Бүгдийг дэс дарааллын хувьд мэдэхгүй тулд урд хойно нь орсон байж болхыг анхаарна уу.
-
Уханьд халдвар гархад бүх хилээ хаа гэж орилолдов. Гаднаас нэг ч хүн битгий авчир гэв. Уханьд байгаа оюутануудаа аваад хэрэгэггүй дэлхийгээр нэг байгаа монголчуудаа авчирж чадахгүй гэж тэнд нь эмнэлэгтэй хэмээн өөдгүй царайлцгаав.
-
АН гэж жижигхэн намын дарга гадаадаас өвчин Импортлохоо боль хэмээн хэвлэлийн хурал хийв.
-
Хөл хорио зарлах болгонд урд өдөр нь дэлгүүр орж шуудай гурил гулууз мах авцгаан дэлгүүр хоослож байв. Хүнсний дэлгүүрүүд бараг хориод байгаа мэт
-
Хөл хорио нь машиныг маш хатуу хорьж автуусанд явах бол зүгээр хэмээн автуусанд чихэж байлаа.
-
Хорионы үеэр явах машинд QR код өгч тэрийг авхын тулд жолооч нар хотын захиргаан дээр урт очер үүсгэн авав
-
Ковидоос болж хөл хорьсон ч бид төв талбайнхаа урд усан оргилуур барьж байлаа
-
Ковидийн хэвлэлийн хурал хийдэг даргын зургыг ханан дээр томоор зурж, бүх тв шоугаар орж оны хамгийн алдартай хүн болов
-
Франц иргэн анхны эерэг хүн болход түүнийг 60 хоног эмчилж байж гаргав. Түүний тухай дуунд Францаас ирсэн аюулыг фракцаараа бид нам дарсан гэж оруулав
-
Сонгдо дээр сэжигтэй тохиолдол гарч Сайд дарга нар бүгдээрээ хариуг хүлээж Манайхаан Сонгдо сөрөг ураа гэж зургаа авхуулж байв.
-
Бид ковидтой хөл хориотой ч УИХ, Орон нутаг, ерөнхийлөгч гээд 3 том сонгууль амжилттай хийсэн ч наадам болон цагаан сараа хийгээгүй ажил хэрэгч өнгөрөөжээ.
-
Бид нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн гаргалаа гэж Ерөнхий сайдаа огцруулсан 6 сарын дараа тэр хүнээ ерөнхийлөгч болгон дээрээ тахьжээ.
-
Бид анх нэг хүн эмчилхэд 86 сая төгрөг зарцуулж байна гэсэн ч удалгүй хүнд эмнэлэг олдохгүй гадаа үхэж яг одоогын байдлаар хүмүүс гэртээ өөрсдийгөө эмчилдэг болжээ. Сүргийн дархлаа нь тэр байх
-
Монгол хүнд ковид тусахгүй чингисийн удам гэсэн халуурал газар авч дэлхий дахин учирыг нь судалж байна гэсэн мэдээ сонин дээр гарч байжээ.
-
Хүүхэддээ хийдэг вакциныг хаанахын ямар вакцин гэж асуудаггүй ч ковидийн вакцин дээр бүгд судлаач болжхаанах вакцин тариулсанаараа улс төрийн чиг баримжаагаа харуулдаг болов.
-
Одоо бол вакцин тариулаач гэж гуйгаад байдаг болж. Нөгөө талд өөрснөө тариулсан байж мэдэхээр нөхдүүд монголын ихэнх нь тариулчаад амьд байгаад байхад вакцин тариулвал үхнэ гэж баруун солгойгүй орилолдож байна.
-
Бүгд гадагшаа явхыг хүсэж хилээ хурдан нээгээсээ гэцгээж байсан хил нээгдсэн тийм олон хүн гадагшаа явсангүй.
-
Бид хил нээсэн ч гадаад улсууд манайхаас сэжиглэж хилээ хааж бид дотооддоо тарьдаг гэж итгэдэг хятад ногоог улдан эсэргүүцдэг байсан ч нарийн ногоонууд бүгд тасрахыг хараад мэл гайхав. Эрээн хаахад л бид дотроо алалцаад дуусхын байна юун танк оруулах.
-
Өвчний эхэнд гадаад хилээ хаа бид өвчингүй жаргана гэсэн нээрээ л одоо гадаадууд хилээ хааж тэдний хүслээр болсон ч бид зовж эхлэв.
-
Короногын эсрэг хоёроос гурван дуу хийсэн ч тэр нь онц хэрэг болсонгүй.
-
Чингисийн мүзэйг барьж дуусгаж байхад түүний хажууд эмч нар цалингаа нэмүүлхээр жагсаал хийж байлаа.
-
Коронотой баар ресторан үйлчилгээ хааж хүүхэд оруулахгүй хатуу дүрмүүд тогтоож жижиг үйлчилгээний газруудаа нам дарж авсан ч тэд тэмцэл хийж нээлгэлээ.
-
Цахим үндэстэн шоу хийж хэдэн арван мянган хүн цуглуулсан ч ресторанд 50 хувь л дүүргэх гэрээ байгуулж эхлэв.
-
Хэнтийд нэг Андлалын хөшөө бариад таалагдахгүй болхоор нурааж дахин нэгийг барив. Энэ коронотой хамаагүй ч зэрэгцээд болсон үйл явдал орууллаа шүү.
-
Анх өвчлөгчдийг хаалган дээр шар тууз нааж байр орцоор нь жигшүүлж байлаа, сэжигтэй нөхрийг эрвээхэйны тор шиг юмаар барьж явхыг сургууллив.
-
Вакцин тариулаад биед нь чип орсон, тагнуулууд тагнаж эхэлсэн гэх олон мянган домог бий сошлд бий болов.
-
Сонсогч болон төрийн албан хаагчдыг байр болгоны үүдэнд өвлийн хүйтэнд зогсоов. Энэ үед архи хориотой байсан ч шагын бизнэс жинхэнэ цэцэглэв.
-
Өрх бүр нэг шинжилгээ хийж өвчлөлөө барих гэсэн ч тэрнээс хойш бүүр ихсэв.
-
Бөө сувилалууд вакцины хорны эсрэг үйлчилгээнүүд нэвтрүүлэв
-
Бүх эм шиг бэлдмэлүүд эсийн түвшинд короног эсэргүүцдэг болж эхлэв
-
Өмнөх ерөнхийлөгч бараг хоёр сар өдөрт хэдэн арван хүнд шагнал гардуулж тэр бүрд одон тэмдгийн найр хөвөрч байлаа.
-
Эхний 1 халдвар гархад шуудайгаар нь гурил будаа авч байсан хүмүүс өдөрт 2 к халдвар хэдэн арав гаруи хүн үхэж байхад шоудаж одон тэмдгийн найраа хийсээр байлаа.
-
Нэг удаагын маскыг нэг удаа зүүхдээ 7 хоног арав хоногоор ариг гамтай зүүж сурцгаав.
-
Хавар цаг гайгүй болонгуут хотын иргэд бүгд машиндаа суун хөдөө орон нутгийг зорьж аялав. Хөдөө орон нутаг сарын дотор коронод баригдав.
Өөр юу юунууд яалаа...?
Gump /baabar.mn/