x

Сонгуулийн маргааш Иргэн Д.Мөнх-Эрдэнийн хийсэн эрэн сурвалжлага

Өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгууль болж, сонгогчдын ирц хүрээгүй шалтгаанаар санал хураалтыг дахин явуулахаар болов. Сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй хүрээгүй хэсгийн хороод дээр дахин санал хураалт явуулж, өмнө өгсөн санал дээр нэмж тооцно гэсэн үг.

Сонгуулийн маргааш буюу өнөөдөр өглөө олон нийтийн сүлжээнд “иргэн Мөнх-Эрдэнэ” хэмээн нэрлэгдээд байгаа АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн яам болон нийслэлийн ЗДТГ-аар лайвтайгаа зочлов. Иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нарыг албан тушаалаас нь огцруулах уриалга гаргаад байгаа билээ.

Тодорхой хэлбэл, өнгөрөгч долоо хоногийн турш үргэлжилсэн цагдаагийн баривчилгаа, иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан хууль бус үйл ажиллагаанд бухимдсан иргэд Хууль зүйн сайд Х.Нямбаатартай уулзахаар яамны хаалгыг гурван өдөр сахисан ч уулзаж чадаагүй. Энд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн, Хууль зүйн сайдаас хариу тайлбар нэхсэн арав гаруй иргэнийг цагдаагийнхан баривчлан авч явсан байдаг.

Гэвч иргэн, цагдаа хоёр ийн тулж байх үеэр сайд Х.Нямбаатар, хотын дарга Ц.Сумьяабазар нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж, МАН-аас нэр дэвшигч Н.Батшугарын сонгуулийн сурталчилгааг хийж явсан бичлэгийг иргэн Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн санал хураалт болохын өмнөх орой нийтэд цацсан. Ингэж нийслэлчүүд Засаг даргаа, монголчууд Х.Нямбаатар сайдын барааг харсан байдаг юм. МУГТ Э.Цэндбаатартай хийсэн хэрүүлээсээ хойш олны өмнө огт дахин харагдаагүй хүн л дээ. Харин өнөөдөр өглөө иргэн Д.Мөнх-Эрдэнийн буянаар монголчууд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн бариулж, Х.Нямбаатарын тухлан суусан яамны шинэ барилгыг дотор талаас нь сонирхож, жаал нүд хужирлав.

ХЗ яам

Гаднаасаа л гял цал болсон, тэнгэр баганадсан том сүрлэг том багануудтай, “роман хийц” буюу готик хэлбэрийн энэ барилгын дотор тал ч бас тансаг аж. Үүднээсээ эхлээд гантиг чулуун шал, царс модон хана, хаалга, тавилга, алтлаг өнгийн гэрлийн бүрхэвч гээд Арабын баян орнуудын хааны ордноос дутах юм алга. Өглөө 09.00 цагт эхэлсэн лайв 10 цаг өнгөртөл цаг гаруй  үргэлжилсэн ч Х.Нямбаатар сайд ажилдаа ирсэнгүй ээ. Даваа гаригийн өглөө шүү дээ.

Х.Нямбаатар сайдын оронд Хууль зүйн дэд сайд С.Баатаржав /ЦЕГ-ын дарга асан/ иргэн Д.Мөнх-Эрдэнийг өрөөндөө хүлээж авахаар болсон ч туслах нь оруулсангүй. Дэд сайдын үүдний өрөө гэхэд 20-25 саяын үнэтэй (иргэн Мөнх-Эрдэнэ "арван сая орчим" гэж багцаалсан ч бас л багадуулсан бололтой) арьсан буйдан, 10 саяын үнэтэй креслотой. Дэд сайдын туслахын суудаг сандал ямар үнэтэй болохыг асуутал "Миний хувийн сандал, гэрээсээ авчирсан" гэж хариулав. Хэдэн зуун саяын тавилга дотор сууж бас сэтгэл нь ханахгүй. "Далай хүртэл усаар дутдаг" гэж энэ бололтой. Яамны ажилтнуудын шинээр дээр 4 саяын үнэтэй imac-ууд угсраатай. Тасархай тасархай...

Яамны барилгын хоёрдугаар давхрын нэг жигүүрийг бүтэн эзэлсэн дэд сайдын өрөөний урт ныг гаднаас алхаад хэмжихэд бараг 20 метр. Нийт талбай нь 200 метрээс их гэсэн үг. Гэтэл ЕБС-ийн 1 ангийн 60 хүүхэд хэдэн м.кв өрөөнд хичээллэдэг билээ.

Дэд сайдын туслах н.Түвшинбаяр “төрийн ажил явж  байна, та ажилд саад болоод байна. Байгууллагын уур амьсгал эвдлээ” энэ тэр гэж хөөж туусан боловч хоёр давхрын коридорт бүтэн цаг хөлхөхөд нэг ч албан хаагчийн барааг харсангүй. Хаалгаа дотроос нь түгжээд нам суусан бололтой. Тагнуултай кино цаашаа...

Хамгийн сонирхолтой зүйл нь сайдын туслах бацаанд лав “Төрийн байгууллага иргэндээ нээлттэй байх ёстой” гэдэг ёс зүй, хандлага огт алга. Иргэнд эрх гэж бий, төрд үүрэг бий. Гэтэл иргэнтэйгээ зэрэгцээд “эрх” яриад байх юм. Таны лайв таны эрх юм бол лайванд орж байгаа хүнд ч гэсэн эрх байгаа, та миний эрхэнд халдаж байна гэнээ. Хууль зүйн яам ямар хувийн компани уу? Д.Мөнх-Эрдэнэ ямар иргэн С.Баатаржавын гэрийн хаалгыг тогшиж, эхнэр хүүхдийг нь ичээсэн үү? Төрийн албан тушаалтан албан өрөөндөө иргэнээ хүлээж аваад камерийн өмнө нээлттэй ярилцчихаар эрх нь зөрчигдөх үү?

Яг үнэндээ энэ байшинд ямар ч сайд, дэд сайд, газрын дарга хэрэггүй. Сайдын туслах гэж амны салиа нь арилаагүй бацаан ганцаараа төрийн алба, төрийн байгууллагыг төлөөлөөд бүтэн цаг даналзаж байна. Сайдын цайг л зөөдөг нөхөр шүү дээ. Яасан том бацаан бэ, хэний хүүхэд вэ? Сайдын жолооч бололтой, харваас цагдаа зантай нэг нөхөр бас өрөөнийх нь үүдэнд суучихсан, “наадхаа хөөж гаргаач, бариач”...

Яг үнэндээ бол иргэн Д.Мөнх-Эрдэнэ яамны хаалгаар орохоосоо өмнө лайваа асаагаагүй байсан бол, сайдын туслахын үгэнд орж лайваа унтраасан бол аль хэдийн ачигдаад явчих байлаа. Ашиглалтад ороод хоёр жил өнгөрсөн ч ковидийн хязгаарлалтаас болж иргэдэд хаалттай байсан Хууль зүйн яамны шинэ барилгыг иргэн Д.Мөнх-Эрдэнэ иргэдээ нэг удаа үзүүллээ. Улсын эмнэлэг, сургуулиудынхаа нөхцөл байдалтай ч харьцуулж нэг харлаа, хөөрхий.    

Анх ашиглалтад авахдаа 30 тэрбумаар өргөлтгөл хийсэн (арван цэцэрлэг босгочих мөнгө шүү дээ, базарваань) хэмээн олон нүд үзүүрлэгдэж байсан яамны барилгын нийт төсөв 120 тэрбум төгрөг давсан гэв үү. Ерэн тэрбум нь тавилга юм биш үү?

Хууль зүй сайд, дэд сайд нартай уулзаж чадалгүй, дэд сайдын туслахад хөөгдөж гарсан Д.Мөнх-Эрдэнэ залгаад хотын захиргаагаар орсон. Хотын дарга Д.Сумьяабазартай уулзаж чадаагүй боловч орлогч дарга Б.Сүхбаатарыг өглөөний 10 цагт арынхаа өрөөнд архи сөгнөж суухад нь гардав. Нөгөөх нь юу болоод байгааг мэдэж байгаа ч юм алга. “Чи зүгээр явж тэр намаа л өөд нь тат” энэ тэр...

Б.ЖАРГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 18 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top