x

Дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Одоогийн байдлаар манай улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг 2018 онд нэмэгдүүлж 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гар дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн.

Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог.

Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү хууль батлагдан хэрэгжих үед 2018 онд батлагдсан хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд тэтгэврийн зөрүү үүсэх, үүнээс улбаалсан хохирол амсах эрсдэл үүсэхээр байна.

Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос өндөр насны тэтгэврийг тогтоон бодож байгааг 5 жил болгон өөрчлөхөд хуулийн өөрчлөлтийн хугацаанд тэтгэвэр тогтоолгосон иргэдийн авах тэтгэврийн хэмжээнд зөрүү үүсэж байгаа тул иргэдийн өндөр насны тэтгэврийг дахин тогтоох, энэ хугацаанд үүссэн зөрүүг нөхөн олгох харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Энэхүү зохицуулалтад 2018 оны Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд орсон өөрчлөлтөөр тэтгэвэр тогтоолгосон өндөр настнууд хамаарах юм байна.

Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн мөнгөн дүн бодитоор нэмэгдэх нөхцөл бүрдэнэ, төр иргэддээ тэгш, шударга хандах эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр мэдээллэхдээ "Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтож байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд шударга бус тэтгэвэр авч байгааг өөрчлөх шаардлагатай" хэмээн онцолж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.87)
    Ер нь харж байхад ихэнхи хүмүүс төрийн алба хашиж байсан уу, цэвэрлэгч зөөгч хийж байсан уу тэтгэвэрийн доод хэмжээ буюу 350 мянгаар тэтгэвэр тогтоолгож байна.Одоо өндөр цалинтай ажил хийж байгаа, эсвэл нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлж, өндөр дүнгээр тэтгэвэрт гарарыг хүсэж буй хүмүүст энэ 5, 7 жилийн ялгаа их байгаа байх.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 1 цаг 54 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 1 цаг 58 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 2 цаг 3 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 2 цаг 7 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 2 цаг 26 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 3 цаг 24 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 26 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 3 цаг 27 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 3 цаг 41 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 3 цаг 41 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 3 цаг 42 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 3 цаг 43 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 3 цаг 44 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 5 цаг 57 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 27 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 8 цаг 14 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 8 цаг 59 мин Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд ахиц гарсан ч эцсийн шийдэл хараахан үгүй байна 9 цаг 1 мин Хойд Солонгос Оростой хамт Украинд байлдаж буйгаа анх удаа баталлаа 9 цаг 4 мин Ванкувер хотод болсон автомашины халдлагын хохирогсдыг хүндэтгэн олон нийт цуглав 9 цаг 6 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top