x

ДАРГА АА, БООВНООСОО Л ДОО!

ДАРГА АА, БООВНООСОО Л ДОО!

-фельетон-

Төр засгийн удирдагч нар хэвлэлийн хурал хийж байна.

Сэтгүүлчиддээ энэ өдрийн амгаланг айлтгая. Манай нам төрийн зүгээс “Ковид-19” цар тахалтай амжилттай тэмцэж байна. Хамгийн сүүлд, ханиад хүрээгүй иргэдийнхээ сэтгэлийг засах зорилгоор ханиадны эм үнэгүй олгох хууль санаачилснаа баяртайгаар уламжилья.

-Ханиад хүрээгүй хүн наад эмээр чинь юугаа хийх юм бэ? Өмнө нь нас бараагүй иргэдээ урамшуулж авс бэлэглэсэн маргаан тасраагүй байгаа шүү

-Тийм явдал болсон нь харамсалтай. Гэхдээ зөндөөн хүнд, ялангуяа бидний сүрпрайзнаас шоок авсан хүмүүст тэр дороо л хэрэг болсныг олж хараагүй л хүний үг байна. 

Харин энэ удаад бол санаа зоволтгүй. Бид асуудлыг цогцоор нь авч үзсэн. Ханиадны вирусыг савлаад хамтад нь өгнө. Түүнээс уусан хүн дорхноо халуурч эхэлнэ. Воо, халуураад эхлэнгүүт та эмээ уух юм. Энэ бол манай нам, төрийн “Цогц хараа” юм аа. 

-Хараа гэснээс, жижиг шилтэй “Хараа”-ны үнийг яагаад нэмчих вээ. Дотор гэж хэрэг алга гишүүн ээ.

-Алив туслахаа, тэмдэглээд ав. Сонгогчдийн харааг үнэгүй тэглэх хууль санаачлах юм байна (Шивэгнэв)

-Дарга аа, энэ хүн чинь архи яриад байгаа юм биш шүү?

-Мэдэж байна, мэдэж байна. Гэснээс, миний боов хаачив аа?

-Айн? Та чинь... угаасаа боовгүй шдээ.

-Сулиараад байгаарай, сая би хазаад орхисон... олдохгүй байна.

-Хэнийхийг... хазаад байвал хэн ч л нууна ш дээ.

-Гоц, гоц! Чамайг халлаа. Дарга удирдлагынхаа боовыг ч олигтой хариуцаад байж чадахгүй, чиний хэрэг огт алга.

-...............

-За мэдээллээ үргэлжлүүлье. Сая миний боов... гэнээ, уучлаарай. Хазаад орхисон хууль... бүүр бишээ. Соорите... Ниат ниат, извините.

Ийм юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор мянга мянган иргэнээ эрүүлжүүлэх бас өршөөх замаар төрийн хайр хишгийг хүртээснийг та нар мэднэ. Гэтэл мөв мөрөөрөө явсан атлаа өршөөгдөөгүй, эрүүлжигдээгүй сая сая хүн төрийн хайр хишгээс сугарсан муухай явдал гарлаа. Ингээд Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор бүх иргэнээ эрүүлжүүлэхэд оруулах, өршөөл үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Эрүүлжигдээгүй, өршөөгдөөгүй бол оронд нь юу өгөх юм бэ?

-Юм өгөхгүй. Үлдсэн иргэнээ зүгээр өршөөхөөр шийдээд байгаа. Зарлигийн төсөл ч бэлэн.

-Хэрэг хийгээгүй хүнийг яаж өршөөх вэ?

-“Өршөөл байхад хэрэг олдоно” гэж манай нам төрийг үндэслэгч Сүххүрэл жанжин сургасныг таньд сануулмаар байна

-Сүхбаатар жанжин биш үү, дарга аа?

-Тэгээд яачихаав, би Хүрэлбаатар жанжин л гээ биз дээ. Сэтгүүлч та нар, хүний үг мушгихаа болимоор байна.

-Тэгээд өршөөх хүндээ хэрэг яаж олох юм бол?

-Тэрийг бид бас цогцоор нь бодсон. Жишээлэхэд, Ардын намын 100 жилийн ойн шагнал урамшилд сөрөг хүчнийхэн бараг хамрагдсангүй гэсэн гомдол байдаг. Сөрөг хүчний чамгүй олон хүнийг эрүүлжүүлэхэд оруулсан ч гэсэн тэд маань сэтгэл дундуур үлдэж байна. 

Ингээд бид, ардчилсан намын гишүүдийг төрийн өршөөлд багтаах алхмуудыг хийж эхлээд байгаа. Энэ программын хүрээнд жагсаал цуглаан байнга хийдэг Монголхүү нарын иргэдийг баривчлаад байгаа. Харамсалтай нь үүнийг зарим иргэд буруу ойлгосон тал бий. Бидний эцсийн зорилго бол тэднийгээ суллаж, өршөөж баярлуулахын тулд л юм шүү дээ.

-Хулгай хийгээгүй иргэндээ нөхөн олговор олгож байгаа гэсэн. Хулгай хийсэн иргэд хохироод байгаа юм биш үү?

-Асуудлыг улс төржүүлж байгаа нь харамсалтай. Хулгайлсан юмаа өөрөө авч байхаар хуулийн зохицуулалт хийсэн тул ялгаварласан болохгүй л дээ.

-Авилга аваагүйн нөхөн олговор тэгш байгаа ч гэсэн шударга бус явдал тэнд байна. Иргэдийн өгдөг авилга янз бүр байгаа учраас бага авилга авсан нь эцэстээ хохирч байгааг яах вэ?

-Бас л туйлшруулж ойлгосон байна. Хуулиа сайн умш. Тэнд, гурван авилга тутмаас зөвхөн нэгийг нь өөртөө үлдээхээр хуульчилсан. Алийг сонгохоо авилгачин өөрөө шийднэ. Бид авилгад өршөөлгүй хандаж, хэрхэн тэмцэж байгаа нь тэндээс дурайтал харагдана. Өөр асуулт байна уу?

-Дарга аа, боовноосоо л доо.

-Та хазуулчихсан боовоор яахнэв дээ. Тэртэй тэргүй боовгүй иргэндээ боов олгох хууль бас гаргасан байгаа. Та хорооны даргадаа боовгүй гэдгээ харуулаад, өөртөө таарсан боов авч болно. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top