x

"90 мянган сонгогчийн эрхийг саналаа худалдсан 20 мянга нь гишгэлж таарахгүй"

УИХ-ын 18, 28-р тойрог буюу Хэнтий аймаг, Согнинохайрхан дүүрэгт явуулж буй нөхөн сонгуулийн сурталчилгаа өчигдөр хаагдлаа. Маргааш буюу 10-ны өдөр сонгуулийн санал хураалт болно.

Сонгинохайрхан дүүргийн хувьд сонгуулийн хоёр тойрог болдог. Нөхөн сонгууль явуулж буй 28-р тойрог нь 110 мянга орчим сонгогчтой.

Эрх барьж буй МАН-ын хувьд энэ удаад ч гэсэн сонгогчийн ирцийг хамгийн бага байлгах тактик барьж байгаа. Тавин мянга орчим хүн санал өгөхөд түүний тал хувь буюу 25 мянган хүний саналыг худалдаж авахад хангалттай гэж үзэж байна. Угаасаа нөхөн сонгуулийн ирц ээлжит сонгуулийг бодвол бага байдаг учраас энэ асуудалд санаа зовохгүй ч байгаа бололтой.

Нэгж саналын үнэ өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тогтчихсон, 200 мянгаас буухгүй. 25 мянгаар үржүүлэхэд тавхан тэрбум төгрөг. Эрх барьж байгаа намын хувьд энэ мөнгө ганц тойргийн “цавчааны” мөнгө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 76 тойрогт тараасантай харьцуулахад юу юм.

Гэвч саналаа худалдсан 20 мянган сонгогч үлдсэн 90 мянган сонгогчийн өмнөөс шийдвэр гаргана гэдгийг гэртээ суугаа сонгогч нэг бүр санах ёстой. Өөрийн тань өмнөөс өөр хэн нэгэн ирээдүйг тань шийдээсэй гэж хүсээгүй л бол сонгуулийн өдөр санал авах байранд өөрийн биеэр очих ёстой гэсэн үг.

Өмнөх удаагийн сонгуулиудаар ч гэсэн тохиолдож байсан даа. Урьдчилаад “мөнгө өгнө” гээд зар тараачихаар сонгогчид мөнгөө тараахыг нь хүлээгээд саналаа өгөхгүй суугаад байдаг. МАН ийм маягаар маш олон сонгуулийн ирцийг “амжилттай” унагаж байсан. Харин мөнгө бол аль хэдийн очих ёстой хүндээ оччихсон байдаг. Тийм болохоор ийм мэтийн “хавханд” унаж санал хураалтаас хоцрохгүй байхыг Сонгинохайрханчууддаа сануулж байна.

Хэдийгээр бид өөрсдийгөө “Төрийн эрх ард түмний мэдэлд байдаг, төлөөллийн зарчмаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг” (УИХ-ын гишүүд бидний төлөөлөгч, бидний өмнөөс бидний төлөө ажилладаг зарц барлаг юм гэсэн санаа л даа) гэж ярьдаг боловч бодит байдал дээр тийм биш гэдгийг бүгд мэднэ. Дөрвөн долоо хоног сайхан толгой эргүүлж, “тогос шиг гоёж хөхөө шиг донгодож” байж саналыг тань авчихаад дөрвөн жил толгой дээр чинь гараад суучихна. Бууж ирнэ ээ гонж...

Тийм болохоор бодит байдал дээр төрийн эрх мэдэл дөрвөн жилд ганцхан удаа иргэдийн гарт ирдэг. Тэр нь сонгуулийн санал хураалтын өдөр юм. Ядаж энэ өдрийг алдалгүй, өөрөө өөрийнхөө төлөө сонголт хийх, санал авах байранд өөрийг биеэр очих хэрэгтэй юм даа. Тэгсний дараа хожим нь ядаж таны сонголт зөв, эсвэл буруу байсан тухай үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой болно. Тэгж чадахгүй бол сонгууль болгоноор таны өмнөөс бусдын хийсэн сонголтыг хараан зүхсээр хорвоог барна даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 6 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 21 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 38 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 20 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 30 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top