x

Х.Нямбаатарын оронд Хон хэрээдийн Б.Энхбатыг тавьчих юм уу?

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “Ковидоор нас барсан иргэдийн гэр бүлээс уучлал гуй, чадахгүй бол огцор” гэдэг шаардлага тавьж Сүхбаатарын талбай дээр суулт хийснийх нь төлөө цагдаагийн байгууллага нэг иргэнээ шөнө дөлөөр гэрээс баривчлан явж, цагдан хорих 461-р ангид саатуулав. Түүнийг суулт хийж байх үедээ цагдаагийн 6 ажилтныг зодож гэмтээсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэд нар нь гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх эмнэлэг рүү явсан хойгуур прокурорын зөвшөөрлөөр Д.Монголхүүг баривчилсан гэнэ.

Зургаан цагдаа нэг хүнийг зодож байснаас нэг хүн зургаан цагдааг зодож байсан тохиолдол цагдаагийн түүхэнд байхгүй тул цагдаагийнхан "бүрэн бүрэлдэхүүнээрээ" хөдөлж байгаа бололтой. Ядаж байхад тэд нар нь Д.Монголхүүг баривчлагдсанаас хойш нэг хоногийн дараа гэмтлийн зэрэг тогтоолгохоор гэнэт хөдөлцгөөдөг нь ч юув. Гэхдээ зургуулаа байхад учиртай л даа. Хоёр хоёроороо өөд өөдөөсөө халз үзэхэд ямар ч байсан эмчийн магадлагаатай эргэж ирэх байх.

Уржигдар шөнийн баривчилгаанаас болж өчигдөр Хууль зүйн яамны үүдэнд цугларсан иргэдээс дахиад арав гаруй хүнийг баривчилжээ. Үдийн 12 цаг гэхэд 10 дахь хүнийг баривчлаад явсан мэдээг лайваар дамжуулав. Баривчилгааг эсэргүүцсэн иргэд Хууль зүйн сайдтай уулзуулахыг шаардаж, яамны барилгын гадаа сандлаа барьж очоод суусан чинь цагдаа нар сандлыг нь булаагаад зугтаж байгаа харагдсан. Манайхаас өөр оронд бол цагдаа нар нь өөрсдөө сандлыг зөөж авчирч байгаа харагддаг даа.

Баривчилгаа эхэлнээс хойш хоёр хоног ажилдаа ирээгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр ч бас тас гүрийв. Яамны төрийн нарийн бичгийн дарга н.Баасандорж “Сайд Засгийн газрын хуралдаантай” гэсэн боловч яамны гадаа жижүүрлэсэн шударга иргэдийн мэдээллээр бол мань хүн “Засгийн газар огцрох гэж байна” гээд бөөдөөд алга болсон сурагтай. Эзгүй хойгуур нь иргэн, цагдаа хоёрын дунд “7 сарын 1” болохоо л шахлаа. Эмэгтэй голцуу хүмүүсийг цементэн зам, хашлага дээгүүр хээв нэг нуруугаар чирээд машинд чихэж байгаа нь "аатай" гэж, манай цагдаагийнхан...

Ингээд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрхэнд халдсан удаа дараагийн энэ даварсан үйлдлийн гэм бурууг салбарын сайдаас нь нэхэхээр очсон иргэд гар хоосон буцдагийн даваан дээр Хонхэрээдийн Б.Энхбат гэдэг хүн гэнэт тайзан дээр гарч ирэв. Тэр "Би бол эрүүгийн элемент, гэмт хэрэгтэн намтартай хүн” гэж маш шударгаар өөрийгөө танилцуулаад “Би амьдралдаа маш олон удаа Монголын цагдаад гавлуулж, ачигдаж явсан. Гэхдээ би нэг ч удаа төрийн цагдаагийн өөдөөс салаавч өгч үзээгүй.

Гэтэл сүүлийн үед гаднын хөрөнгөөр санхүүжсэн хөдөлгөөнүүд цагдаа, иргэн хоёрыг муудалцуулах элдвийн башир арга сэдэж байна. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцэж, жүжиг тавьж буй залуучуудтай хатуу хариуцлага тооцох ёстой" гээд бараг нулимс унагав. Х.Нямбаатарын илгээсэн цагдааг эрүүгийн элемент, хүн амины гэмт хэрэгтэн (охиныхоо найз залууг буудчихаад цаазын ял авсан ч 10 жил суугаад гарсан) өмөөрөхийг хардаг л юм байна. Өнгөрсөн зун "NoNaadam-ын залуучуудыг олж эрэмдэглэнэ" гэж яриад сууж байсан хүн шүү дээ. Ерөөсөө Х.Нямбаатарын оронд Хонхэрээдийн Б.Энхбатыг тавьчих юм уу?

Өнөөдөр Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбоо гэнэ үү, бас нэг ТББ-аас мэдээлэл хийж "цагдаагаа өмөөрч жагсана" гэв. Арваад жилийн өмнө “долдугаар сарын 1”-ний хэргээр шүүгдэж байсан цагдаагийн хурандаа нарыг өмөөрч байгуулагдсан холбоо л доо. Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн дарга нарт Нийслэлийн шүүхээс ялыг танилцуулаад хорих руу ачих гэсэн чинь шүүхийн шийдвэрийнхний замыг нь хааж байгаад сайд нарын хоёр луу аваад явсан. Ялын тогтоол сонсонгуутаа сэтгэл нь гэнэт давчдан бие нь доройтсон гэсэн, цагдаагийн дарга нарын. Тэрнээс хойш 10 жил сураггүй байж байгаад өнөөдөр гэнэт гарч ирж байгаа юм. Энэ удаа ч гэсэн цагдаагийнхаа талд оров.

Яс юман дээр энэ хууль бус баривчилгаанаас болоод /Ерөнхий сайд нь ч гэсэн өнгөн дээрээ бол “үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэх эрхээ эдэлж байгаа иргэнийг зүгээр орхичих хэрэгтэй” гэж цагдаагийнхандаа анхааруулсан/ цагдаа буруудлаа гэхэд Х.Нямбаатар лав “Би тушаал өгсөн” гэж хэлэхгүй. Харин тушаал биелүүлсэн цагдаа нар гэмтэн болоод үлдэнэ. Яг 7 сарын 1-ний хэрэг шиг.  Үгүй бол ядаж Х.Нямбаатар нь гарч ирээд “Би үүрэг өгсийн, яадгийн” гээд сууж байх хэрэгтэй. Буруудлаа гэхэд нэг л хүний явдал. Аль болгон иргэн, цагдаа хоёрын дунд яс хаяж, алалцуулах гэсэн юм.

Өмнөх дөрвөн жил, тэрний өмнөх дөрвөн жилд Х.Тэмүүжин сайд байхдаа өчнөөн л "хуцсан" даа. Цагдаа бол иргэнд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага болохоос биш төрийн нэрээр иргэндээ хүч хэрэглэдэг хүчний байгууллага биш. Цагдаа тушаалаар хөдлөх биш, хуулийн хүрээнд ажиллах ёстой гэж. Харин ч О.Магнай чинь Х.Нямбаатарын дэргэд хууль ярьчихаар болсон байдаг шүү. Хууль зүйн сайд гуай бол өөрөө хүний араар сууж үлдээд, хэдэн бор цагдаагаа сумлаад манийнхаа өөдөөс түлхэх хүн байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.115)
    Үг үсгийн алдаа маш их байна шүү, утга төөрмөөр...
    2021 оны 10 сарын 08 | Хариулах
  • Тэнэг сайт (66.181.161.28)
    Хахаха сайт нэртэй хөлсний бичээчид. Зөв бичих дүрэм ч мэдэхгүй салбадай нар. Өөр бичих юм олдохгүй байна уу.
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.55.188.43)
    Irgediihedtsusiig uzeh geed bgam blguinymbaatar
    2021 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top