x

Эрх баригчид аа, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг зогсоох тогтоолыг ямар хүмүүс гаргасныг харцгаа!

Ёс зүйн дело №12!


Баруун Монголын голууд эх оронч голууд байдаг. Энэ голыг эх орныхоо эсрэг болгож байгаа эх орончид байна гээд бодохоор үнэхээр харамсалтай.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэгчдийн үйл ажиллагаа идэвхжсэн хэвээрээ байна. Үүнд Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагууд, цаашилбал энэхүү бүтээн байгуулалтын ажилд хамаарал бүхий компаниа оролцуулах ашиг сонирхлын зөрчилтэй нэр бүхий улстөрчид оролцоотой байгаа нь ажиглагдсаар байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих тухайн газар нутагт очсон “орос хүмүүс” болон энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа тус тойргоос сонгогдсон эрхэм гишүүдийн талаарх мэдээлэл ч анхаарал татах болов. Ялангуяа энэ ажлыг дэмжиж буй, баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр барих нь том эрх ашиг мөн гэж үзэж байгаа нутгийн иргэдийн зүгээс “Бидний саналыг авч сонгогдсон эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, О.Цогтгэрэл нар энэ талаар болон ер нь 2020 оны УИХ-ын сонгуульд сонгогдсоноосоо хойш юу хийснийг өөрсдөө нь асууж өгөөч” хэмээн бухимдаж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-ын “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухай” 4/01 тоот тогтоол гарсан бөгөөд үүнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай” гэсэн байх юм. Цаашилбал “Төлөөлөгчдөөс гарсан ажил хэрэгч саналуудыг хавсралтаар баталсугай”, мөн “Хавсралтаар баталсан саналуудыг хэрэгжүүлэн ажиллаж биелэлтийг сумын ИТХ-ын 12 дугаар сард болох хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга С.Өлзийд даалгажээ.

Дээр дурдсан “ажил хэрэгч саналууд” нь юу байв гэдгийг дорх баримтаас харахад зохион байгуулалттай, муйхар гэхэд хэрээс хэтэрсэн “хорлон сүйтгэх ажиллагаа” болох нь харагдаж байна. Хурлын тогтоол гэхээсээ уг УЦС-ыг “эсэргүүцэх төлөвлөгөө” мэт ийм тогтоол байх уу? Хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүн нь өмнөх нийтлэлд минь дурдагдсан Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий. ИТХ-ыг хуралдуулж тогтоол баталсан ньсумын ИТХ-ын даргаД.Даваасүрэн. Хурлын тогтоол гэхээсээ уг УЦС-ыг “эсэргүүцэх төлөвлөгөө” мэт ийм тогтоол байх уу? Тус сумын удирдлагууд ямар учиртай томилогдсон, юуны төлөө ажилладаг, хэр чадавхтай хүмүүс вэ, МАН-ынЕрөнхий нарийн бичгийн дарга аа! Танай намын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрт орсон бүтээн байгуулалтын ийм том ажлыг бараг сар бүр энэ хэдэн хүн хуралдаад ийнхүү “хорлон сүйтгэх” шинж чанартай шийдвэр гаргаад байгаад хяналт тавьж ажиллахгүй бол хэр том эрх ашгийг хэдхэн хүний эрх ашиг хөндөөд байгааг онцгой анхаарахгүй бол тун эвгүй нөхцөл байдал үүслээ шүү.

Тиймээс ийм шийдвэр гаргаад байгаа Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий, ИТХ-ын дарга Д.Даваасүрэн нарын талаар зарим зүйлийг тодрууллаа.

Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургууль нь хоорондоо 100 метр зайтай хоёр объектоос бүрддэг байжээ. Гэтэл Засаг дарга С.Өлзий нь 2005 оноос нэг барилгад нь “Дэвшил” нэртэй өөрийн хувийн бага сургуулийг байгуулан ажиллаж байгаа аж. “Дэвшил” хувийн бага сургуулийн ажиллаж байгаа байр нь одоог хүртэл төрийн өмчид бүртгэлтэй боловч, түүний “эзэн”, тус сумын Засаг дарга С.Өлзий ямар нэгэн түрээс төлдөггүй бөгөөд үйл ажиллагааны урсгал зардлыг нь төрийн мэдлийн сургуулиар төлүүлж буйг баримтууд нотолж байна.Түүгээр ч зогсохгүй хувийн бага сургуулийнхаа сурагчдын тоог зориудаар нэмэгдүүлэн “Үдийн цай” хөтөлбөрөөс хууль бусаар ашиг орлого олдог бөгөөд энэ жил л гэхэд холбогдох байгууллагад сурагчдын тоо нь 73 байтал 93 гэж худал нэмж мэдүүлжээ. 

Түүнчлэн “Дэвшил” сургууль нь Өмнөговь сумын төв Намир багт үйл ажиллагаагаа явуулдаг боловч Өмнөговь сумын “Орлог” багийн төвд бүртгэлтэй байдаг. Учир нь Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамнаас хувийн сургуулиудад олгодог хувьсах зардал нь сумын төвөөс багийн төвд байрлалтай үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд өндөр дүнтэй хувьсах зардал олгодог юмсанж. 

Өмнөговь сумын ЕБС-ийн сурагчдад дотуур байрны хүрэлцээ муутай. Гэвч “Дэвшил” хувийн сургуулийн сурагчид дотуур байранд байрлаж амьдрахдаа ямар ч төлбөр төлдөггүй, хоолны зардал болон бусад зардлыг төрийн сургуулиас хариуцан төлдөг байна. Улсын төсвөөс 2015 онд 90 сая төгрөгөөр Увс аймгийн Өмнөговь сумын ЕБС-ийн хичээлийн байрыг засварлахаар баталсан боловч тус сумын Засаг дарга С.Өлзий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хувийн “Дэвшил” сургууль байрлаж буй хичээлийн байрыг засварласан гэнэ. 

Хэдийгээр “Дэвшил” сургуулийн байр нь1972 онд ашиглалтад орсон, одоогоор төрийн өмчид бүртгэлтэй боловч “Дэвшил” сургуулийн эзэн нь багш мэргэжилтэй, Өмнөговь сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 1996-2005 онд ажиллаж байсан, одоогийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий юм аа. Дараагийн ноцтой факт нь тэрбээр өөрийн төрсөн охин Ө.Баясгаланг сумын эргэлтийн эмийн санчаар хууль зөрчин томилуулсан байна. Орон нутагт мэргэжлийн хүн олдохгүй хэцүү хатууг мэднэ. Гэхдээ тус эмийн сан нь арай өөр онцлогтой. Юу гэвэл эмийн бөөний төвүүдээс хямд үнээр эм авч, зах зээлийн үнээр худалданборлуулж өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд төсвийг нь захиран зарцуулах, хяналт тавих эрх бүхий субьект нь Засаг дарга С.Өлзий буюу “эмийн санчийн төрсөн аав” нь байх юм. Хамгийн гол нь эмийн санч нь эм зүйч мэргэжилтэй байх тусгай шаардлагатай боловч Засаг даргын охин Ө.Баясгалан сувилагч мэргэжилтэй аж. Гэвч Засаг дарга С.Өлзий нь сумын эмнэлгийн даргаар Б.Бадамгаравыг томилж, Б.Бадамгарав нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаараа сувилагч мэргэжилтэй Ө.Баясгаланг эмийн санчаар /эмзүйч/ түр ажиллуулсугай гэсэн тушаал гаргажээ.

Энэ бол хууль бус томилгоо төдийгүй иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой шүү гэдгийг онцлон анхааруулъя.

Энд яг юу болоод байна вэ? Иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой бизнес эрхлэх ажлыг төрсөн охиноороо хийлгээд, өөрөө төрийн өмчийн сургуулийн байранд ямар ч төлбөр түрээсгүйгээр хувийн сургуулиа ажиллуулж, байршлаа ташаа мэдээлж төрөөс хувьсах зардлаа нэмэгдүүлэн авч, сурагчдын тоогоо нэмэгдүүлэн худал мэдээлж “Үдийн цай” хөтөлбөрөөс ашиг олдог сумын Засаг даргадаа арга хэмжээ авахгүй юм уу, Засгийн газар? Эрх баригч МАН-ынхаан!

Завхралын дараагийн жишээ нь сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн. Тэрбээр Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргаар 2008-2012 онд ажиллах хугацаандаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Юм агаа” ХХК-иас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 3сая /гурван сая /төгрөгийн авлига авч, усны сан бүхий газарт энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай сумын Засаг даргын 012 дугаартай, хүчин төгөлдөр бус захирамж гаргаж, тус компанийг хуулийн үйлчлэх хүрээнээс гаргасан байна. Тухайн үед “Юм агаа” ХХК-ийн алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий газар нь урт нэртэй хуулийн үйлчлэлд орж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд дээрх хуулийн үйлчлэлээс гаргах хууль бус шийдвэр гаргасан Д.Даваасүрэнгийн Төрийн банкин дахь данс руу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Юм агаа” ХХК-иас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж3сая/гурван сая/төгрөгийг шилжүүлсэн баримт нь энд байна.

Ийм л үүх түүхтэй сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар өнөөдөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох арга хэмжээ авсугай гэсэн тогтоол батлаад, тус бүтээн байгуулалтын төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн компаниудыг шүүхэд өгье гэсэн “ажил хэрэгч” гэж өөрсдөө нэрлэсэн улс орныг, баруун бүсийг “хорлон сүйтгэх” гэж хэлэхэд зөөлдөхөөр саналыг сумын ИТХ-аар батлуулаад хэрэгжүүлээд явж байна.

Баруун Монголын голууд эх оронч голууд байдаг. Энэ голыг эх орныхоо эсрэг болгож байгаа эх оронч, төрийн түшээд, төр захиргааны албан хаагчид байна гээд бодохоор үнэхээр харамсалтай.

Энэ байдалд тус тойргоос Увс нутгийнхны эрх ашгийг Төрд төлөөлөхөөр сонгогдсон эрхэм гишүүд яаралтай хариу өгнө үү! Мөн эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Та онцгой анхааралдаа авч, хувийн ашиг сонирхлын зөрчил нь эрүүл мэнд, боловсролын салбарт хохирол учруулж ашиг хонжоо олж байгаа дээрх хүмүүст хариуцлага тооцож хариу мэдээлнэ үү гэж уншигчдынхаа зүгээс болон Увс аймгийн Өмнөговь сумын иргэд, олон нийтийн өмнөөс шаардаж буйг хүлээн авна уу!

Ёс зүйн ДЕЛО үргэлжилж байна!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 17 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top