x

Амь наана, там цаана «бензин»

Лав нийслэлд маань ёстой хачин үзэгдэл болж байна. Өдөр шөнийн 24 цагт тэг зогсолт хийхийг харлаа. Энэ лав Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Хожим “цагаан ном”, “улаан ном”-д бичигдэх болтугай. Гиннесийн номд ч бараадахгүй байх.

Засгийн газрыг, тэр нэг Ёндон хэмээх сайдыг, салбарын яамыг нь буруутгах, шийтгэл оноолгох донд монголчууд түймрийн гал шиг л автчихсан яваа. Уур бухимдал, цаг нар, түгжрэл, хараал ерөөл...Дэлбэрэх нээ!

Би хөндлөнгөөс харамсах юм. Өрөвдөх юм. Харин тэглээ гээд тэдэнтэй нийлээд Засгийн газрыг, хөрш хоёр гүрнийг хараах зүхэх, занах, яншихыг бол яарахгүй байна.

Засгийн газрыг нэг л юман дээр би буруутгаж байна. Гэхдээ энэ удаагийнх биш, 1990 оноос хойш ажилласан бүх Засгийн газруудыг буруутгаж байна. Монголчуудыг дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлснийх нь төлөө. Тодорхой хэлбэл энэ удаагийн ийм тохиолдолд машин авч унана гэсэн монгол хүн бүрийн дур хүслийг хангасанд нь, секонд-ханд ямбий машин олж ирээд номер авъя гэсэн болгонд нь номер тараасан тэр үйлдэл дээр нь буруутгаж байна. Энэ тал дээр ч харин засаг-төрийн эсрэг байсаар байх болно.

Хувийн машинтай болох шуналын дэв мөчөөрхөл, тийм дэв бузрыг нь өөгшүүлсэн төр-засгийн унхиагүй бодлого хоёр, хоёр талаасаа хослоод одоогийн энэ шатахууны хомсдолын их аянг өрнүүлчихжээ. Миний дүгнэлт ердөө энэ. “Хохь нь!” гэсэн ганцхан үгээр шатахууны колонкуудын гадаа хонож байгаа жолооч нарт ам таглая!

Гаргалгаа. Олон байнаа. Ямар? 

Гаргалгаа № 1. Эхлээд өөрийгөө ял дийл. Явган яваад үз. Хоёр цаг түгжирдэг газар 20-хон минут алхчихдаг юм. Туршаад үз, өөрийгөө ялаад туулаад үз. Тэгэхээс тэгэх гэж нэг 7 хоног, хоёр 7 хоног, 1 сар машингүй байгаад үз. Үхэх нь үү, үгүй юү өөрийгөө хар. Машин унасангүй гээд танай гэрээс үхэх хүн гарах нуу, үгүй юү хар. Машин барьсангүй, машинд суусангүй гээд үхчихгүй байх гэж бодож бичиж байна. 

Гаргалгаа № 2. Нийтийн тээвэр, автобус, тролейбусаа хар даа. Өглөө орой л гэхгүй бол өдөржингөө тав, долоо, арван хүнтэйгээр л давхиж явдаг юм шүү дээ. Хов хоосон дэнжигнэж санжигнасан нэг том автобус л төв замаар уухилаад байх нь тэр. Машинаа болиод автобусандаа сууцгаа. Энэ удаа сагсуурал ба цамаархлаа түр больчих. Хэдхэн минут тэсээд автобусдаад үз дээ. Төр нь ч гэсэн энэ их алдагдалтай автобуснуудаа зөв эргэлтэд оруул. Төдөн хүн дүүрвэл хөдөлнө гэдэг ч юм уу, тэр бол техникийн асуудал.

Гаргалгаа № 3. Нийслэлийн баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл ажлын цагуудад явуулах машины марк, он, өнгө үзэмж, тав тухыг заагаад өг. Ялгараад ирнэ. Ихэнхи нь явахгүй болно. Түгжрэл, тэг зогсолт алга болно.

Гаргалгаа № 4. Монголчуудыг машин барих, машинд суухаас өөр ажилтай болго. Өөр зүйлээр оролдуул. Тархи сэтгэлтэй нь ажилла. Сэтгэл зүйчид гэж байдаг бол машин бариулахгүй талаас нь, төр нь “Машингүй 7 хоног”, “Машиныг жигшэх 10 хоног”, “Машингүй зөв сар”, өөр юу ч гэдэг юм баахан аян, кампани өрнүүл. Дуу хуур, урлаг уран сайхнаа үүнд зориул. 

Гаргалгаа № 4. Төр-засгаас гаргууд чадах ганц ажил байна. Эрх нь байна. Машины бизнесийг хавч. Машин оруулж ирж зардаг сүлжээ, өөр юу ч байдаг юм, энэ их төмөр сүргийг өөгшүүлдэг тэр механизмыг тодорхой хугацаанд хаагаад үз. Шатахууны үнийг тэнгэрт тулгачих. Картаар олгодог болчих. Зайлшгүй хэрэгцээт ажлын машинд бензин олгоно, хувийн машинд зөвхөн амралтын өдрүүдэд үйлчилнэ гэдэг ч юм уу, арга чарга олж өлхөөн болно.Хувилбар зөндөө байна. 

Гаргалгаа № 5. Швейцарийн туршлага гээд би бичиж байсан даа. Нийслэл Берн хотын яг төв рүү машин оруулдаггүй, зөвхөн трамвай явж харагддаг. Засгийн газрын автобааз гэж тэнд байдаггүй. Дарга сайд, гишүүд, түшмэд нь бүгд явган, эсвэл дугуйтай явдаг туршлагыг нэвтрүүлж яагаад болдоггүй юм бэ? Швейцарьд улс төрч нь эмчээ хийгээд, багшлаад, фермээ эрхлээд болоод байдаг. Тэрбумтэн, банкир нь явган явдаг юм шүү дээ. Монголд яахлаараа саран дээр гараад явчихдаг юм бэ?

Нэг үгээр монгол хүний цамаан, сагсуу, давилуун занг хоёр хөрш маань хөөрхөн төнхөөд ававаа даа, янз нь?Даан ч их сагсалзаад байсан юм, одоо байж байгаагаа хар даа!

Нэг мэдэхнээ Орос л Монголыг бензинээр тойлж байх ёстой гэсэн тэнэг сэтгэхүй монголчуудад суучихсан. Улс төржүүлээд “Монгол-Зөвлөлтийн найрамдал” руу аваад ирнэ. Орос ах нар чинь Та биднийг харж хандах үүрэг хариуцлага байхгүй ээ гэж би мөн ч их бичиж ухуулах юм. Муу хужаа гэж нийтээрээ хараачихаад бензин гуйлгачилж байгаа чинь ёс суртахуун мөн үү?

1990онд “Хүйтэн дайн” дуусахад бид биеэ даагаад эзэн мэдээд хөгжих ёстой байлаа. Гучин жил дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний эцэст одоо бензиний цонжуудын гадаа үй түмэн төмөр шоргоолж оочирлуулчихсан, хараалаа бараад сууцгааж байна. Шахатууны үйлдвэртэй болж байхгүй 30 жил юу хийсэн юм бэ? Үндэсний үйлдвэрлэл нь архи, архины шошго дээр бус шатахуун бензин дээр оволзож байх учиртай бус уу?

Хэцүүг амсаж байж л ХАРААТ БУС УЛС болдог гэх хууль Монголыг яг бүчин аваад байгаа нь энэ. Монголчуудын оюун тархи руу орох болтугай. Ганц энэ бензин биш, бас эрчим хүч гэж байна.Оросоос, Хятадаас хараат бус улс болж өөрсдөө үйлдвэрлэгч болж байж л манай улс хөл дээрээ цэх зогсоно, хөгжлийн зам гэрэлтэх учиртай. “Монгол-Зөвлөлтийн найрамдал”-аар цаашаа явахгүй нь энэ удаа харагдлаа. Одоо энэ бэлэнчлэх сэтгэхүйгээ хая!

Өөрсдөө үйлдвэрлэгч болоход энэ өдрүүд эргэлтийн цэг болоосой хэмээн би бичиж уриалж байна. Шатахуунаа яаралтай үйлдвэрлэе. Бас тансаг цамаан хэрэглээгээ зэрэг хасъя. 

Баруун бүс одоогоор гурав хоног тоггүй байгааг би бас дээрхи өнцгөөс бичмээр байна. Хүй нэгдэл, чулуун зэвсэг рүүгээ орохгүйгээр, тог цахилгааны дэмий, бас цамаан хэрэглээнээсээ татгалзаад үз дээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье. Усан ба салхи, нарны эрчим хүчээ хөгжүүлье. Аймаг, сум болгон эрчим хүчээрээ өөрсдийгөө хангадаг болъё. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг одоо яаралтай босгож ажилд нь оруулъя. Тооцоо байна лээ. Баруун гурван аймгийн 264 мянган хүн ам, баруун 5 аймгийн 390 мянган оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр хангах тооцоо байдаг бол одоо түүн рүү шуурхай оръё л доо. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75-78 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авч ханган нийлүүлж байгаа байдлыг даруй халъя л даа. 100 хувийн хамаарал руу явмааргүй байна.

Нэг үгээр хэлэхэд, дүгнэхэд энэ өдрүүдийн бензиний хомсдол, эрчим хүчний саатал чинь юу ч биш, тансаг цамаан хэрэглээгээ хасаад өөрсдийгөө ялан дийлчихэд болчих бүтчих асуудал л гэж ойлгогдоод болдоггүй...

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.23.177)
    т1 тээрээ жишээ авах улсаа мөн олвоо монгол үиг хасах 30 хүрдэг ямар 1 юм хийхэд заавал 10 20 гарын үсэг цуглуулдаг хотын захын сургуулиудын сургалт муу улсад машингүй бүтэхгүй нийтийн тээвэр нь маш бохир хулгайч ихтэй хориглох бол хамгийн амар арга
    2021 оны 09 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 46 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 1 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 17 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top