x

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, О.Цогтгэрэл нар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар байр сууриа илэрхийлнэ үү!

Засгийн газрын 2021 оны Есдүгээр сарын 22-ны хуралдааны дараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч гэрээ байгууллаа. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ гэж мэдэгдсэн юм.

Гацсан, гацаасан төслүүд хэрэгжиж, тэр тусмаа Монгол Улсын “эмзэг цэг”-үүдийн нэг эрчим хүчний найдвартай, аюулгүй, тасралтгүй байдал хангагдах энэ байдал олон нийтэд дуулгасан цөөхөн баярт мэдээний нэг байсан боловч зарим хүний эгдүүцлийг төрүүлж эхэлсэн байдаг.

Тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий, сумын ИТХ-ын дарга Д.Даваасүрэн, “Улиаст Ховд гол” ТББ-ын тэргүүн Х.Даваасүрэн тэргүүтэй хэсэг хүмүүс эсэргүүцлийн жагсаал болон элдэв арга хэмжээг зохион байгуулж байгаа нь харамсалтай. Нутгийнхаа л гол усыг хамгаалж яваа тэр “баатрууд” улс төрийн талаасаа хардагдахгүй байх аргагүй “түүхтэй” бөгөөд С.Өлзий нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн дэмжлэгтэйгээр, Д.Даваасүрэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжлэгтэйгээр орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж сумын ИТХ-ын даргаар сонгогдож чадсан гэлцэх нь анхаарал татсан юм. Тэгэхээр тэдний зохион байгуулсан “малчдын эсэргүүцэл” яг үнэндээ тухайн нутгийн нийт иргэдийн эрх ашгийг төлөөлж чадах уу гэдэг нь бүр ч эргэлзээтэй.

Тоо баримт сонирхлоо. Увс аймгийн нийт хүн ам 84 мянга орчим, Өмнөговь суманд 4726, үүнээс Улиаст багт 893, нөлөөллийн бүсэд 260 орчим иргэн амьдардаг юм байна. Өрхийн тоо нь 125, тэдгээрээс “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг дэмжиж буй 40 гаруй өрх, дэмжихгүй гэх 25 орчим өрх, үлдсэн нь тодорхой байр суурь илэрхийлдэггүй, яахаа мэдэхгүй эргэлзсэн байдалтай байгаа нь төслийг эсэргүүцэгчдийн “олз” шахуу болоод байгаа аж.

Хамгийн гол нь сумын Засаг дарга нь өөрөө бүтээн байгуулалтын үр дүн, хэрэгцээ шаардлагын талаар бүрэн дүүрэн, зөв бодит мэдээлэл, ойлголтгүй байгаагаас нутгийн иргэдээ буруу мэдээллээр хангаж байдгийг түүний энэ оны Есдүгээр сарын 28-ны өдөр 70 орчим иргэнтэй, Аравдугаар сарын 7-нд 30 орчим иргэнтэй хийсэн уулзалтуудаас харж болно. 

Үүний дараа нутгийн иргэд боломжоороо хандив цуглуулж, малчин иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотыг зорин ирж, 10 дугаар сарын 14-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж төв талбайд цугларч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв. Тэд хэлэхдээ, “Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумдыг дамнуулан Хулдын голоо хамгаална, 90 гаруй айл хэцүүднэ, нэг малчинд хоёр гурван сая төгрөг өгөх сураг байна, нутгаа мөнгөөр худалдахгүй” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьцгаав. 

Угтаа ийм мэдээлэлтэй байгаа малчдын буруу гэж юу байх вэ. Тэднийг амьдрал ахуйд нь ойрхон мал, бэлчээр нутгийн асуудалтай нь холбон буруу мэдээллээр ханган “бамбай” болгон ашиглаж байгаа сум, орон нутгийн удирдлагуудад их учир байх шиг. Туурга тусгаар улсад маань ус, агаар шиг хэрэгтэй байгаа энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцэж буй “этгээдүүд” хэн болохыг Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл та бүхэн гадарлах учиртай. Тиймээс тус тойргийн сонгогчдын эрх ашгийг төрд төлөөлж буй эрхэм гишүүн та бүхэн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хэрэгцээ шаардлага, эдийн засгийн үр ашгийн талаар байр сууриа илэрхийлж,иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой болов уу.

Дашрамд дурдахад, энэ төслийг эсэргүүцэгчдийн гол “үндэслэл” нь ямар нэгэн “Оросын судалгаа”, эсвэл “Оросууд хараат байлгах гэлээ” гэцгээдэг. Судалгааны хувьд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд гол дээр барих анхны судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Манай мэргэжилтнүүд 2018 оноос уг судалгаанд үндэслэж дахин тооцоог хийгээд ийнхүү баталж, эцсийн шийдвэрийг гаргасан гэдгийг салбарын сайд мэдээлсэн. Харин оросуудын тухайд хэдийгээр манай улсын баруун бүсийн эрчим хүчний системд холбогддог хэрэглэгчид нийт хэрэглэж буй эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоос авч байгаа боловч эрчим хүчний тодорхой хэрэгцээгээ импортоор хангаж чадах энэ ажилд Оросын талаас эсэргүүцсэн зүйлгүй. Бодитой баримттай байж гэмээнэ хоёр улсын харилцаатай холбоотой энэ сэдвийг хөндөж болох учиртай.

ОХУ-ыг эрчим хүчний хараат бус байдлын “дайсан” мэтээр үзэж болохгүй болов уу. Учир нь 2021 оны 10 дугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийг Оросын “Интер РАО-Экспорт” компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцсон. Үүнд “Интер РАО-Экспорт” компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлж, уг ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна” хэмээн Засгийн газраас мэдээлэв. 

Мөн энэ өдөр “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгасан байдаг. Энэ нь төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх 90 хоногийн хугацаатай, олон улсын нээлттэй тендер юм.

Тендерийг амжилттай зохион байгуулснаар 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулах бөгөөд 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг байнгын ашиглалтад хүлээн авах юм байна. Үүнд ч мөн Оросын талаас оролцох боломж нээлттэй. Ийм нөхцөлд оросууд яагаад Монголын эрчим хүчний сэргэлтийн “карьер”-ыг эсэргүүцнэ гэж? Харин ч хамтрахад бэлэн төдийгүй зээл олгоё гээд байгааг баримтууд харуулж байна.

Тэгвэл гүйцэтгэгчийн тендерт оролцсон Хятадын төрийн өмчит корпорацийг эсэргүүцээд байгаа юм уу гэхээр “төслийг эсэргүүцэгч малчид”-ын төлөөлөл энэ талаар тодорхой байр суурь илэрхийлдэггүй. Салбарын сайдын мэдээлэхдээ “Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит “Power construction corporation of China Ltd” болон “Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч гэрээ байгуулсан”гэсэн. Төслийн нийт өртгийн хэмжээ нь 288 сая ам.долларын төсөвтэй байсан. Тендерт шалгарсан компани 271 сая доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон” гэсэн мэдээлэл өгсөн. Тендрийн шалгаруулалтын хувьд тухайн малчдын төлөөлөл эсэргүүцэхгүй зөвхөн гол усны бүрэн бүтэн байдлыг яриад байгаа нь төсөлд саад хийх “жижиг саад” буюу том эрх ашгийг хамгаалагчдын өнгөн талын сорил юм болов уу ч гэж хардаж болохоор байна.

Ямартай ч Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын баруун бүс цэвэр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангагдаж жил бүр 366 гегаватт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж сүлжээнд нийлүүлнэ. Монгол Улсын баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа одоогийн байдал түүх болон үлдэж эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэржилт хамтдаа хөгжинө. Энэ бол хамгийн том бөгөөд улс орны нийтлэг эрх ашиг. Төслийг эсэргүүцсэн хэн боловч оросуудын ашиг сонирхлын үүднээс гацаах хүсэлтэй байсан ч, уг төслийг улс төрийн тохироо хийхэд ашиглахыг зорьсон ч, “шантааж” хийх замаар төслийн гүйцэтгэлд оролцохыг санаархсан ч, эсвэл бүр ийм аргаар төрөөс авах нөхөн олговрыг нэмэгдүүлэхэд шунасан ч хуулийн агуулгаараа Үндэсний аюулгүй байдал, улс орны нийтлэг эрх ашигт харшилсан үйлдэл хийгээд байгаагаа эртхэн ойлгох ёстой. Үнэнд гүйцэгдэж хуулийг мөрдүүлэхийн цагт улстөрчид, турхирагч дарга нар нь биш тэдний “түлхүүрдсэн” малчин иргэд л хуулийн өмнө бөхийж мэдэх юм шүү гэдгийг тэдэнд анхааруулъя.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 53 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 10 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top