x

Япон улсын Засгийн газраас нийтлэлч Б.Баабарт ОДОН гардуулна

Япон улсын Засгийн газраас энэ онд одон гардах гадаад улсын иргэдийн нэрсийг зарлалаа. Тэгвэл үүнд Монгол Улсаас улс төр, түүхийн талаар нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр багтжээ.

Түүнийг Япон, Монголын парламентийн гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж үзэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулахаар болсныг Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Мэдээлэлд:

Б.Батбаяр нь (Баабар) нь 1980-аад оны сүүлээр Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвх зүтгэл гарган манлайлан ажилласан бөгөөд ардчиллын дараа улс төрд орон Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн (Сангийн сайд) зэрэг өндөр дээд албыг хашиж шинээр бий болсон ардчилсан Монгол Улсыг авч явахад өөрийн хувь нэмрээ оруулсан билээ. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байсан.

Баабар нь Монголын нэр нөлөө бүхий манлайлагчийн хувиар ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан үзэж ардчиллын дараах хоёр орны таатай харилцаа болон түүхийн бодит эргэцүүлэл зэргийг хэвлэн нийтэлж Монголд Японы талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн бүтээл болох “Монголын түүх” номоо япон хэл дээр гарган Японд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ч гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

2000 онд Япон Улс зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин бүс нутаг улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Зүүн хойд Азийн холбоо ТББ-ыг байгуулж өнөөг хүртэл тус холбооны тэргүүний албыг хашиж, хувийн секторын байр сууринаас улс орнуудын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажилласаар ирсэн билээ хэмээн тодотгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 44 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 59 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 16 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 58 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 8 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top