x

Манайхаан, зугтаарай! Цаана чинь, манайхан.

“Манайхан”-д алуулах “манайхан”

-фельетон-

Талбай дүүрэн манайхан. Манай хэд “Манайхныг огцруулахаас нааш манайшихгүй” гэдгээ хэлж байна. Манайхан ч өмнөөс нь гүрийж “Май, чи” гэх маягтай. Ордонд бас манайхан. Манайхангүй газар ч алга. Манайхнаар дүүрээд, манайхан ч дүүрчээ, дүүрч!

Ер нь бол “Манайд юу болж байна вэ” гэж үү? Танд “Манайхан манайхантай нийлээд манай хэдийг майлуулж байна аа” гэж хариулмаар байна.

Манайхан ч гэж манайхан. Манайхантай үзэж тарахын оронд манайхантайгаа алалдаг нь юу ч билээ. Монгол хүн болсон хойно, манайхантайгаа манайшихад хэцүү байгаа л байх даа.

Манайхаас гараад л манайхантай нийлчих юм. Тэгснээ манайхаас гарлаа гээд манайд орж ирээд суучих юм. Манай талын манайх нь алин ч юм бэ, манайхаас явсан манайх гэж хэн ч юм бэ, чөтгөр бүү мэд. Чөтгөр ч өөрөө мэдэхээ больсноо хүлээж байна лээ.

-Манайхаан, харав уу? Манай хэн манай манай хэнийг манайхаас хөөгөөд л. Манай хэн нь манайхаас урваж манайд ороод л, айн? “Манайхыг манайхаар соливч манайх болдоггүй” гэдгийг мэдмээр л юмсан, манай хүн. Манайхныг манайхан “Мах идүүлэвч манайшихгүй” гэсэн нь манайхныг манайшуулах гэж махаа идсэн хүний мах...гэнэ ээ, хадуурчихлаа. “ Үг” л байх даа.

За яахав, Манайхан л их хожиж байх шив дээ. Гэхдээ манайхан баярлах хаа байсан юм бэ? Манайхан байгаа цагт манайхан тийм амар жаргахгүй ээ. “Манайд манайхан байгаа цагт манайх манайх биш ээ” гэж манай хэн хэлсэн байгаа юм шүү.

Манайхан ч манайхныхаа гарт үрэгдэх нь тодорхой боллоо. Манайхан ч яахав, манай талтайгаа нийлээд малийж л байна. Манайхан нь үнэн царайгаа харуулж, “манайх чинь манайх” гээд эхлэхээр манай хэд яана даа хөөрхий. Яг үнэндээ, манайхны цаанаас манайхан л хатгаж, үймүүлж, зааварлаж байгаа доо. Манайхан нь манайхныгаа самраад дуусахаар манайх болохгүй хаачихав гэж үздэг нь нууц биш.

Манайд төрсөн атлаа “манайх” гээд явдаг манайхан ч олширчээ. Гэхдээ, манайхан байгаа цагт “манайх ялах” ч бас хол шүү, хол. Ганц найдах юм манайхан л байна. Дахин хэлье “Манайд манайхан байгаа цагт манайд ялахгүй ээ” гэдгийг.

Нэг үеэ бодвол “Манайхан ирнэ” гэж манайхныг Мангаагаар айлгах нь багасч дээ. Үнэндээ бол манайхан биш, харин манайхан өөрснөө ирэх гээд байгааг мэддэг болоод байх шиг. Бас Мангаа л өөрөө “Мангаа ирлээ” гэж мангаадаад байгаа нь ч харагдах болж.

Гэхдээ л “Манайхангүй манайх” хөдөлгөөнийнхэн “манайхныг манайд оруулахгүй. Харин манайхныг манайд урьж авчирья”, “Манайд манайхан эзэн суувал манайхан хөөгдөнө” гэдэг хэвээрээ байна. Манай тусгаар тогтнол манайдаа л баймаар байхад чинь заавал манайхаас хамааралтай болгох гээд, манайхан ч ёстой манайхан юм аа.

Манай манайхан “Манайх манайх байхаа больсны 100 жилийн ой”-г манайд тэмдэглэв дээ, саяхан. Үнэндээ л, манайхан чинь манайд ирээд “малгай тавьсан юм чинь манайх чинь манайх боллоо” гээд суусны л ой шүү дээ. 

Манай талынхан ч манай талын дотоод хэрэгт их орж байна оо. Манайхыг дотоод хэрэггүй болтол нь дотоод хэрэгт нь ороод байна уу гэж заримдаа бодогдмоор. 

Сүүлдээ, “Манайх ялахын хэрээр л манайх ялагдаад” байгааг ерөөсөө ойлгохоо байлаа даа. Хаашаа л харна, манайхан дүүрэн хэрнээ манай гэх хүн ерөөсөө байдаггүй. Дээхнэ, “Манайх яллаа” гээд байхаар үнэмшээд хөөрөв дөө. Тэгсэн чинь “манайд л ялсан” байжаажүү?

Манайхан гэж хэн юм бэ, ингэхэд? Зүгээр л асуусан юм. “За тэр, манайхаан. Энд нэг манай хүн байна” гэж орилохоосоо өмнө энийг нэг бодоорой. 

Манайхан “Зөвхөн манайхантай манайх” байгуулах гэж зүтгэхийн хэрээр, “манайх өөрөө манайх биш” болоод байгаа нь сонин санагдахгүй байна уу?

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 47 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 2 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 18 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 1 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 11 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top