x

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ. Ард түмэнд ар тал хэрэгтэй!

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ! 

Ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

Арваад хоногийн өмнөөс АН-ынхан төв талбайд жагсаал хийхээ мэдэгдсэн. Хоёр залуу дарга нь хоршиж хөдлөөд, Үүл баатрыгаа үүдэн хоймрын Сонгинохайрханд нэр дэвшүүлээд, энэ нам энүүхэндээ гэхэд эрч хүчтэй харагдаж эхэлсэн. Ардчилал амьсгаа авч, алдсанаа нөхөж, асгаснаа дүгнэж, бохирсон өвдөг дээрээ бодлого үүрээд босох л гээд байгаа юм.

Гэтэл яав? АН жагсах сургаар МАН-ын нийслэл дэх удирдлагууд гэнэт л нөгөө адлаад байдаг ногоочиддоо хачин их хайр зарлаад өчнөөн асар төчнөөн хоногоор босгоотохлоо. Үгүй бас арга л юм даа, үгүйрэх гэж байгаа юм шиг хэдэн ногоочид тариаланчдаа ад үзээд алахаас наагуур дарамталдаг улс шүү дээ. Үүгээр ч зогссонгүй. Улс төрийн соёл, урдах хойдохын зохицол гэж мэдэхгүй хөлсний бүдүүлэг нөхөд хөөгдсөн туулай шиг гүйж очоод самраад, самардалцаад хаядаг байгаа. Тэр тусмаа хэн нь хэн бэ гэдгээ хэдэн үгэн дээр таниулаад, хоорондоо уралцаад, ходоодоороо уралдаад наасан.

Үнэн ба зөв намын Отгонбаатар гэж орлого хөрөнгөө тайлагнаж чадахгүй нөхөр Сайхансамбуугаа яриад сарвайж унаж байна аа. За энэ ч яахав МАН талдаа мангар бяруу л даа. Хажууд нь нөгөө Жагар ханайсан 10 хамгаалагч дагуулж орж ирээд халамгайрч байна аа. Арван хамгаалагчийнх нь өдрийн хөлсийг чухам МАН төлөв үү, маний мэдэх Женко төлөв үү? Оюун-Эрдэнийн ачаар овоохой, олз хоёроо албан ёсоор нэгтгэсэн улс л даа. Гэсэн ч АН-ын хоёр залуу дарга хоршиж байгаад жагсаалаа хийж, үгээ хэлж, үйлдлээ цэгцэлчихээд, улс төрийн дээд соёл гэж юу байдгийг харуулж өгөөд тарлаа. Тэгсэн орой нь юу болов?

Гурван шатны шүүхээр орж ял авсан эмэгтэй захиалгат нэвтрүүлэгт завхраад ороод ирлээ. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг зовлонт АН-ын нуруун дээр үүрүүлж, сонгуулийн өмнө солиотой улс төр хийж байгаа санаатай юм аа даа. Энэ эмэгтэйг цаашдаа ч олон удаа ашиглана, энэ мэтээр яриулах бүр юу ч биш. Уйлуулна, унтсан хэвтсэн бичлэг дэлгэнэ, тэгээд хэрэг нь дуусахад амиа хорлосон болгочих вий дээ, зайлуул. Ам зураг нь аргагүй адилхан таардаг болоод ч тэр үү, ард түмэн алуурчин гэж аймшиг тээн итгэдэг юм билээ. Харин алуурчныг шүүсэн, хэрэг хүлээлгэсэн арга барил бол өөр тусдаа асуудал. Хольж хутгаад, холион бантан зуураад байгаагийн цаана алуурчнаар АН-ыг арчуулах, арга ядахад сульдуулах арга л даа. Арай ядан цэгцэрч буй АН-ыг ганц жагсаал хийх гэснийх нь төлөө ганц өдрийн дотор хэдэн талаас нь хэмхчихдэг юм байна. Арай л дээрэлхэж, буланд шахаж чадаж байгаа юм шүү, нээрээ.

Бат-Үүл Улсын баатар цолоо намдаа өгсөн, хоёр залуу даргыгаа хоёр талдаа тулаад Сонгинохайрханд хүч үзэж байгаа. Эргээд хар даа. Талбай дээр Элбэгээ ч биш, Баттулга ч биш, З.Энхболд ч биш, нөгөө л буурал Бат-Үүл жагссаар үлдлээ. Жагссаныхаа төлөө хэн нэгний зориуд илгээсэн хүмүүст доромжлуулж, зодуулж, харьж явахдаа орцныхоо үүдэнд бас отуулж, өнөө л гудамжиндаа, нөгөө л тэмцлээ хийсээр үлдлээ. Энэ чинь өөрөө өнөөдрийн үнэн шүү, бидний харж, тэмтэрч байгаа үнэн. Боорлуулж, хэмхүүлж, хүч алдаж, хөлөө олох гэж тэмцэж байгааг нь дэмжинэ, хөөе.

Эцэст нь хэлэхэд анд нөхөд нь ч, атаатан дайсан нь ч Монголын Ардчилалд амьсгаа авах боломж үлдээх үүрэгтэй юм шүү. МАН нь мянгантаа гялтайгаад ч, МоАХ-ыг Баттулга түмэнтээ улс төрийн нам болгож Баянголын гадаа банхарынхаа идүүртэй гинжлээд ч АН-ыг орлохгүй, орон зайг нь дүүргэхгүй. Гурван аравныг гудайж, гундаж, босч, босго сахиж туулсан АН-ын үзэл бодол, үнэ цэнийг орлохгүй за. Улс төрийн хүчнийхээ хувьд АН хүнд хэцүү үеийг тууллаа, хүнд хэцүү, хүч тэнцвэргүй цагийн сөрөг хүчин байх гэж өндийж байна, өөр яах ёстой юм? Эрх баригчдын өвөрт шургаагүйнх нь төлөө тэднийг бүү буруутга. Тал талын дайралтыг тэсч үлдээд, тэвчээр заан өндийж байгаагийнх нь төлөө тэмээгээр биш гэхэд тэвнээр дэмнээд өг дөө.

Р.ЭМҮЖИН /2021.10.02/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top