x

Тусгаар тогтнолын өдөр хэмээх “үзэл суртлын дайн” ба Оросуудын өгсөн шанаа

Өнгөрч буй арваннэгдүгээр сард монголчууд хоёр удаа бүх нийтээр амарсны эхнийх нь Чингис хааны төрсөн өдөр, хоёр дахь нь МАН-аас “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн нэрлэсэн Коминтерн Монголд мэндэлсэн өдөр болов. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, БНУ тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлээд “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” хэмээн тодотгов. “Тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэсэн нь үнэн хэрэгтээ “тусгаар тогтносон өдөр бишээ” гэсэн үг юм.

Харин монголчуудын жинхэнээсээ тусгаар тогтносон өдөр бол 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богд Жавзандамбыг шашин, төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн, төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр.

Соцализмын жилүүдэд албан хүчээр мартагнуулж ирсэн энэ түүхэн чухал үйл явдлыг ардчиллын жилүүдэд дахин тодотгож, 2007 оны наймдугаар сарын 16-нд баталсан хуулиар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр, 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан хуулиар “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн хуульчилж, энэ өдөр улс нийтээр амардаг болсон билээ. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс  анхдугаар үндсэн хуулиа  баталсан буюу 1921 оны ардын хувьсгалаас хойш "хэмжээт эрхэт хаан" болсон Богд Жавзандамбыг хаан ширээнээс бүрмөсөн буулгасан, Бүгд найрамдах засагтай болсон өдөр.

Г.Занданшатар дарга мэндчилгээндээ “Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан”, мөн "1924 онд  баталсан анхдугаар Үндсэн хуульд Зөвлөлт Орос, Коминтерний нөлөө орсон” тухай ч дурьдсан байна лээ. 1924 онд хуралдсан МАН-ын гуравдугаар их хурал, анхдугаар Үндсэн хуулийг батасан Улсын анхдугаар их хурлаас хойш Коминтерний нөлөө Монголд гаарч, МАН-ын удирдлагуудыг дотроос нь хагалан бутаргаж, монголчуудыг лам, хар, баруун, зүүнээр нь ялгаварлах бодлого явуулж эхэлсэн тухай түүхтэй. Тэгэхээр “Анхдугаар Үндсэн хууль тусгаар тогтнолын үнэ цэнэтэй” гэдэг хуудуутай зүйл байх нь. Эсрэгээрээ МАН-ын удирдагчид Коминтерний гар хөл болж эхэлсэн үе юм. (Коммунист интернациональ буюу “коминтерн” нь эхэндээ олон улсын коммунистуудын холбоо нэртэй эв нэгдлийн байгуулага байснаа Ленинийг нас барснаас хойш үзэл суртал, бие даасан байдлаа алдан бүрэн дампуурч, Зөвлөлтийн коммунист большевик намын хавсарга, Сталины цуст дарангуйллыг бусад улс орнуудад тулган хүлээлгэх үзэл суртал, хүчирхийллийн байгууллага болж хувирсан түүхтэй. Монголчууд ч энэ хүчирхийллийг үнэнийг яс цусаараа, түүхээрээ туулаад ирсэн улс)

Тэгэхээр энэ бүх үнэн, худлыг хольсон УИХ-ын даргын дээрх үгийг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо олсон түүхэн үнэнийг бүдгэрүүлэх, улсын түүхийг МАН-ын түүхийн салшгүй нэг хэсэг болгох гэсэн “үзэл суртлын чимээгүй дайн” гэж үзэхээс өөр аргагүй.

Сая манайхныг тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн амарч байх зуурт Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссийн хуралдаан Улаанбаатарт болж, манайтай холбоотой нэгэн чухал асуудлыг хэлэлцжээ. Үүний дараа ОХУ-ын Засгийн газрын орлогч В.Аврамченко Оросын хэвлэл мэдээллүүдэд өгсөн ярилцлагадаа "Монгол Улс Эгийн гол дээр УЦС барих асуулыг ОХУ-ын Засгийн газар зөвшөөрөхгүй. УЦС барих саналаас бүрмөсөн татгалзсан нөхцөлд ОХУ-ын зүгээс Монгол Улсад нэмэлт эрчим хүч нийлүүлэх боломжтой” гэжээ. Маш тодорхой бөгөөд ойлгомжтой байр суурь, манай удирдагчдад өгсөн бас нэг шанаа. Ингээд Монгол Улс хөрш улсаасаа эрчим хүчний хоригт орчихлоо. Монголын төрийн шийдвэрийг Москвагаас удирддаг цаг үе эргэн ирж байна. 

Нэмж хэлэхэд, АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр (Independence Day) нь 1776 оны долдугаар сарын 4 буюу АНУ Их Британийн Нэгдсэн Вант улсаас салан, тусгаар тогтносон улс болсноо зарласны ойтой давхацдаг. (Америкчуудын хувьд Тусгаар тогтнолын өдөр нь улсын хэмжээний баяр тул ард иргэд олон нийтээрээ амарч, шуудан, шүүх зэрэг улсын байгууллагууд нь амардаг) Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 1787 оны есдүгээр сарын 17-нд АНУ Үндсэн хуулиа баталсан. Тэгэхээр улсын тусгаар тогтнол гэдэг Үндсэн хуультай болсон буюу хөгжлийн ямар замыг сонгосон, хаантай, хаангүй байхтай шууд холбоогүй байх нь...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 50 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 7 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 24 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top