x

Ерөнхийлөгч өө, танай албатууд яагаад ард түмнээрээ тохуурхаад байна?!

Хүүгийн гэрт албаны том хүмүүс дүүрчээ. Хөдөөний гэмгүй хоёр ард юу болоод байгааг ойлгож ядан сууна. Ирсэн албаны том дарга “Би нэг хүн дагуулж яваа” хэмээн дуулгав. Гэрийн эзэд бас л айхавтар том дарга орж ирэх юм байх даа гэж бодож байгаа бололтой хавчганан үүд өөдөө харцгаана. Гэтэл саяхан Их сургуульд явсан хүү нь ороод ирдэг байгаа. Аав нь ёс бодож мэнд амар болно. Ээж нь өөрийн мэдэлгүй голын дуугаараа “Миний хүү” хэмээн ямар ч жүжиглэлгүй дуу алдлаа.

Ямар энхрий зөөлөн, ямар их хайр илэрсэн гэж санана. Хүүгээрээ бахархах, хүүгээ хайрлах нь эхийн нүдэнд нэвт харагдаж уншигдана. Үзэж байсан хүмүүс өөрийн эрхгүй энэ зураглалыг хараад нүд нь чийгтэхээр. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж энийг л хэлдэг байх даа. Тэгвэл тэр хүүг гадаадад тэтгэлгээр сурахаар шалгарсныг дуулгах гэж яаж дээрэлхсэн гэж санана. Бодвол Их сургуулийн мундаг дарга багш байлгүй, нэг эмэгтэй түүнийг дуудаж оруулж ирээд ял тулган байцаагаад л яг л ногоон малгайтан шиг “Ямар хэрэг хийснээ мэдэж байна уу, яг одоо хэлбэл ялгүй” гэж хэлсэн ч бил үү, яалаа даа. Яг л цатгалан муужгай хулгана барьчихаад идэхгүй тоглож, тамладаг шиг тэр хүүгээр доог тохуу хийж маягласан. “Та тэтгэлэгт тэнцжээ” гээд л бол оо биз дээ.

Тэгж тоглоом хийж ард түмнийхээ хүүгээр наадах эрх тэр хүмүүст байгаа юу. Тэгж дорд үзэж тоглоом наадгай хийх байсан юм бол яах гэж тэр хүүг тодруулсан юм бэ. “Чамд бол ахдаж байна” гэж тэнд очсон бүх хүн биеийн хэлэмжээр хэлээд байсан. Бидний муусайн хүүхдүүд айхгүй яах юм. Дөнгөж гэрээсээ холдож үзэж байгаа, дээрээс нь Их сургуульд ороод, хүн танихгүй, ёс мэдэхгүй хүүхдийн нүдийг хагалчих гээд яаж байгаа нь тэр юм бэ. Ерөнхийлөгч өө, та үнэн сэтгэлээсээ ард түмний хүүхдийг сургах гэж байгаа юм бол тэр хүүгийнд очиж ихэс дээдсээрээ гайхуулсан хүмүүстээ арга хэмжээ ав.

Бас ард түмний мөнгөөр хаа байсан баруун аймаг явж гайхуулж байхаар ганц и-мэйл бичээд л, үгүй бол сумын даргад нь утсаар хэлээд болно биз дээ. Таны албатуудын биеэ тоож өөрсдийгөө ихэд бодсон зан нь хэтрээд байгаа юм биш үү. Аль эсвэл та ингэвэл гоё гэж хэлж, хийлгүүлж байгаа юм уу?!

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 4 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 47 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 57 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 21 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top