x

Цагдаа буруутай нь тогтоогдвол хариуцлагыг хэнээс нэхэх вэ?!

Хуулийн байгууллагууд хууль зөрчсөн ажиллагаа явуулж, хүний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулахаар болов.

Хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хууль бусаар цагдан хоригдсон иргэн Д.Монголхүү, э.Одбаяр нарын эрх зөрчигдсөн асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэнээс хойш 14 хоног өнгөрөв. Дэд хорооны хуралд УЕП-ын орлогч М.Чинбат, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-очир нар оролцож, өөрсдийн шийдвэрийг хамгаалсан байдаг. Ингэхдээ “УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмээс болоод цагдаа дээрх иргэдийн жагсаал зохион байгуулах хүсэлтийг бүртгээгүй” хэмээн өөрсдийгөө хамгаалсан тул бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар цагдан хоригдох нь зүй тогтол мэтээр нийгэмд харуулсан билээ.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрхийг хамгаалахдаа “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд (уг нь бол манайх хараахан тэрэнд нь хүрээгүй байгаа) Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх... гэх мэт хүний үндсэн эрхийг хөндөхгүй” хэмээн заасан байдаг. Тэгэхээр УИХ өнгөрсөн хугацаанд “ковидын улмаас хүний дараах үндсэн эрхийг ингэж хязгаарлалаа” гэдэг хууль батлаагүй, нэгдүгээрт.  Хоёрдугаарт, баталсан тохиолдолд дээр дурьдсан хүний үндсэн эрхэнд халдаж болохгүй” гэдгийг Үндсэн хуулиар хамгаалчихсан. Ядаж цагдаагийн дарга нарын урдаа бариад байгаа Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд нь “Ингэвэл жагсаалыг бүртгэнэ, тэгвэл бүртгэхгүй” гэдэг хориглосон, хязгаарласан, ялгаварласан ямар ч заалт байхгүй. “Цагдаа бүртгэнэ” гэсэн ганцхан утга л бий. Тэгэхээр цагдаа өөрөө хууль зөрчсөн хэрэг.

Хэрвээ тийм биш бол өнгөрөгч аравдугаар сарын 1-нд АН-аас зохион байгуулсан жагсаалыг бүртгэж авсан, хамгаалалтад ажилласан цагдаа нар бүгдээрээ дээлээ нөмрөх ёстой биз дээ. Хууль алагчлалгүй юм чинь. Тэрнээс өмнө “Цахим үндэстэн” шоуны хамгаалалтад гарсан цагдаа нар ч мөн ялгаагүй.

Тэгсэн манай цагдаагийн дарга “20 мянган хүн жагсвал халдвар тархдаггүй, хоёр хүн жагсвал халдвар тардаг” гэж УИХ-ын нэгдсэн чуулган дээр өөрийн амаар хариулсан байдаг юм. /Угтаа бол аль аль нь хүний эрхийн асуудал. Хуулиар хориглоогүй үйл ажиллагаа/ Тэгэхээр хэн нь хууль зөрчигч вэ?

Харамсалтай нь, шинэ УИХ тангараг өргөснөөс хойш анх удаагаа ирц нь гүйцэж хуралдсан Хүний эрхийн дэд хорооны хуралдаан хүссэн үр дүнд хүрээгүй буюу бодит байдлыг тодорхойлж чадаагүй учраас хохирогч залуус уг асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийхийг шаардаж, өнгөрөгч долоо хоногоос эхлэн УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Одоогоор УИХ-ын 35 гишүүн зурсны 24 нь эрх баригч МАН-ын гишүүд. Уг нь бол хуулиараа 19 гишүүн гарын үсэг зурахад УИХ-ын дарга уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээдэг ч бусдад нь ч бас гарын үсэг зурах, нэгдэх боломж олгох хэрэгтэй биз дээ.

УИХ дээр нэллттэй сонсгол хийсэн тохиолдолд нөгөө цагдан хоригдсон, цагдан хориход өлсгөлөн зарласан, эрүүгийн гэмт хэрэгтэн шиг гэр орноосоо үүр цүүрээр баривчлагдаж явсан хохирогч залуус, тэдний өмгөөлөгч нар бүгд сонсголд оролцоно. Тэдний хуулийн мэдлэг яавч ЦЕГ-ын тэргүүн дэд даргаас дор орохгүй нь байх. Шүүхийнхэн ч гэсэн хуулиа мэдэхгүйгээр ийм шийдвэр гаргана гэж байхгүй.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шүүхэд тийм санал оруулж байгаа прокурор, цагдаа яаж увайгаа алдсаны шинж. Шүүх, прокурорыг ийм алдаа руу түлхчихээд ямар ч хувиралгүй, худал мэдээлэл нийтэд өгч буй цагдаагийн байгууллагыг харахаар Монгол хэзээний харгис цагдаатай болж гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” хэмээн ярьсан байна лээ. Шүүх нь цагдаа, прокуророос болж төөрөгдсөн үү, өөрөө өөрөөсөө болж төөрөгдсөн үү гэдгийг нээлттэй сонголын үеэр мэдчихэж болно.

ЦЕГ-ын дарга Ж.Болд лав “Э.Одбаярыг жагсаал цуглаан хийснийх нь төлөө баривчилсан юм биш ээ. Цагдаагийн биед халдсан давтан хэргээр нь хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж баривчилсан” хэмээн ярьсныг уншигчид санах байх. Одоо тэгсэн чинь “Жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн учраас Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан” болчихсон тууж л явдаг. УИХ дээр нээлттэй сонсгол явуулах хүртэл бас ямар гэмт хэрэг нэмэгдчихсэн орж ирэхийг хэн мэдлээ.

Ямартай ч Нээлттэй сонсгол болж гэмээн хэн нэгний буруутай үйл ажиллагааг ил гаргаж таарна. Хэрвээ тэр нь цагдаагийн байгууллага байх юм бол хариуцлагыг хэн хүлээх бол? Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, “төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү шилжүүлсэн нялх биетэй эхийг тавчиктай нь зөөсөн” хэргээр Эрүүл мэндийн сайд, Шадар сайд хоёрынхоо өмнөөс өөрөө хариуцлага хүлээж огцорсон байдаг юм шүү дээ. Одоо хүний эрхийн асуудал дээр ийм хэмжээний зөрчил илэрвэл тэр хэмжээний хариуцлага нэхнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн өдийд толгойдоо хийчихсэн суух ёстой юмсан. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 28 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top