлж, хавтаст хэрэгт хавсаргажээ. Харин хэрэг шүүхийн шатанд явах хооронд (эсвэл шүүх хурал дээр) хотын дарга Д.Сумьяабазар 1,3 тэрбумын хохирол нэхэмжилсэн байна. Тэр нь Э.Бат-Үүлтэй холбоотой ч юм биш.

Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн ажил хийхээр шалгарсан (дахин төлөвлөлтөд орж газраа чөлөөлсөн айл өрхүүд өөрсдөө гүйцэтгэгчээ шалгаруулсан) “Гранд лайн” компанитай анх 11,5 тэрбумын гэрээ хийсэн. Төслийн гүйцэтгэлийн явцад 7 тэрбумыг нь цувуулж өгсөн. Үлдсэн мөнгө нь одоо болтол төлөгдөөгүй. Анх байгуулсан гэрээндээ дэд бүтцийн зураг төслийн ажлын зардлыг төслийн нийт дүнд багтаасан байсан боловч гүйцэтгэлийн явцад зардлын хэтрэлт гарсан. 300-гийн диаметртэй шугам тавихаар төлөвлөсөн газарт нь зэрэгцээд хоёр ч барилгын төсөл эхэлсэн (нэг нь Япон-Монголын эмнэлэг) тул 500-гийн шугамаар сольж өргөсгөсөн, мөн шугамын уртыг анх төлөвлөснөөсөө 900 метрээр сунгасан.

Тиймээс Төслийн удирдах хороо /НИТХ-ын дарга асан Д.Баттулга удирдаж байсан/ хуралдаад дэд бүтцийн шугамын зураг болон гүйцэтгэл дээр 1,3 тэрбум төгрөг нэмж гаргасан юм байна. Нэгдүгээрт энэ нь Э.Бат-Үүлтэй огт хамааралгүй шийдвэр. НИТХ-ын 45 гишүүн хуралдаад, дахин төлөвлөлтийн журмаа батлаад, 11 гишүүнтэй Төслийн удирдах хороо гэдгийг байгуулсан. Тэндээс гаргасан шийдвэр. Хоёрдугаарт энэ явдал “Гранд лайн” компани “Бэрэн” группэд шилжсэний дараа буюу Б.Чулуудайгаас хойш болсон хэрэг. Хэргийн материал дээр ажилласан шинжээчид хүртэл “Энэ бол хохирол тооцох хэрэг биш байна аа. Ажил нь 100 хийгдсэн, давуулсан гүйцэтгэлтэй байна аа” гэж дүгнэсэн байдаг.

Тэгэхээр Э.Бат-Үүлд хийгээгүй хэргийнх нь төлөө, зохиомлоор ял төлөвлөж, шүүхээр тасалсан нь ямар учиртай вэ? Түүний дагаж, багт нь орж ажилласан залуучууд МАН-д ямар гэм хийв?

Үргэлжлэл бий

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • 123 (172.69.45.132)
    Долгорсүрэнгийн өсөхийн өлөнтэй хөвгүүд ичээч эээ
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
  • B. zochin (172.69.45.132)
    Huuliig zoiudaar guivuulj hucheer yal huleelgedeg jishig togtoj bna. Garduulsan nuhduud heden terbumiig ideed huun helrltseh hugatsaa duussan gedgeer heregsehgui bolguuldag ni MANiin nuluu buhii humuust hamaaraltai busdad hamaagui bolj baih shiv. Shudarga yos haachiv. Agaar, us met enehuu unet zuiliig hrn ugui hiij bnav. Tun haramsaltai. MAN biagaa tsagt Mongolchuud uud nariig uzehgui ni shudarga yos ch ner tudii baih yum bna.
    2021 оны 12 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 53 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 10 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 27 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top