x

Батзаяа дүүтэйгээ салах ёс гүйцэтгэнэм

Батзаяа маань яваад өглөө. Бид хоёр ах дүүгийн хүүхдүүд, миний үеэл дүү. Бидний өвөг эцэг олон хүүхэдтэй байсан. Тэндээс Батзаяагийн аавынх бүр олон хүүхэдтэй, дээр нь бас хоёр өргөмөл бандитай. Ингэхээр надад хамаарах үеэл хаяал тэдний үр хүүхэд ач гуч гэхээр шоргоолжин түм. 100 жилийн дотор нэг хүний үр удам ийм олон болдог аж.

Өвөг эцгээс доош энэ олон үр ач нар эцгийн талаас бүгд Завхан Цагаанхайрхан сумынхан, харин эхийн талаас Монголын бараг бүх аймагт хамаарах байх. Эцэг эх маань сургууль төгсөөд Архангайд хуваарлагдаж битэнд төрсөн, харин хоёр дүү нь тэндээс гэрэлсний нэг нь Батзаяагийн ээж. Хэдийгээр тэднийх олон хүүхэдтэй ч тун багад нь ээж нь өөд болсон учир хагас өнчин өсцгөөсөн юм. 

Жүжигчний авъяас нь их багаасаа илэрсэн, хошин шог зантай, бусдыг элэглэх чадвартай болохоор хүн болгон л том болоод жүжигчин болох хүүхэд гэдэг байж билээ. Үнэхээр ч дунд сургууль төгсөөд Багшийн дээдийн кино драмд орсон. Оюутан байхдаа хэд хэдэн кинонд тоглосноор улс даяар танигдах болсон юм. Дүрүүд нь голдуу л хошин шог талдаа.

Хүүхдийн театрт Нямгаваа найруулагчийн дор ажиллаж байхдаа 1979 онд цэрэгт татагдваа. Хятад, Вьетнамын дайн болсон учир Монгол улс цэргийнхээ хүчийг эрс нэмэгдүүлж бараг л эр хүйстэй болгоныг армид татсан жил л дээ. Санжийн Баяр, Дашдоржийн Баярхүү гээд өдгөө хүмүүсийн сайн таних найз нар маань явсан. Тэд тэндээ офицерууд болсон. Харин Батзаяа армид үлдэхээс татгалзан гурван жилийн хугацаат цэргийн албыг хаасан даа. 

1990 оны хувьсгал бүх хүнд цаашид амьдралаа хэрхэн зохиохын өөрснөө шийдэх бололцоо олгосон юм. Алдсан нь ч бий, оносон нь ч бий, огт сонголт хийгээгүй төрдөө үлдсэн нь ч бий. Урлагийнханд бүр ч том боломж, сонголт өмнө нь хаалгаа нээжээ. Сосорбарам, Найдандорж, Онон, Одончимэг, Батзаяа гээд нийгэмд хэдийнээ байр сууриа олчихсон байсан найруулагч жүжигчин залуучууд чөлөөт уран бүтээлийн замыг сонгосон юм. Үнэндээ үзэл суртлын үнэгүй зарц явсаар залхсан байх.

Батзаяа бусад жүжигчдийг талдаа татан, Улаанбаатарын том том заал түрээслэн голдуу инээдмийн хошин үзүүлбэр, бичил тоглолт тоглохоос чөлөөт уран бүтээлээ эхэлсэн. Ийм төрөл Монголдоо анхных байсан, тэгээд ч түүнийг зарим нь хошин шогийн анхны хаан гэж нэрэлдэг байлаа. Жэксоныг попын хаан гэдэг байсан шиг. Анхных учир үзэгчид ч шаваастай. 

Хошин урлаг Монголын театрын урлагт бие даасан том төрөл болон өргөжсөн. Чанар, далайц, сэдэв, ололт, оролцоо ч тэр дороо маш хурдан өргөжин тэлж билээ. Удахгүй хүрээгээ тэлж кино дэлгэц, телевизийн дэлгэцэд нэвтэрсэн билээ. Хошин урлагийг ч кино дэлгэцэд хүргэх ажлын анхдагчийн нэг нь Батзаяа. Үзэл суртлаас чөлөөтэйгээр гэдэг утгаараа. Явсаар хошин урлагт хамгийн авъяастай чадалтай жүжигчид, найруулагчид цугласан, тэд ч хамгийн сонирхолтой, шинэлэг, асуудал дэвшүүлсэн тоглолт үзүүлэх болсон ба найруулга, тайз засал, шинэ санаа, орлогоороо тэргүүлэх болжээ.

Хошин урлагийг ихэд басамжлан жигшлээ илэрхийлдэг “шүүмжлэгч” нэлээд харагддаг. Атаархагчид даа. Аль эртний Герегээс урлагийн энэ төрөл нийгмийн амьдралд том орон зай эзэлсээр ирсэн. Шоглолын мэдрэмж гэж хүний оюуныг сорьсон илтгэцүүр бий гэх. Дотроо ч сатир, сарказм, юмор, онигоо, пароди, аллегор, мимик гээд олон төрөлтэй, Батзаяа бараг бүгдэнгээр нь дамжсан.

Батзаяагийн маань үлдээсэн дүр бидэнтэй олон жил цуг амьдрана. Замдаа амар амгалан яваарай, дүү минь!

Б.Баабар

2021.12.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 48 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 5 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 48 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 58 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 22 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top