x

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хувьцаагаа хэзээ арилжаалах вэ?

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2021 оны урьдчилсан тайлангаа гаргажээ. Тайланд оны эхний арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар (төсвийн жил дуусахаас нэг сарын өмнө) тус үйлдвэр нэг их наяд 157 тэрбум 986,5 сая буюу ойролцоогоор нэг их наяд 158 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсөн байна. Энэ нь өнгөрөгч 2020 оны төгсгөлд улс, орон нутгийн төсөвт нийтдээ нэг их наяд төгрөг төвлөрүүлсэнтэй харьцуулахад даруй 150 тэрбум төгрөгөөр давсан байна.

Мөн дээр нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Засгийн газраас баталсан 211-р тогтоолыг хэрэгжүүлэхээр “айл өрхийн ус, дулаан, цахилгааны төлбөр, хог хаягдлын зардалд” 828 тэрбум 500 сая төгрөгийг Сангийн яамны тусгай дансанд байршуулсан гэжээ. Нийт дүнгээрээ хоёр их наяд орчим төгрөг болж байна.

Энэ мөнгийг 2021 оны батлагдсан төсөвтэй харьцуулбал төсвийн нийт орлогын (11 их наяд 797,8 тэрбум төгрөг) бараг 17 хувь болж байна. Төсвийн орлогын 1/6-ээс илүүг Эрдэнэт үйлдвэр дангаараа үйлдвэрлэжээ гэсэн үг.

Мэдээж үүнд хамгийн голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт. Манай улсаас экспортод гаргасан зэсийн баяжмалын хэмжээ өмнөх оныхоос өсөөгүй ч борлуулалтын орлого 97.8 хувь буюу бараг хоёр дахин өссөн байна. Нүүрсний хувьд ч мөн ижил. Экспортод гаргасан нүүрсний хэмжээ өмнөх оныхоос  37.5  хувиар буурсан байхад үнийн дүн нь өмнөх оныхоо түвшинд байх жишээтэй. Хэрвээ хил гааль дээрээ асуудал үүсгээгүй бол үүнээс ч илүү орлого олох боломж бидэнд байсан гэсэн үг.

Гэхдээ нэг зүйлийг сануулахад энэ бол биднээс шалтгаалахгүй орлого. Ердөө өнөө жил орсон хур бороо өнгөрсөн жилийнхээс арай илүү устай байлаа л  гэсэн үг. Учир нь зах зээлийг бид удирдаж чадахгүй. Бидний удирдаж чадах зүйл бол үйлдвэрлэлээ өртгөтгөх, бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, технологио сайжруулах... Богино хугацаанд биш, байнгын үр ашигтай ажиллахыг эрмэлзэх ёстой гэсэн үг. 

2016 оны зургадугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зарсан. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны гуравдугаар сард “Монголиан коппер корпорейшн”-ы өмчлөлд байсан үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид хураан авч,  “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн.

Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулсан. Түүний араас ямар өөрчлөлт гарсан бэ?

Үйлдвэрийг төрийн өмчид 100 хувь авахаас өмнө хувьцаа эзэмшигчид 2017-2019 онд геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийж, Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацааг 20 жилээр сунгасан, цаашид 60 жил ажиллах боломжтой тухай зарлаж байлаа. Тэр хэрээр үйлдвэрлэлийг өргөтгөх, технологийг сайжруулах ёстой. Ямар ч байсан “үндсэн чиглэл”-д тусгасан катодын зэсийн үйлдвэр маань мөрөөдөл хэвээр байна. Гурван жил өнгөрчихөөд байхад нэг ч төгрөг төсөвт суулгаагүй. Түүхэндээ анх удаа зэсийн үнэ 10 мянган доллараас хол давчихаад байгаа энэ үед “зэсийн ганц үйлдвэртэй байсан бол уу?” гэж амаа барих хүн олон. 

Сайн мэдээ ганцаараа ирдэггүй гэж үнэн бололтой. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн, орлогч захирал Д.Үүрийнтуяа нар АНЭУ-аас 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх зээл авсан гэх мэдээлэл ч бас анхаарал татаж эхэллээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын нөхөд "Зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлтээ манайд тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан” гэж байгаа ч тэр нь зөв зам мөн үү?

Ер нь цаашид "Эрдэнэт үйлдвэр" яаж хөгжих ёстой юм бэ? Үйлдвэрийг төрийн өмчид 100  хувь авсан нь түр хугацааны зохицуулалт байсан уу, эсвэл?

Угаасаа үе үеийн улстөрчдын хувьд “Эрдэнэт” үйлдвэр дуртай цагтаа очиж саалтуураа шургуулдаг “саалийн үнээ” л байсан. Тэр ч хэвээрээ ч үргэлжлэх юм шиг байна. Иргэдийн цахилгаан, дулааны үнийг төрийн компаниар төлүүлж буй үйлдэл ч гэсэн түүний нэг хэлбэр.

Тиймээс яг одоогийн энэ системээр явбал төр нь амжилттай яваа компаниудаа сорчилж идээд, тэд нар нь бүтээгдэхүүнээ барьцаалж гаднаас зээл аваад, өрөндөө баригдаад дуусч магадгүй.

Нэг зүйлийг сануулахад МАН 2019 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахдаа “Иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгнө” гэж амласан. Гэхдээ энэ удаа “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа шиг нийтээр нь дампууруулахгүйн тулд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг иргэддээ нээлттэй арилжаалъя. Тэр нь үйлдвэрт ч, иргэнд ч ашигтай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 14 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 3 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top