x

Хоёр гишүүнийг тангараг өргүүлсэн УИХ өөрөө Цэцийн өмнө зогсох болов

Өнгөрсөн долоо хоног улс төрийн хүрээнд хүндхэн долоо хоног болж өнгөрлөө. УИХ дахь цорын ганц сөрөг хүчин болох АН УИХ-д бүлэггүй болох шахав. Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр УИХ-ын гурван гишүүн Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг АН-ын ҮДХ-ны шийдвэрээр АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл оногдуулав. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг найман гишүүнтэй үлдлээ. Дахиад нэг гишүүн намаасаа хөөгдвөл АН УИХ-д бүлэггүй болно. 

АН-ын гишүүд ийнхүү ойр ойрхон намаа орхиж буй шалтгаан нь тус намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан Х.Баттулга МАН-ын даргын зөвлөх болсонтой холбоотой. МАН-ын даогын зөвлөх АН-ын гишүүдийг өрөөндөө дуудан үүрэг даалгавар өгдөг болсон тухай ордноор нэг яриа. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа намынхаа гишүүнчлэлийг сэргээлгээгүйн дээр МАН-ын даргын зөвлөх атлаа АН-ын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох болсонд дургүйцсэн намын удирдлагууд УИХ дахь түүний гар хөлүүдийг ил цагаан “тайрч” эхэлсэн нь энэ.

Үүнээс илүү ноцтой зүйл нь УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчдын ирц хуульд заасан доод хэмжээ буюу сонгогчийн 50 хувьд хүрээгүй боловч /Хэнтийд 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь/ СЕХ Ц.Идэрбат, Н.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүний үнэмлэх олгосон явдал. СЕХ-ны энэ хууль бус шийдвэрийг албажуулж, хоёр нөрхийг тангараг өргүүлсэн УИХ ч мөн хам хэрэгтэн болж, Цэцэд дуудагдах нөхцлөө хангав.

УИХ-ыг Цэцийн өмнө аваачих ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин толгойлж байгаа юм байна. Түүний хувьд өмнө нь хоёр удаа парламентад сонгогдож ажиллахдаа УИХ-ын баталсан хуулийг хамгаалахаар хамгийн олон удаа Цэцийн хуралдаанд оролцож байсан туршлагатай хуульч, Үндсэн хуулийн мэргэжилтэн хүн.

Нэмж хэлэхэд, 65 суудалтай МАН-ын парламент 2020 оны сонгуулийн өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа “нийт сонгогчийн 50 хувийн ирц бүрдээгүй тохиолдолд сонгууль хүчингүй болох” тухай хуулийн зохицуулалтыг хулгайлсан байна. Тэр нь “Сонгууль бүх нийтийн байх, төрийн эрх барих байгууллагаа иргэд олонхиороо сонгож байгуулах” Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан тул УИХ баталсан хуультайгаа, сая гаргасан шийдвэртэйгээ хамт Цэцийн өмнө очих бололтой.

Сануулахад, СХД-ийн 28-р тойрог 114 мянган сонгогчтой. Үүнээс 55700 нь /48,89 хувь/ сонгуульд оролцсон. Үүнээс Н.Батшугар 28.537 санал авч тойргийн нийт сонгогчийн ердөө 25 хувийн саналаар УИХ-ын гишүүн болжээ.

Хэнтий аймгийн 18-р тойрог 50752 сонгогчтой. Үүнээс 23677 сонгогч буюу 46.65 хувь нь сонгуульд оролцсон. Харин нэр дэвшигч Ц.Идэрбат 17264 санал буюу нийт сонгогчдын 34 хувийн саналаар УИХ-ын гишүүн болчихов. Ямар олон мандаттай том тойрог биш дээ. Ганц мандаттай жижиг тойргоос сонгогчийн 20, 30-хан хувийн саналаар сонгогддог байж болох уу? Үүнийг төлөөллийн ардчилал, олонхийн засаглал гэж нэрлэх үү?

Тиймээс УИХ ямар шалтгаанаар сонгуулийн ийм дүнг хүлээн зөвшөөрч, хоёр нөхрийг тангараг өргүүлсэн бэ? гэдгээ Үндсэн хуулийн цэцийн өмнө хариуцан тайлбарлах хэрэгтэй болох нь. Ядаж сонгогчдын 50 хувийн ирцийг бүрдүүлнэ гэсэн хуулийн наад захын шаардлагыг хангах ёстой биз дээ. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.214)
    Зөв шүү хуулийг ингэж гууль болгож болохгүй ээ
    2021 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 41 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 5 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top