x

УИХ-ын дарга “Шинэ сэргэлтийн бодлого”-оор юу амлачихав?!

УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны намрын чуулганыг нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Ковидын үеийн хүндрэлийг даван туулах, эдийн засгийн өсөлт удааширч инфляцийн өсөлтийн нөлөө иргэдийн амьжиргаанд хүндрэл учруулж байгааг онцолсон бөгөөд энэ үеэр цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ-ын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийллээ.

Мөн эрүүл мэндийн салбарыг иргэндээ чиглэсэн, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилттэй байх, эмч ажиллагсдын нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг  төсвийн удирдлагын тогтолцооны эхлэл тавигдсаныг бататгаж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах найдвартай тогтолцоо төлөвшүүлэх шаардлагатайг онцолсон юм.

УИХ эрүүл мэндийг хамгаалах, улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа бөгөөд “Сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно” гэдгийг анхаарууллаа. Үүнд “Саяхан шатахууны хомсдол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн нь УИХ сайд нарт хариуцлага тооцож ажиллах чадамж хэвээрээ байх болов уу гэсэн найдвар төрүүллээ. 

Үүнийг бодит үйл байдал дээр л харцгаая. Ялангуяа өнөөдөр хамгийн их анхаарал татсан чанар муутай, хуурамч шатахуун дээр Онцгой албан татвар ногдуулахыг хуулиар баталсан гавьяагаа хэдхэн сарын дараа Онцгой албан татвараас чөлөөлөх болгон Төсвийн тухай хуулийн төсөлд оруулаад иржээ. Энэ асуудалд яаж хандах бол? Улс орны эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэх 60 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлого тасалдах магадлалтай заалт байна шүү дээ. Лобби нь ч хүчтэй байх нь ойлгомжтой.  Гэтэл нөгөө талд бизнесийнхний эрх ашиг, тэр тусмаа чанар муутай шатахуунаас болж автомашинаа эвдээд байгаа хэрэглэгчдийн эрх ашгийн тэнцвэрийг зөв олж чадах уу? 

Шинэ сэргэлтийн бодлого гэж юуг хэлэв?

Хамгийн ихээр анхаарал татсан нь УИХ-ын дарга энэ удаагийн намрын чуулганыг “Эдийн засгийншинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлсон чуулган болно гэж тодорхойллоо.

Тэрээр “Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт сэргэлт бий болсон. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй байна. Төсвийнурсгал тэнцэл 25.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад өр 32.4 тэрбум ам.долларт хүрч, нийт экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байна.Иймээс сүүлийн 30 жилд бий болсон тогтолцооны гажуудлыг засаж бодлогын реформ шаардлагатай байна” гэсэн юм.

Энэ арга зам нь юу байх бол? Юуны өмнө цаг хугацааны хувьд ч энэ цаг мөчид Монголын хууль тогтоогчид бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад юу амлах, ямар бодлого дэвшүүлэх бол гэдэг сонин байна. УИХ-ын дарга энэ талаар хэлэхдээ “УИХ-аас экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөж байна. УИХ бизнес эрхлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчдийн нүдээр харж эдгээр хуулиудыг батлах ёстой.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд:

1. Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хянаж, Төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх;

2. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус, ажил эрхлэлтээр дэмжих Халамжаас-Хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлэх;

3. Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх;

4. Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх зарчим баримталж, стандарт-чанар-өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлж, төсвийн урсгал зардлыг бууруулах;

5. Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан санхүүжилт, зарцуулалтын бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, нийгмийн салбарт олгох замаар төрийн албаны бүтцийг шинэчилж, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах шинэчлэлийн зорилтуудыг УИХ, Засгийн газраас дэвшүүлж байна” гэсэн юм.

Сонгогчийн хувьд хувийн бодлоо илэрхийлэхэд зөв олж харжээ гэж бодож байна. Учир нь төрийн нэр хүндийг унагаж, төсөвт хамгийн их зардал учруулж байгаа нь Төрийн өмчит компаниуд болчихоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ. “Хэмнэнэ”, “Цэгцэлнэ” гэж хамгийн их ярьдаг Засгийн газар төрийн өмчид хариуцлагатай хандахгүй, аудитын байгууллагын дүгнэлтийг үл тоож байгааг олон нийт харж байна. Төсвийн үрэлгэн байдал гаргасныг холбогдох байгууллагууд тогтоочихоод байхад ажил хариуцсан дарга нартай хуулийн хариуцлага тооцохын оронд шинээр төрийн өмчит үйлдвэрийн газрууд, төслийн нэгж болон шинэ нэр томьёотой төрөөр тэжээлгэгч дарга ангийнхныг л нэмсээр байна. Сонгогчид, татвар төлөгчид “сохор” биш. Гэхдээ хариуцлага тооцохын тулд хууль хяналтын байгууллагууд, хууль тогтоох байгууллагад л итгэл хүлээлгэж буй ч итгэл алдарч дуусаж байгаа нь туйлын үнэн билээ. Тиймээс энэ асуудал “шинэ сэргэлтийн бодлогын эн тэргүүнд” тавигдаж байгаад талархаж найдаад үзье.

“Шүгэл үлээгчид”-ийг урамшуулах асуудлыг зохицуулсан Тусгай активын тухай хуультай болно

Бодит байдал дээр эдийн засгийн үзүүлэлт хэчнээн муу байвч авлигын үзүүлэлт өсөөд байдаг нь нийгмийг сууриар нь өвчлүүлж байдаг. Энэ талаар хэд хэдэн сонирхолтой мэдээ хэллээ. Юуны өмнө УИХ-ын дарга “Транспэрэнси интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар Монгол Улс сүүлийн хоёр жилд 35 оноо авсан нь харамсмаар үзүүлэлт” гэлээ. Харин “нийтийн дунд дэлгэрсэн ойлголт, сэтгэхүйн хүлээснээс ангижирч шинэ дэг дүрэм тогтоох шаардлагатай” гэж юуг хэлчихэв? Товчхондоо энэ нь Ерөнхий сайдын ч бас нэгэнтээ хэлж байсанчлан дэлхий нийтээр “Шүгэл үлээх” гэж нэрлээд байгаа нийт олны эрх ашгийг хамгаалахын тулд хийдэг үйл ажиллагаа юм байна. Монгол Улсад Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг, бодитоор хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхийг цаг үе шаардаж байна. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгсөн шүгэл үлээгчид тодорхой хэмжээний урамшуулал, нөхөн төлбөр өгөх асуудлыг зохицуулсан Тусгай активын тухай хуулийг санаачилж байгааг УИХ-ын дарга энэ удаагийн намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн Авлигын төсөөллийн индексийг 50 оноонд хүргэхийн тулд Авлигатай тэмцэх байгууллага болон хяналт тавих эрх бүхий бусад байгууллагын бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ бодитой арга хэмжээ авна гэлээ. 

Энд бас нэг сонирхол татсан асуудлыг хөндсөн нь улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай байв. Бүр ноцтой нь“Улс төрийн нам, бизнес, төр хоорондын зүй бус нөлөөллийн зам мөрийг засаж байгаа гол хүчин зүйл нь намын санхүүжилттэй холбогдож байгааг хүлээн зөвшөөрч,таслан зогсоох шаардлагатай байна. Төрийн байгууллагын төсөв ил тод болсны адилаар намуудын төсөв санхүүжилт ил тод, шилэн болох цаг нь болжээ” гэв. Онцолж дурдсан Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Төрийн албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төслүүд хэрхэн батлагдахаас дээрх зорилтын биелэлт харагдах биз ээ.

Шинэчилж дуусдаггүй шүүхийн шинэчлэлийг үр дүнд хүргэхийг анхаарууллаа

“Сайхан” үг, зорилт бүхний төгсгөлд шүүхийн шударга бус байдлыг арилгаж чадах уу, ард иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэх үү гэдэг дээр зангилагдаж байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Монгол Улсын шүүхийн тухай хууль гацаанаас гарсан. Цэцийн шийдвэр эцэслэгдсэн. Одоо шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд УИХ-ын гишүүд, Хууль зүйн Байнгын хороо онцгой анхаарал хандуулж, шүүхийн шинэчлэлийн ажлаа үр дүнд хүргэмээр байна” гэлээ. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн “хувьсгал”-ын зорилтоо үргэлжлүүлнэ” гээд намрын чуулганы хугацаандЗөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөнШүүх байгуулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг шинэчлэн найруулж, шинээр Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиудыг цогцоор нь хэлэлцэж батлахаар төлөвлөснийг мэдээлсэн юм. Тэрбээр дээр дурдсан таван асуудлыг онцгой анхааран шийдвэрлэж “Нэгэн зүгт” харж чадсанаар “Их сэргэлт”-ийн бодлогыг тодорхойлсон чуулган байхболно гэж энэ намрын чуулганы дүгнээд нээлтийн ажиллагааг эхлүүллээ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top