x

НЭГ СЕКУНДЫН ДАРАА БИ...

Нэг секундын дараа би дараагийн үгнүүдээ л энэ дээр шивж байна байх. Гэхдээ л яг тэгэх үү үгүй юу, үнэндээ би мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй...

Муу ёр

Монголчуудад, ер нь дэлхий даяар л “битгий муу амлаад бай” гэсэн яриа бий. Бидний өвөг дээдэс болох хөөрхий амьтад тохиолдож байгаа шуурга, аянга, өвчин тахал, халдлага түйтгэрээс өөрснийгөө хамгаалах боломж өнөөдрийнхөөс бараг 1000 дахин бага байжээ. Багаж, зэвсэг, мэдлэг, туршлага аль аль нь муу тул бид байгаа орчиндоо дөнгөж төрсөн улаан нялзрай зулзага шиг л өрөвдөлтэй байж. Тийм болохоор юм бүхнээс үхтлээ айж, осол эрсдэлийн тухай сонсохоос ч шантардаг байсны илрэл нь муу ёрын тухай яриа. 

Муу ёрын хариулга

Мэгзэм маань бол хамгийн хэрэггүй нь. Тэрэнд орвол өөрснийхөө бүтээсэн байшин, дээвэр, хашаа, бэхэлгээ, араатнаас хамгаалах зэсвэг, эм, антибиотикт итгэсэн нь дээр. Гэхдээ л нэг секундын дараа юу болохыг би мэдэхгүй хэвээрээ л сууж байна. Гэнэт цонх бут үсрэн том чулуу нисэн орж ирэхийг, паар хага буудах, гэнэт зүрх, тархи.... за, түй түй муу ёр :). Эсвэл гараад явлаа гэхэд тэр булангийн цаана юу хүлээж байгааг мэдэхгүй шдээ. Гэнэт хутга барьсан хийрхүү этгээд гараад ирвэл яана! Шидсэн шар айргийн шилэнд оногдвол... Булангаа ч болий, сарын дараа юу тохиолдож магадгүй вэ? Нэг л мэдэхэд тэр танил маань элэг солиулах болцон, энэ ч найз маань нэг хавдарт баригдцан байх болж. Бөөн л хандивын аян өрнөнө.

ХУУЧ ЯРИА: Мэргэн хүн түүнд, “өнөөдөр чи үхрийн эвэрт осолдож үхэх юм байна гэж хэлсэнд тэрээр хашаанаасаа ч гаралгүй, байшингийн дээврээсээ ч буулгүй өнжихөөр шийджээ. Орой хэрд чих нь загатнаж, ухуураар маажиж байгаад санамсар алдан халтирахдаа хэнгэргээ цоо хатган эрсэдсэн байна. Ухуурыг үхрийн эврээр хийж. Тиймээ, бид “санамсар, болгоомжгүй”-г хэзээ ч аргалж барахгүй.

Хүчирхэг оюун ухаант хүн юу ч бүтээлээ гээд “санамсар болгоомжгүй”-н хажууд юу юм бэ! Бид ямар ч “санамсар болгоомжгүй”-гээс зугтаж чадахгүй, 100 хувь хамгаалагдаж чадахгүй. Яахав даатгалын байгууллагуудтай тохиролцвол арай өөр байж болохын. Муу ёрынхоо өөдөөс зоригтойгоор харж эрсдэлүүдээ тооцоод хохирлоо барагдуулаад авчих боломжийг олж авна гэсэн үг.

Бидэнд байхгүй зуршил

Маш олон хүн даатгалын тухай там тум ойлголттой л. Тэр хэрээрээ аливаа эрсдэлд сүйрч, хохирч, аль ч гүй хоцорсоор байгаа. Даатгал байлаа байлаа гээд тасарцан хурууг ургуулахгүй. Гэхдээ бүх зүйлийг, хүний амь насыг ч үнэлэх боломжтой, тэгээд олговор ч өгдөг гэдэг зарчмыг нь хүн бүхэн гадарлана. Харин учир начрыг нь олж хамрагдах гэнгүүт л бөөн сонголт, бичиг цаас маас, дараа нь тэгээд яг өгдөг ч юмуу гүй ч юмуу, би өөрөө ер нь заавал тэгж азгүйтээчүү гүйчүү, шал дэмий зардлын нэмэр юм бишүү гээ л уймраад таарна....

Бид ийнхүү эргэлзэж, танин мэдэх түвшиндээ явж байхад дэлхий дээр аль хэдийнэ дадал зуршил болчихсон байна. Хөгжөөд юу эсийг даатгаж байна гэх вэ? Жишээ нь зүүн өмнөд Азид байдаг гэнүү, далайн загас агнуурчдын нэг даатгал. Далайн усны түвшин нэмэгдэж, доторхой хязгаар давангуут нөхөн төлбөр явж эхэлдэг нэг төрөл байна. Усны түвшин нэмэгдэнгүүт загас баригдахаа больдог шалтгаанаар. Зоонтогны наймаачдынх нь бүр үнэмшмээргүй нь, бороо орохгүй удвал олгогддог нөхвөр. 

ЗУГААТАЙ ЯРИА: Криштиано Роналдо Женнифер Лопесыг амбаардад хөлөө гэмтээвэл даатгасан компани нь дампуурна. Учир нь эхнийх нь хөлөө, нөгөөх нь бөгсөө чамгүй өндөр үнээр даатгуулсан байдаг.

Монголчууд бид банкны карттай, гэртээ угаалгын машинтай, машиндаа өвөл зуны дугуй солиулдаг нь хэвийн хэрэглээ, амьдралын энгийн л дадал. Харин даатгалаа л сайн ойхгүй яваад байгаа санагддаг. Би ч гэсэн ганц л даатгалтай хүн. Тэр нь “албан журмын” гэдэг нэртэй кк. Аа нээрээ бас улсын эрүүл мэндийн даатгалтай гэсэн.

Даатгал гуай

Даатгалын үр шимийг, ялангуяа эрүүл мэндийн салбарт хүртсэн монголчуудын дийлэнх нь Монголд дахь гадны компаниудын ажилчид, тэдгээртэй холбогдож, уруу татагдаж даатгуулсан хүмүүс, эсвэл даатгалын компанитай холбоо бүхий хүмүүс байх нь элбэг. Тэрнээс биш “энгийн” иргэдийн дунд зуршил болоод даатгуулаад байсан юм ховор байна. 

СОНИРХОЛТОЙ ЯРИА: Манайхан бас бүгдээрээ ч тийм ойлголтгүй бишээ. Монголд даатгалын нөхөн олговорт гарч байгаа нийт мөнгөний 25-30 хувь нь арга зальтнуудын гараар ордог гэнэ. Жишээ нь нэг гар машинаа мөргүүлэв. Мөргөсөн жолоочийн даатгагчаас нөхөн олговор авчихлаа. Тэгэнгүүтээ “зогсоол дээр байсан чинь мөргөөд явчихлаа” гэж хэлээд ахиад өөрийнхөө даатгагчаас мөнгө авчихдаг. Энэ ч бас гайгүй. Нэр хүндээрээ айлгаж ичээх, амиа хорлохын наагуур цамнах, ясаа цайтал үзнэ гэсээр байгаад авах ёсгүй нөхөн олговорыг авчихаж дөнгөдөг гэнэ. Хувийн компаниуд гэхдээ мэдээллийн сан үүсгэж бариад дор нь учраа олчих биз. Төрийнхөн бол хэцүү шдээ.

Ихэнх монголчуудад даатгал амьдралын зуршил болж төлөвшихгүй байгаад би даатгалын компаниудыг буруутгадаг юм. Манай улсын дундаж давхарга нэлээд нимгэн, “алдах юмгүй” ядуус олонтой байдаг нь даатгал трэнд болохгүй байгаа нэг шалтгаан мөн. Гэвч даатгалын компаниуд “Хамгийн хурдан, гялс” гэх мэтээр зөвхөн бүтээгдэхүүнээ л сурталчлахаас хэтрэхгүй байнуу даа гэж хараад байгаа юм. Үүнийг уншиж буй хүмүүсийн олонх нь жолоочийн албан журмын, гадаад явахдаа хийлгэдэг бас нэг албан даатгалуудаас өөрөөр тэдэнтэй нүүр тулдаггүй л байгаа байх. Энэ нь ч та бидний халааснаас л шомбодоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь элбэг. Яг эсрэг нүүр царайгаар даатгуулагчтайгаа учирч байна гэсэн үг. Яагаад гэвэл даатгал ямар чухал болох тухай, амьдралын нэг салшгүй хэсэг байдаг тухай соён гэгээрлийн ажлыг тэд орхигдуулдаг юм. Тэгвэл та нар энэ ард түмэндээ даатгалын тухай таниулж, дадуулах аян өрнүүлээч. Урт хугацааны, уужим сэтгэлгээний соён гэгээрлийн кампанит ажлыг санхүүжүүлээч гэж дуусгая. Өөр үүнийг хийчих амьтан алга. Төр бол оролцохгүй л байхад хамгийн сайн дэмжлэг болчих байх. 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top