x

"Бид дүрвэмээр байна..."

“Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний тэргүүн Д.Амартүвшинд өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс 500 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулжээ. Прокурор нь “Гамшгийн тухай хууль зөрчсөн” гэж оруулж ирсэн чинь шүүх нь тэр дор нь засаад “Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн” гээд шийдвэрээ гаргачихаж байна гэнэ. Нөгөө “хүн нь байхад хэрэг нь олдоно” гэдэг болж. Гамшгийн тухай хууль зөрчсөн гэхээр Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёр араас нь чирэгдчих гээд байсан учраас “Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн” болгоод гөрдчихөж байгаа юм. Шүүгч сэргэлэн байлаа гэж магтах уу?

Ингэхэд манайд цагдаа, прокурорын хэрэг байна уу? Шүүх нь өөрөө хэргээ нээгээд, шалгаад, шийтгэлээ оногдуулаад явдаг болбол яасан юм. Төсөв мөнгөнд ч хэмнэлттэй.

Өчигдөр шүүхийн шийдвэр сонсоод гарч ирсэн Д.Амартүвшингийн хэлсэн үгнээс “Бид дүрвэмээр байна” гэдэг үг олон нийтийн сүлжээнд хамгийн их лайк, шэйр авчээ. Яг ийм бодолтой, аргагүйн эрхэнд ийм бодол тээж яваа маш олон залуус бий болж байна аа л гэсэн үг. Залуучууд “Монголд амьдрах ямар ч ирээдүй алга” гэж ярьж байна. “Хилээ нээнгүүт хаашаа ч хамаагүй явна даа” гэсэн маш олон залуус байна. Яг нөгөө 2000-аад оны дундуур бүгдээрээ Солонгос явж хар ажил хийхээр зугтаж байсан тэр үе давтагдаж байна. Залуус нь бүгдээрээ гадаад руу дүрвэчихвэл Монголын ирээдүй тэгээд юу юм бэ? Хэн юм бэ?

“Бид дүрвэмээр байна...” Амараа бол энэ үгийг тийм амархан хэлэх хүн биш. Аргагүй хүчин мөхөстөж, дургүйцсэндээ, тэвчээр тасарсандаа хэллээ. Түүний хэлсэн энэ үгний арын “контекст” нь “Бид дүрвэмээргүй байна аа” л гэдэг байсан. Түүний тулд бидэнд ядахдаа үгээ хэлэх эрх чөлөө хэрэгтэй байна. Хууль журам нь алагчлалгүй үйлчилдэг баймаар байна гэсэн. Шүүхийн шийдвэрийг хүндэлж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ, Обуна хоёрт бас яг адилхан хариуцлага тооцоорой. Тэгж чадахгүй бол бид дүрвэмээр байна, тэвчээр тасарлаа...

Маш олон залуус түүний энэ үгийг давтаж, дамжуулж, давалгаалж байна. Энэ бол өнөөдрийн манай эрх баригчдын бодох ёстой бодлого, анхаарах ёстой асуудал мөн.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хоёрдугаар сард батлуулсан “Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-нд “Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын сургалтад сая төгрөг олгох, үүнд зориулж төсвөөс 500 тэрбум төгрөг зарцуулахаар” орсон. Гэвч түүнээс хойш есөн сар өнгөрөхөд “Төсвийн мөнгөөр сургалтанд суугаад тэгж ингэж гялтайлаа” гэсэн ганц үг сонсоогүй. Тэгэхээр залуучуудын хүсээд байгаа зүйл энэ биш юм байна. Тэд зүгээр л эрх чөлөөтэй, элдэв хүнд суртал, төрийн дарамтгүй ажиллаж, амьдрахыг хүсч байна. Тэр боломж нь олдохгүй байгаа учраас тэсэрч эхэлж байна. Ирээдүйдээ итгэлгүй, урам зориггүй болж байна. Ялангуяа хуулийн өмнө хүн бүр ижил тэгш байх Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж, өөрсдийнх эрх, эрх чөлөө хавчигдаад, гадуурхагдаад ирэхээр хамгийн их бухимддаг, бухимдахаараа нийгэмдээ тэрсдэг юм байна.

Өнгөрсөн хавар биз дээ, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн одон медаль гардуулаад, Сүхбаатарын талбайд бөөн хөл хөөр болж байтал хорин хэдхэн настай залуу гэнэт гарч ирээд нэг ч үг хэлэлгүй өөрийнхөө дээрээс бензин асгаад шатчихсан. Түүний хэлэхийг хүссэн үгийг хэн ч сонсож чадаагүй л биз дээ.

Үнэн гэвэл сүүлийн хоёр жил үргэлжилсэн ковидын үеийн дүрэм журам маш олон хүнийг ажил, амьдралгүй болгосон. МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин өнгөрсөн оны тавдугаар сард “46 мянган ажлын байр цомхотголд орлоо” гэж мэдэгдсэн. Зургаан сарын дараа арваннэгдүгээр сард энэ тоо 460 мянга болсон байсан. Түүнээс хойш яг нэг жил болж байна. Хэдэн ажлын байр эргэж сэргэсэн, хэд нь тэр чигээрээ алга болсон бэ?

Д.Амартүвшин гэдэг залуу үүний төлөө л үгээ хэлсэн. Ядаж үйлчилгээний байгууллагуудынхаа үүд хаалгыг нээгээч ээ. Хатуу хөл хорионд хоёр жил ажилгүй, орлогогүй зогссон энэ хүмүүсийнхээ амьдралыг бодооч ээ л гэсэн. Тэрнийх нь дараа л УОК, нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргаж, үйлчилгээний газруудыг “үе шаттайгаар” нээж эхэлсэн шүү. Одоо ирж тэрнийхээ өшөөг аваад байна уу ч гэмээр.

Ингэхэд хотын дарга маань нийслэлийн шуурхай дээр “Мэргэжлийн хяналтынхны баахан балиар стандартуудыг болимоор байна. Болохгүй бүтэхгүй гэсэн болгоных нь ард заавал нэг заваан шантааж явдаг. Хувийн хэвшлийнхэн чаддаг чаддагаа хийгээд амьдрах ёстой. Дэлхийн бусад хотуудтай адил гудамжны хоол үйлдвэрлэлийг хөгжүүлмээр байна. Улаан цайм хүн хордуулчихаагүй л бол төр үүнд оролцох ямар ч шаардлага байхгүй” гэж ярьсан даа. Амараа ч гэсэн яг л үүнийг яриад байгаа шүү дээ. Сая хүнтэй хотод шөнийн амьдрал, шөнийн үйлчилгээ байх ёстой. Хотын шөнийн амьдрал нь өдрийн ачаалал, түгжрэлийг хамгийн багадаа 15 хувь, ихдээ 35 хувь хүртэл хөнгөлдөг юмаа гэж. Хоёр хүн яг адилхан зүйл ярьж байхад нэгийг нь яллаад, нөгөөг нь өргөдөг байж болох уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 45 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 59 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 16 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 59 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 9 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top