x

“Ардчилалын төлөө” дээд хэмжээний цахим чуулганд юу хэлэлцэж, ямар шийдвэр гаргав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан “Ардчиллын төлөө” уриан дор чөлөөт, хагас чөлөөт, чөлөөт бус гэсэн гурван түвшинтэй ардчилсан 110 улсын төр, засгийн тэргүүн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл болсон дээд хэмжээний цахим чуулга, уулзалт өнгөрсөн 8-10-нд болж өнгөрлөө.

The Summit for Democracy - United States Department of State

Энэхүү чуулга, уулзалтаар дарангуйлагч засаглал буюу авторитаризмтай, хувиа хичээх хууль бус үйлдэл буюу албан тушаалын гэмт хэрэг авлигатай хэрхэн хамтран тэмцэх вэ, хамгийн эрхэм үйлс болох хүний эрхийг хамгаалах талаар хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн хүн төрөлхтний өмнө тулгараад буй маш чухал гурван асуудлыг хэлэлцэн бүх талын байр суурийг чөлөөтэй сонсож, цаашид ардчиллыг хэрхэн хамтран ажиллаж төгөлдөржүүлэн хөгжүүлэх талаар ямар хамтарсан арга хэмжээ авч явуулах талаар оролцсон улсууд нэгдсэн тохиролцоонд хүрэв.

Чуулганы явцыг оролцогч улсуудын телевизүүд шууд дамжуулсан бол оролцоогүй улсын иргэдэд зориулж “Youtube”-ээр НҮБ-ын албан ёсны таван хэл дээр шууд дамжуулсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэхүү чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дарангуйлагч нарын засгийн зүгээс явуулж буй зохион байгуулалттай, тодорхой төлөвлөсөн, зорилготой халдлагад ардчилал өртөж “арагш ухрах” боллоо. Ардчиллыг бий болгочихоор өөрөө хөгжөөд явчихдаг “зүйл” огт биш. Бид ардчиллыг гадна болон дотоодын халдлагаас байнга хамгаалж тордон хөгжүүлэх талаар хүчээ нэгтгэн хамтран ажиллах түүхэн шаардлага бий болоод байна. Иймээс та бүхнийг энэ талаар санал бодлоо ний нуугүй, зоригтой ярьж хэлэлцүүлэхийг хүсч байна” хэмээсэн бөгөөд оролцогчид ч энэ шугамыг баримтлан амжилттай ний нуугүй хэлэлцүүлэг өрнүүлэн нэгдсэн шийдвэрт хүрсэн.

Энэхүү чуулга уулзалтын онцлох том амжилт бол авлигыг хүний эрх зөрчиж буй хамгийн том гэмт хэрэг гэж албан ёсоор дэлхий нийтэд зарласан явдал байв. АНУ болон Европын холбоо авлигачдад виз олгохгүй болж буй бөгөөд өөрийн улсад байгаа тэдний хөрөнгийг царцаах хууль удахгүй гаргаж, ардчилсан бүх улс авлигатай хамтран тэмцэнэ гэдгийг албан ёсоор зарлав. Үүнийг удахгүй Англи, Австрали, Шинэ Зеланд, Канад, Швейцарь, Финлянд, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй улсууд хамтран хэрэгжүүлэх юм байна. Ганц жишээ авахад, эдгээр хөгжингүй улсууд 2026 оноос 90 настныг 40 дөнгөж гарсан настан болгон залуужуулдаг эмийг хэрэглэж эхлэх гэж байгаа бөгөөд хөгшид, хүүхэд, эмч, багш нарт очих ёстой мөнгийг замаас нь “залгидаг” хүний үнэргүй авлигачдад энэхүү шинжлэх ухааны ололт, амжилт огт хамаагүй болох юм байна. Үүнийг монголчууд “нүгэл нүдээрээ гарах” гэдэг.

Чуулганд оролцогчид дараагийн чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар хийсэн ажлаа танилцуулж үр дүн, алдаа оноогоо хамтран дүгнэхээр шийдвэрлэв.

“Ардчиллын төлөө” дараагийн чуулга уулзалтыг Дани улсын нийслэл Хопенхаген хотод энэ оны тавдугаар сарын 10-11-нд цахим болон биет байдлыг хослуулан хийх юм. Ардчиллын төлөөх энэхүү чуулга уулзалтыг анх 2018 онд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нээж үг хэлж байсан бөгөөд энэ удаа ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцох аж.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! 17 цаг 51 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ 23 цаг 11 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) 23 цаг 22 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа 23 цаг 47 мин Эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 23 цаг 51 мин Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав 23 цаг 54 мин Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна 23 цаг 57 мин 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэнэ Уржигдар 15 цаг 32 мин Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 49 мин Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв Уржигдар 09 цаг 45 мин Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Уржигдар 09 цаг 40 мин Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 08 цаг 16 мин Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллана 2024-11-29 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана 2024-11-29 Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2024-11-29 "Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! 2024-11-29 Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжээ 2024-11-29 Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая 2024-11-29 Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэрт тайлбар хийдэг субьект биш 2024-11-29
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт х... Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цаса... "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Top